Чиний шинэхэн амраг хэн болох, ямар ирээдvй та хоёрыг хvлээж байгааг мэдэхийг хvсэж байна уу? Та шинэхэн танилцсан залуутайгаа анхны шєнєє єнгєрєєсєн бол энэхvv нийтлэлийг уншаад vзээрэй. Бvсгvйчvvд бид аливааг єнгєцхєн биш гvнзгийрvvлэн бодох дуртай шvv дээ. За ингээд эхлэх vv?
Та хоёр анхны шєнєє хаана єнгєрєєсєн бэ?
Танай гэрт.
Яах вэ, дажгvй л юм. Таны дассан орчин, тухлан унтдаг ор, ямар ч гэнэтийн бэлэг, гэнэтийн зvйл байхгvй. Ер нь бvсгvйчvvд маань єєрийнхєє гэрт л хатан хаан мэт байж чаддаг. Тэгээд ч хархvv тань таныг дэвэгнээд сандчаад байхгvй болохоор тэр ч бас харьцангуй чєлєєтэй байна. Гэхдээ л нэг тvгшvvр тєрєєд байна уу? Яагаад чамайг гэртээ уриагvй юм бол? Ер нь чамд яриад байдаг орон сууц нь тvvнд байдаг юм болов уу даа? Хэрвээ байдаг юм бол ганц бие залуугийн эмх замбараагvй vvр байгаа болов уу? Хэрвээ та тvvнтэй танил болоод удсан ч гэртээ урихгvй байвал сайтар бодох хэрэгтэй шvv. Энэ олон хэрвээгийн ард vнэхээр нэг юм нуугдаж байж болзошгvй. Эхнэр хvvхэд, эмх замбараагvй хогон далай … за за муу юм бодохоо болъё.

Тvvний гэрт.
Энэ бол сайны бэлэг тэмдэг. Тэр таньд итгээд зогсохгvй таныг єєрийнхєє амьдралд оруулж байна гэсэн vг. Намуухан аялгуу бvхий хєгжим, лаа, дарс… энэ бvхнийг бэлдэн угтвал тэр vнэхээр их сэтгэл гаргажээ. Хайртай хvн нь байж чин сэтгэлийн угаас таалагдахыг хvсч байна.


Гэтэл энэ байр маань тvvний найзынх байвал яах билээ? Тvvнийг угаалгын єрєє орсон хойгуур энэ байр тvvнийх мєн эсэхийг сайтар шалган vзээрэй. Хувцасны шvvгээнд тvvний хувцас байгаа эсэх, бас зургийн цомог, жаазыг нь vз. Тэр хэн хэнтэй зургаа авахуулж вэ? Маш анхааралтай ажиглах хэрэгтэй шvv.

Санаанд оромгvй газар.
Гэнэт тvvний хvсэл тачаал нь оргилон машин дотор, орцонд, дэлгvvрийн хувцас солих єрєєнд, тvvний найзын тєрсєн єдрєєр гал тогоонд нь таньтай учир ургуулсан бол Баяр хvргэе. .Тэр таныг орондоо хэзээ ч уйдаахгvй. Харин жирийн байдлаар секс хийж чадах болов уу? Аль эсвэл орой болгон ямар нэг шинийг илэрхийлэн гарах хэрэгтэй болох юм биш биз?

Та хоёр ямар байрлалаар секс хийсэн бэ?

Эрэгтэй нь дээрээ буюу уламжлалт байрлал:
Дvгнэлт хийхэд vнэхээр хэцvv. Магадгvй тэр энгийн л залуу , анхлан бvгдийг уламжлалт, энгийнээр эхэлж дараа нь шинийг эрэлхийлж болох. Ер нь айгаад байх хэрэггvй л дээ. Та уран зєгнєгч, элдвийг сэдэгч шvv дээ. Яагаад vvнийгээ тvvнтэй хуваалцаж болохгvй гэж?
Морь унасан бvсгvй буюу эмэгтэй нь дээрээ:
Хамтрагч тань vнэхээр таныг баярлуулахыг хvсэж байна. Тэр таны зан тєлвийг тодорхойлохыг оролдон танд санаачилгыг шилжvvлжээ. Бас тэр таны биеийг бvхэлд нь судлахыг хvсч байна. Та харж л байгаарай тэр бvх юманд таны саналыг харгалзана. Машинд суухдаа тэр танд хаалга нээж єгч байвал бидний бодсон батлагдлаа гэсэн vг.
Арын байрлал:
Анхны шєнє энэ байрлалаар vзэж байна аа гэдэг чинь тэр vнэхээр хvvхэмсэг хvн. Бас нилээн сэтгэл санааны ачаалалтай єсчээ. Хvvхдийн цэцэрлэгт багш нь гомдоож, нэг ангийн охид нь утасдаад салдаггvй, бага ангиас тєгсєн тєгстєл нь хайрын захиа булаастай байсан нэгэн. Тэр залхжээ. Одоо хамгийн гол нь дараагийн ялалтаа байгуулахыг хvсэн таныг бvрэн захирч эзэмдэхийг хvсч байна.
Таныг “цагираглуулан” байж унтсан бол:
Тvvний хvсэл таашаал нь байнга оргилж байна гэж бvv бодоорой. Харин маргааш л таныг гэрлээч гэж гуйна. Тэгээд л гурилтай хоол хий гээд урьд нь ээжийнхээ ємсєж байсан эртний гэрийн шаахайг углуулна.

Сексийн дараа тэр ямар vйлдэл хийсэн бэ?
Жаахан хvvхэд шиг л нам унтсан.
Хурдхан шиг хувцсаа цуглуулж аваад гар. Аль болох хурдан холдож хэвийн залуу олж авах хэрэгтэй.

Таныг унттал сайхан vг хэлж, нурууг тань илж таалсан.
Тэр маш их туршлагатай нэгэн ажээ. Урьд урьдын бvсгvйчvvдээс ихийг сурсан байна. Маш хянамгай байхгvй бол та ч гэсэн “туршлагын туулай” байж болох юм шvv.

Урьд нь учирч явсан хvvхнээ уйдтал чинь муу хэлсэн.
Тэр урьд нь явж байсан хvvхнээ vнэхээр мартаж чадахгvй байна. Бодож л байг. Харин та энэ дэмийрлийг сонсох албагvй. Маргааш та энэ хєгийн амьтнаас салах эрч хvч олж авахын тулд одоо сайтар унтаж ав.
Та хоёр хєгжилтэйгээр ярин яаж нойрссоноо ч мэдэхгvй.
Энэ байдал чинь насан туршид чинь vргэлжлэх болно гэдэгт итгээрэй.

Тvvнийг унтаж байхад нь хараарай…
Дээш харан унтаж байвал зургаа дахь мэдрэхvй нь хєгжєєгvй эр. Тэр таньд хайрын шvлэг уншиж єгч, цэцгэн далайд умбуулахгvй. Харин энгийн нэгэн зоогийн газарт, ер нь бvхий л зvйл энгийн байх болно..Тэр маш тайван нэгэн бєгєєд адал явдал хайгч биш энгийн дажгvй залуу. Нэг л муу гэмтэй. Тэр удахгvй хурхирч эхлэнэ гэдэгт итгэж болно шvv.
Тvрvvлгээ харан
унтаж байвал тэр ганцаараа унтаад сурчээ. Бvх амьдрал нь, унтдаг ор нь ч гэсэн зєвхєн тvvнийх. Эрх чєлєєг юу юунаас илvv эрхэмлэдэг. Магадгvй тэр таньтай хамт амьдрахаар шийдэж болно. Харин битгий л анхнаасаа хоол цайг нь бэлдэн шvдний сойзыг нь барьж гvйгээрэй. Їр дvн нь нэг их сайнгvй байх болно шvv.

Хажуу тийшээ харан
унтаж байвал маш их ардчилалтай, уян зєєлєн, тэр бvv хэл эмэгтэйчvvдийн нарийн нандин юмыг ойлгодог залуу гэдэгт итгээрэй. Чамд хэрвээ тэр залуу таалагдаж байвал хамт байгаад л vз.

Атиралдан унтаж байвал нилээн асуудалтай залуу гэсэн vг шvv. Єєртєє итгэлгvй айдас ихтэй байна. Тvvнд бvхий л дэлхий дайсагнасан мэт санагдана..Тvvнийг тайван бай амьдрал сайн сайхнаар дvvрэн гэж арав хорин жил жил ятгахыг хvсвэл тvvнтэй амьдарч болох л юм.

  ★★☆☆★★☆☆★★    iceclppoki@yahoo.com    ★★☆☆★★☆☆★★  

    ★★☆☆★★☆☆★★   www.Alim.blog.mn    ★★☆☆★★☆☆★★  

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Миний буланд зочилсон танд баярлалаа.


\\\ ///
( @ @ )
....o00o.(_).o00o...