Солонгост ажиллаж амьдарч байгаа залуусын тухай, тэдний хэцүү бэрх орчинд хэрхэн ажиллаж амьдарч байгаа тухай бүгд л ярьцгаадаг.
Гэхдээ тэнд хичнээн хэцүү байсан нь ч энэ нь Мөнгөний төлөө эхнэр хүүхдээ хаяад явсан нэгнийг зөвтгөх үндэс биш.
Салсанаа тайлбарлахдаа бие хол бол сэтгэл хол гэсэн ганц үгээр хамгаалчихаад л Үүрэг хариуцлага, амлалт, үнэнч зан чанарын үнэр ч байхгүй зан гаргахыг яана.
Гэтэл энд байгаа бяцхан үрс, эхнэр нь амьдарлаа авч явах гэж хичнээн зүдэрч байгааг үл сонсогч, үл мэдэгч болж ямьдрах юм.
Хүн нэг л амьдарна. Гэхдээ энэ үг таны Монголдоо орхиод явсан эхнэр хүүхдэд ч бас хамаатай. Хүүхдүүдэд тань хүүхэд нас нэг л заяана. Тэд элэг бүтэн, эцэг эхээрээ хайрлуулж өсөх ёстой. Гэтэл өнөөдөр тэд бусдад дээрэхлхүүлэн, аавгүй өсөхийн зовлонг үзэж байна.
Эхнэр тань, хэзээ нэгэн цагт таны үүрд хайрлах амлалт өгч суусан бүсгүй тань танд амьдарлаа даатгуулж, хүүхдүүд төрүүлж өгсөн байх. Гэтэл одоо тэр хүүхдүүдийнхээ өдрийн хоол, түрээсийн байрны мөнгийг олох гэж борви бохисхийлгүй ажиллаж, залуу насаа гээн зүтгэж байна.
Ганц амьдархдаа хүн шиг амьдарч, танд олдсон, таны хамгийн чухал үнэт зүйл-ГЭР БҮЛ-ээ гэх сэтгэлээ гээлгүйгээр амьдарцгаая. Та харьцуулаад үзээрэй, Нэг талд Солонгост мөнгө, түр зуурын сайхан амьдрал нөгөө талд таны ГЭР БҮЛ байна. Миний хувьд сонголтоо аль эрт хийсэн. Алдаагүйэ, одоо шинээр төрсөн бяцхан хүү, эхнэр, охинтойгоо сайхан амьдарч байна даа.