
Монголын нийслэлд өрнөсөн үймээн самууныг дотоод гадаадад янз бүрээр ярьж бичиж байна.
Оросын хэвлэл мэдээлэл үүнийг АНУ болон өрнөдийн нөлөөлөлтэй холбон Монголыг АНУ-ын цэрэг улс төрийн бааз болгож болохгүй, харин өөртөө базаж авах тухай тэмдэглэсэн байна. Уг нийтлэлд бичснээр, “Сөрөг хүчний сонгуулийн өмнөх кампанит ажиллагааг америкууд шууд санхүүжүүлж байна. Тэгээд ч үүнийг Улаанбаатарт нууж хаах зүйлгүй болжээ.

АНУ Монгол гэдэг түшиц газар дээр байр сууриа бэхжүүлэхийг үлэмж ихээр хүсч эрмэлзэж байна. Тэдний гарын хүмүүс ялалт байгуулбал Вашингтон тус улсыг ээлжит цэргийн баазаа болгон хувиргах агаад Орос, Хятадын ази талын хэсгээс Умард Солонгос хүртэлх өргөн уудам нутагт хяналтаа тогтоох боломжтой болох юм. Монголыг алдана гэдэг туйлын харамсалтай хэрэг. Бараг зуун жилийн туршид энэ улсад ЗХУ-аас өөр үнэнч нөхөр байгаагүй.
Энэ улсыг хөл дээр нь босгоход Зөвлөлтийн тусламж үлэмж нөлөө үзүүлсэн. Түүхчид үүнийг халуун дулаанаар дурсан ярьдаг. 2009 оны тавдугаар сарын 11-нд бид Халхын гол дахь манай баатарлаг ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх юм. ЗХУ-ын их дээд сургуулиудад 150 гаруй мянган монгол залуу үнэ төлбөргүй суралцаж төгссөн. Энэ үндэстэн Ази дахь хамгийн боловсролтой ард түмэн болж чадсан. Гэвч ЗХУ нуран унасны дараа Орос улс бараг арваад жилийн турш Монгол улсыг мартчихжээ.

“Ариун газар” удаан ганцаардсангүй. Вашингтон энэ улс руу шуурч эхлэв. Санхүүгийн холбогдолтой бүхий л сувгуудыг нь ашиглан, үүнийгээ төрийн бус хөтөлбөрийн тусламжтайгаар хэрэгжүүлэн, тус улсын аж үйлдвэр, түүхий эдийн цогцолборуудад нь хүрч амжжээ. АНУ-ын фирмүүд (Америкийн 100 хувийн хөрөнгө оруулалттай) газрын тос олборлолт, ашигт малтмал, стратегийн ач холбогдолтой түүхий эд боловсруулалт зэрэг гол секторуудад ноёрхлоо тогтоож байна.
Монголчууд Америкийн импортын “зүү”-н дээр бат бэх гэгч нь суужээ. Харин манайхан цэргийн салбарт нь нөлөөлөх болсон нь гунигтай юм даа. ЗХУ болон ОХУ-д суралцаж төгссөн армийн кадрууд орос хэлээ бараг мартсан, харин одоо АНУ-ын заавраар Ирак, Афганистанд энхийг сахиулачгийн хувиар очихын тулд англи хэлийг шамдан сурч байна. Монголыг америкуудад өгч яавч болохгүй. Бүр хэнд ч өгч болохгүй.

.gif)
amerikchuud ch dee sain xun bolj tuslaj bga nereer mgl-g ch sxn shulan daaa
tegeed ch xun am tsoontoi uchiraas ,zugeer ch neg ashiglaxguigeer ,ooriin bolgoxiig bodoj bga biz
sonuud... amerkchuudad xol aldaj, burxan shig shutej bgaad ,bux baylagaa aldsan shig ,odoo manaixan suud boltsgooj bgaagiinee .....유유
oros ch adilxan uridnii oros oron bish bolson .....
ene yanzaaraa mgl ch budaa ,bish guril boloxiin bn l daa ...OMG!!!