2011 он нь Монголд сайн мэдээ дэлгэрсний 20 жилийн ой юм. Есүсд үл итгэдэг байсан улс маань эзэний
ивээлээр нийт хүн амын 3% буюу 90000 мянга гаруй хүмүүс одоогоор итгэгч болоод байна.
Энэхүү ойн баяраар Монголд Миссионерийн их цугларалтыг зохион байгуулсан юм.
Монгол цуглаанууд нэгдэн цугларч Бурханд талархалаа илэрхийлж, Ирээдүй уруу чиглэсэн алсын хараагаа
хуваалцсан их үнэ цэнэтэй цаг болж өнгөрлөө. Дуулал 133-дээр тулгуурлан Монгол цуглаануудын “Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” гэсэн сэдвээр энэхүү цугларалт маань зохион
байгуулагдав.
Үүнтэй холбогдуулан Солонгос улсад ч гэсэн Баярын
Миссионерийн их цугларалтыг зохион байгууллахаар боллоо. Монгол цуглаанууд
болон Солонгос цуглаанууд хамтран зохион байгуулах гэж байгаа бөгөөд Талархууштай зүйл нь адил сэдвээр буюу
“Дуулал 133” дээр тулгуурлан Монгол цуглаануудын “Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” гэсэн сэдвээр зохион
байгууллахаар боллоо.
Энэ удаагийн Цугларалтын зорилго нь :
1. Монголд сайн мэдээ тархасны 20 жилийн ойн баяраар
дамжуулан
Бурханд талархаж, гэмшиж, Ирээдүй уруу чиглэх үндэс
2. Монгол цуглаануудын алсын харааг тодотгох.
3. Дэлхий даяар тархчихсан байгаа цуглаануудыг
тодорхойлж,
үйл ажиллагаанд нь тус нэмэр болох.
4. Монголчуудад үйлчилдэг Солонгос цуглаануудыг тодорхойлж
үйл ажиллагаанд нь тус нэмэр болох.
5. Монгол Миссионеруудын уулзалт (Сайн мэдээний багийг
хайж
хамтран ажиллах)
6. Монгол болон Солонгос цуглаануудын хамтын нэгдэлд
нэмэр болох
арга, санааг олох
1. Хэзээ
2011он 11 сар 27нд 13:00 ~ 18:00 цагт
2. Хаана
Жаншин(장신대) Библийн Их сургууль Хангёнжиг мөргөлийн байр(한경직기념관)
(5-р шугам Куан-нарү(546) ёг 2-р
гарц)
3. Хөтөлбөр
1-р хэсэг : Монгол цуглааны Нэгдсэн мөргөл
2-р хэсэг : Монгол, Солонгос урлагийн багийн тоглолт.
3-р хэсэг : Монгол, Солонгос цуглааны нэгдсэн мөргөл болон хэлэлцээр
Со Ги Вон пастор : 010 -5615-3928
fghmk776