Боодогны чулуу шиг ерөнхийлөгчтэй

Зуурсан гурил шиг спикертэй Чихэр амтагдсан ерөнхий сайдтай

 Чихмэл хулгана шиг парламентчидтэй

Чивээ амраадаггүй хасагуудтай

 Чихээ амраадаггүй ардуудтай

Чинээндээ тулсан баячуудтай

 Чимх талхгүй ядуустай

Шилбүүр хөдөлгөдөг ажилтай

Шил сулладаг хообийтой

Хөршдөө охидоо бэлэглэж

Хөдөөгөө хөгшиддөө даатгаж

Ааруул даахгүй шүдээрээ

Алт мэрж байна гэж зүүдэлдэг

Аялгуут хэлээ орхичихоод

Англиар хуцаж байна гэж мөрөөддөг

ХӨӨРХИЙ МИНИИ МОНГОЛЧУУД...

profile

Бүү ай
Угаасаа төрөхдөө л
Шархтай төрцийм, бахь байдгаараа л
       байнадаг

Бүү эмээ
Угтаа сэтгэл
Гунигтай байсийм, дасал болцым 

Хутгаар шаагаад ч нэмэр байхгүй
Зүрхээ аль хэдийн арилжчихсийм
Сэтгэл өвтгөх гээд ч хамаагүй ээ
Доромжлолтой нөхцөөд дүжирчихсийм

.........тийм учир амьд явбал vхсэн ч яахав.........