Xайрт чамдаа







    Үүлэн цэнхэр тэнгэрийн хаяанаас Үзэмж гоёхон наран хаяархад Сэтгэлд бадамласан зулзган хайр минь Сэрүүн зүүднээс хулжин одохдоо Дусал нулимстай шөнийн болзоог Дунбуур жаргалд минь үлдээгээд одов уу Саран хэвийсэн зэврүүн өвөл Сайхан чамайгаа энхрийлэн зогсоо Нүүрэмгий гэнэн омголон нас минь Нүдний өмнүүр зэрэглээнд уусав уу Цэцэгхэн чи минь надаас явахдаа Цэгээхэн хүслийг минь өнчрүүллээ гэж үү Бичиглэж амжаагүй захидалын мөрүүдээс Би чинь чамдаа дурласаныг ойлгоорой Бүтэх тавилангүй ч миний энэ сэтгэл Бүлээн байсныг чи минь мэдрээрэй Хайранд халамцсан өнчин зүрхийг Хайрт минь чи бүтэн болгооч дээ Ганц л удаа над руугаа хараад Гараас минь атгаж зөөлнөөр үнсээч дээ Би чамдаа хайртай Бу..Энхзаяа


        
        
        
        
          
          
              
              

              profile

              Нар шингэхэд гэгээн хайр жаргахгүй
                Нас өтлөхөд нандин хайр уйдахгүй 
                 Намар болоход ариун хайр гандахгүй
                     Нэг л насаараа мөнх хайр минь бөхөхгүй
                                                        :53: Үүрд хайрлая чамайгаа :53: