.

































.

>


















center>Миний дурлал /Ц,Хулан/

Сайндаа л хэдэн шөнө нойргүй хонох байлгүй
Сарыг өвөртөлж өвдөгөө тэвэрээд
Санааширан суухдаа нэрийг чинь дуудсаар
Саринах л байлгүй миний дурлал
Хөөрхөн хүүхэн үнэнч биш гэх юм
Хөнжил нимгэн гуниг зузаан шөнөөр
Хөрвөөж хонохдоо худлааг нь мэдлээ
Хөнгөн явдалтай гэвэл сарыг л хэлээрэй би лав биш шүү
Хөөргөн зантай гэвэл нарыг л хэлээрэй би лавбиш шүү
Дуулах дуртай гэвэл ятгыг л хэлээрэй би лав биш шүү
Дурлалдаа үнэнч гэвэл намайг л хэлээрэй тэр чинь ганц би юм шүү
Ихэмсэг бардам зангаа чиний босгон дээр гээж
Инээд алдан орохдоо би даанч дуртай
Чийр болсон алдар хүнд,чихний ээмгээ тайлаад
Чиний дуртай бүсгүй болж,дээлээ нөмгөлөх би дуртай
Аяга тавагаа зөөж айлын эхнэр шиг загнаж
Ардын дуу аялахдаа худлаа бадаг нэмж
Амгалан унтах чинийхээ өвөрөөс гулгасаар
Аяархан босож цонхоор ширтэх би дуртай
Хэн ч мэдэхгүй миний энэ аз жаргалыг
Хэн нэгнээс булааж авсан миний энэ аз жаргалыг
Чамсаас өөр хэн ч нурааж чадахгүй,,,...

profile