Бороо шаагисан зуны үдшийн дурсамжаар өнөөдрийг хүртэл амьдрахдаа, ганцхан чамайг хайрлаж чадна гэж сэтгэлдээ амалсан тэр амлалтаа мартаж чаддагсан бол яагаад ч минийх болохгүй тэр жаахан бүсгүйг энгэртэээ тэвэрч элгэндээ наахыг хичнээн ч их хүсээд хэдэн ч шөнө одод тоолон зуны үдшийн тэнгэр дор зөөлөн ногоон дээр хөрвөснөө одоо бодоход аль хэдийн мартвал мартахаар ,
10- р ангийнханы сургуулийн үдэшлэг болно гэж зарласан тэр нэгэн үдэш түүний царайг анх олж харахдаа ямар хөөрхөн охин бэ? манай сургуульд лав харагдаагүй охин байна даа, шилжэж л ирсэн юм шиг байна, ямар ангид ирсэн юм болоо,мэдэх юмсан гэж бодоод сургуулийн урд талын шатны гишгүүр дээр санаандгүй зөрөхдөө
Сайн уу? юу байна да гэж хэзээний таньдаг үун шиг амнаасаа үг унагахад Сайн юмгүй чамаар юу байна гээд огтхон ч ичсэн шинжгуй инээд алдан мэндэлсэн тэр жаахан охиний төрх одоо ч түүний сэтгэлд тодоос тод, ингэж л тэр анхны ариунхан бөгөөд бүтэлгүй хайрын эзнийхээ сахилгагуй бөгөөд цогтой хар нүдийг олж харсансан,.
Би ч бас чиг гэж тийм ч миа банди биш л юм байна гэж хирдээ өөртөө эрэмшин танихгүй охинтой аль болох ихийг ярихийг бодон зогсохдоо Төвшөөгийн зүрхны цохилт өмнө өмнөхөөс нэг л өөр байсансан,.
Гартаа ойрд харагдаагуй сүүлийн үеийн зургийн аппарат баричихсан цэвэрхэн цагаан царайндаа хөгжил баясал гэрэлтүүлсэн тэр охинтой дахиж яаж уулзая даа гэж бодоод чи манай ангийнханий зургийг аваад өгөхгүй юу гэтэл за тэгэе л дээ гээд тэдний анги хамтдаа алхах намхан цагаан охинийг бараг өөрөөс нь бусад ангийнхан нь сайн танидаг байсанд нэг талаар гайхашийгээд, охидуудтай нь, хамаагүй яриж инээлдэн, зарим хөвгүүдийн нэрээр дуудан юм асуугаад л байгаа энэ охиний талаар хэтэрхий ихийг мэдэхгийг хүсэхдээ би яагаад ерөөсөө мэддэггүй билээ гэж бодон, хамгийн сайн найз Ганаагаасаа чи энэ охинийг таних юм уу гэхэд нь танихгүй яадаг юм энэ чинь манай математикхийн багшийн охин ш дээ, одоо нөгөө мат-ийн сургуулид байдаг байхаа гэхэд нь Төвшөө би нээрээ сонин юм аа гэж бодоод л өнгөрлөө.
Зүүдний дагина аа олж харсан тэр өдрөөс хойш нэг л мэдэхэд сарын хугацаа өнгөрч, дахиж уулзах арга ч байхгүй л дээ гэж бодон хамгийн сайн найзуудаасаа ч асуухаас зовон байхдаа өнгөрсөн сарын хугацаанд бас чиг гэж чамгуй ихийг мэдэж авсандаа баярлана,.
Төвшөө!!!!!! гэх дуунаар эргэн хартал цагаан өдөн куртка өмсөн тод цэнхэр ороолт ороосон Туяагийн ойртож байгаа дүрийг хараад хаанаас нь гараад байгаа хайр вэ гэмээр л тэр их хайрыг өөрөө өөртөө мэдрэн зогсохдоо,нээрээ намайг яаж мэдсийн болоо, миний нэрийг бас мэддэг байх нь ээ гэж бодохоос сэтгэлдээ догдлон түүн рүүгээ алхахдаа гүйж очоод тэврээд авмаар санагдсанаа нуух юун,.
ӨӨ ямар сонин хүн хаанаас гараад ирэв ээ аан, гэтэл хичээлээ тараад чамаар юу байна даа, нээрээ танай ангийнханий авхуулсан зургийг угаалгасан чи авах уу гэхэд нь ӨӨ тиймүу ашгүй дээ, ямар гарсан байна гэхэд нь жаахан муухай гарсан байна лээ, гэхдээ одоо яахав дээ тээн гээд багтцлан барьсан тэр зургийг өгөөд эргэхэд нь дахиад түүнийгээ алдчих юм шиг санагдахдаа Туяа чи завтай юу гэтэл завтай яасан? 2 уулаа жаахан яриж суух уу, гэхэд тэгсэн ч яхав дээ, гээд эргэж харан инээхэд энэ инээдэнд нь тэр чигтээ уусчихмаар л санагдаж байлаа,. Тэгээд танай ээж чин манай математикийн багш байсан гэсэн үү гээд л яриа эхлэхэд харин тиймээ гэрээ их санаж байна аа, гэрийнхэн дээрээ очмоор л байна, даан чиг би эндээ 10 аа төгсөөд шалгалт өгч өөрийгөө сориод л ээж аав 2 дээрээ очно доо гэхэд нь
аан,. чи нээрээ миний нэрийг яаж мэдсэн юум бэ гэхэд нь Хүүе ээ чи намайг санахгүй байгаа юм уу даа 2-уулаа Янзага зусланд хамт нэг бүлэгт амраа биз дээ, мартсан юм уу, сүүлийн өдөр галын наадам болоход би чамайг халгайгаар сайн ороолгосон доо гээд час час хийтэл инээхэд би гайхахдаа амаа ангайгаад л таг болж билээ, арай худлаа байлгүй дээ, одоо бараг 4 жилийн өмнө, би 6-р ангидаа, чи тэгэхэд бараг 5 байсан байхаа, тэгээд хичээл орсон чин чамайг манай сургуулийн үүдэн дээр зогсож байхад чин би бас гайхсан л даа тэгээд чамайг манай сургуульд байдаг юм байна гэж мэдсэн л дээ гээд л, ам хуурайгүй ярих түүнийг харах тусам хайр хүрч байгаагаа би мэдэрсээр л суулаа,.
Гэртээ хариад хичнээн удаан суусан ч Туяагийн дүр санаанд орж ирдэггүй шүү, ямар сонин юм яг миний байсан өрөө, бас хамт байсан хүүхдүүдийг бүгдийг нь мэдээд бас намайг аягүй сайн таниад л байх юм би гэдэг тэнэг амьтан ерөөсөө юуч санадаггуй ээ, гэж бодохоос өөртөө уур хүрээд л Туяа арай найз бандитай юм биш биз дээ, ийм хөөрхөн охин аягуй бол байгаа даа гэж бодохоос өөрийн эрхгүй хардах харамлах сэтгэл төрөөд л дахин дахих уулзмаар санагдаад л,өөрийн эрхгүй найз Ганаатайгаа яримаар санагдаад тэднийх руу гараад алхлаа,. Ганаа маань ч яахав дээ хийсэн зүйлгүй гэртээ гүерээд л байж байсанаа, намайг харан огло харайгаад за юу байна 2 уулаа юу хийх уу, парк явах уу, охин харах уу гээд л утсаар тоглох уу гээд л огтхон ч юм бодсон шинж алгаа, Ганаа бид хэдийн дээр нөгөө нэг охиноор авхуулсан зураг гарчихсан байна аа, сая би аваад чи үзэх үү гэтэл үзэе тэрийг чинь гээд шүүрч авах нь тэр манай найз ч уул нь сургуульдаа нэлээд толгойтойд ордог, бас чиг хөөрхөн охидуудийн тэнгэртэй л банди даа, түрүү жил би нэг áнгийнхаа хамгийн хөөрхөн охинтой найзлаж байгаад яагаад ч юм болимоор санагдаад болисон чинь удаа ч үгүй миний найз панаалдчихсан одоо Мөнгөө энэ 2 дажгүй үерхэж байгаа бас чиг гэж хөөрхөн хосууд л даа,.
Найз нь нэг хүнийг бодоод л байх юум гэж эр хүмүүсийн, за бас чиг сайн найзуудийн хамаагуй зангаар Ганаадаа чангахан шиг хэлтэл, Хэнийг?, ямар охин юм?, би таних юм уу? гээд л үзэж байсан зургаа орхиод л нүд нь байдагаараа томорчихсон, үгэнд дуртай нь аргагүй харж байна аа нөгөөх чинь,би нэг хэлэхээ болидог ч юм уу гэж бодсоноо дүүрсэн хэрэг ам нээвэл уушиг нээ гэсэн үгийг санаад л , энэ зургуудийг авсан охинийг гэтэл ААААн Туяг уу? гэснээ за миний найз наад охин чинь бүтэхгүй мөрөөдлөө боль доо гэх нь тэр ээ,.
Яагаад? гэсэн үг миний амнаас аль хэдийн унаснийг ч би анзаарсангуй, наад охин чинь ер нь банди тоодоггүй юм гэсэн, бас ээж нь манай нөгөө түрүү жил шилжсэн математикийн багш Болороо ш дээ, тэгээд гэрээрээ Москва явах болоод Туяа эндээ 10 төгсөх гээд улдсэн юм гэсэн гээд л яриж гарахад нь чи яаж мэддэг юм, ямар их юм мэддэгийн гээд харамлах ч шиг дотороо сонин болоод асуухад чи манай Доогий эгчийг мэднэ ш дээ, би тэднийд байхдаа манай багш нарийн ярианаас мэдсийн тэрнээс гадна тэдний сургуулийн нилээд банди нар гуйгаад тоогоогуй л гэсэндэг гээд над руу залижин аргагуй харснаа гэхдээ миний найз өөрөө мэдэхгүй юу, гуйгаад үзэхэд юу нь буруу байх вэ дээ, тиймээ гээд инээд алдах найзыгаа хараад гомдох шиг болж байсан тэр өдөр саяхан мэт санагдаж байна шүү,.
Удалгүй би ганцхан түүнээс өөр хэн нэгнийг бодож чадахаа байсанийг мэдрээд өөрөө өөрөөсөө хэтэрхий ихийг хүсээд байгаа ч юм шиг санагдахад, удахгүй тэр минь 10-р ангиа төгсөөд харийн орон руу бүр мөсөн яваад өгөхөд нь хэрхэн үлдэхээ ч төсөөлж чадахгүй, тэр мөртөө хайртай гэсэн ганцхан үгийг зүрх сэтгэлдээ хашгирахаас илүү ихийг хийж чадахгүй байсаар байтал хаврын урь ороод хотийн гудамжаар залуу хосууд хос хосоороо хөтлөлтцөн алхаад манай сургуулийн 9,10-р ангиудаас ч гэсэн нилээд олон хосууд гарсан байлаа, миний хамгийн дотний 2 хун болох Ганаа, Золоо 2 минь ч гэсэн муу найзийнхаа сэтгэлийг тайтгаруулан миний найз яршиг гуйгаад үзэх юм уу? найзууд нь туслах уу? яахав дээ зөвшөөрөхгүй бол тэр л биз, ямар монголын охид модонд авирсан биш гээд л хирэндээ намайг хөгжөөхийг бодсоор, хуучин найзалж байсан охин минь, одоо хамгийн сайн найзын минь найз охин Мөнгөө маань ч миний сэтгэл зүрхний нэг хэсэг тэр бүсгүй болснийг ч мэдрээд бас Ганаатайгаа хамтдаа надад туслахаар шийдэтцгээсэн байж билээ.
Нэг бодлийн шараа юм шиг нөгөө бодлийн хөгжилтэй ч юм шиг хуучин найз охиноороо сайн байгаа охиноо найруулах гээд л гуйж явсан би мөн ч ядруухан ч эр байж дээ, гэхдээ би түүнийгээ гуйж чадаагуй ээ, Камертоны анхны төрсөн өдрийн тоглолтийг түүнтэйгээ хамт үзэх санаатай, билет хайгаад төв тцэнгэлдэхийн тэнд эргэлдэж байтал, Төвшөө юу байна даа гэсээр араас нэг хүн цохиод авахад эргэн хартал Туяагийн нөгөө адтай мөртөө хөгжилтэй царайг хараад ингэж санаандгүй л таарах юм даа гэж бодоод юмгүй дээ, чи тоглолт үзлээ юу гэтэл харин тиймээ, хамт үзэх хүн маань ирдэггүй чи үзэх үү? гэж асуухад нь билет авч амжаагуй байсанаа бодохоор нүүр халуу оргин уул үзнэ ээ, билет авах гээд л байж байна гэтэл, надад нэг билет байгаа чи тэрийг авчих за юу, гээд юу юуны туханд хүрэлгүй гарт минь билет атгуулаад за баяртай дараа уулзий гээд эргэхэд нь, би уулан хамтдаа үзэе гээд билет хайж явсан хүнээсээ билет аваад ганзаараа үзэх болж байгаагаа ойлгож ядан хоцортол Ганаа маань Мөнгөөгөө дагуулсаар ирэхдээ Туяа та 2 сая уулзаж байсан яаваа гэтэл, мэдэхгүй цаадах чин яваад өглөө ш дээ гээд учрийн дөнгөж тайлбарлатал тоглолт эхлээд орох болсон байлаа, тэр үдэш доргиж хөөрсөн залуучуудийн дундаас арайхийж Туягаа олж аваад, барааг нь алдахгүй юмсан гэж бодсоор архан талд нь хараад зогсож байхдаа, юун тоглолт юун дуу бүжэг ганцхан түүнийг л ширтэж зогсох энэ насны жаргал мэт санагдаж билээ, гэтэл тэр олний дундаас гэнэт эргэн тцэнгэлдэхийн үд руу зүтгэхэд нь өөрийн эрхгүй араас алхсан би жаахан тэр минь хаашаа гэнэт яарсанийг хаачих гэж байгааг ч мэдсэнгүй хажуудаа зогсох 2 найз охинийхоо чихэнд шивнэсэн үгс нь ч сонсогдсонгуй,араас алхаж явахдаа дуудах уу болих уу гэсэн нэг эргэлзэл өөрийн эрхгүй төрсөөр аярхан бөгөөд бодлогширонгуй алхаж байгаа түүнийгээ яаж эвтэйхэн дуудах вэ гэж бодож явтал Энкхтайвний гуурэн дээгүүр гараад эргэж харахдаа намайг хараад хөөрхөн хацар дээр нь инээд гийн хүүе чи энд юу хийж яваа юм гэж хашгиран хэлэхийг нь сонсоод чамтай уулздаг юм уу гэж бодоод гэхэд минь тоглолт таалагдаагуй юм уу дуусгахгуй яасан юум, тарах болоогуй биз дээ, гээд л нөгөө л намайг дуугарах сөхөөгүй яридагаараа нэг амисгаагаар дуржигнуулж гарах нь тэр дээ хэ хэ хэ
Харин чи яагаад үзэхгүй гараад ирсэн юум гэхэд минь ганцаараа баймаар санагдаад тэгээд эртхэн хария даа, гэж хэлэхэд нь ашгүй нэг шалтаг шүү гэж бодоод би чамайг хүргэж өгөе, чи зөвшөөрнө биз дээ гэж хэлээд зэрэгцэн алхсан минь миний хамгийн жаргалтай өдөр байж билээ.
Тэгээ тэг, за хичээл гайгуй юу, би одоо шалгалтаа бэлдээд бас нилээд завгүй л байгаа, манай ангийнхан бараг өөр өөрийн мэргэжлээ аль хэзээний сонгосон,чи хичээлээ хэр хийж байна даа гэхэд нь ямар 2 улирал дараалан муу гарахаа алдан, арайхийж алтан 3 тай үлдсэнээ ярилтай биш зүгээрээ, чи нээрээ яагаад надад сая билет өгсөн юм бэ? би гайхсан шүү гэхэд яахав дээ, жаахандаа халгайгаар ороолгоод зугтаж явахдаа чамайг нэг их өрөвдөж билээ гээд инээхдээ Туяа Төвшөө өөрт нь сайн болснийг тэр нэг өдөр ярилцаж суухдаа түүний нүдний харцнаас мэдрээд,түүнээс гарч байгаа тэр л дотно цаанаа нэг дулаахан өнгө аясыг өөрийн эрхгүй сэтгэлээрээ мэдэрч байгаа ч өөрөө түүнд хэр хандаж байгаагаа үл мэднэ.
Төвшөө ч гоё залуу л даа, өндөр, бас нүдэнд дулаахан, бас түүний дотно найз нарийн нэг Болороо нь Төвшөөд сайн гэдгийг мэддэг болохоороо энэ хүүг өөртөө сайн болсонд жаахан эмээнэ.
Эмэгтэй хунд яагаад ч юм, хэн нэгний сайн залуу ч юм уу хайрладаг хүн өөртөн сайн гэдгээ мэдэгдэхэд өөрийгөө дөвийлгэх ч юм уу, өөрийнхөө илүүг мэдрэх нь сэтгэлд нь гоё санагддаг байж болох юм,. Тийм ч учраас Туяа бас чиг аятайхан ярилцахийг хичээнэ, хэрвээ өөр хэн нэгэн сургуулийнх ни ч юм уу, ангийнх нь хөвгууд байсан бол Туяа аль хэзээ муухай аашлаад царай өгөхгүй сууж мэдэх охин,гэтэл Төвшөөтэй аягуй найзархаг цаанаа л нэг уулзаж ярилтцмаар санагддаг аа бас өөрөөсөө ч нууна.
Туяа би танайд ирээд байж болох уу гэж Төвшөө гэрийнх үүдэнд хүргэж өгөөд ороход нь аярхан асуухад нь тэг л дээ гээд гэр руугээ гуйн ороход, ахийнх нь 2 охин цонхон дээрээ зогсож байсанаа, та нээрээ Төвшөө ахтай ирсэн үү? Ааяа лаг юм аа, манай сургуулийн 9 ийн хамгийн гоё ахтай хамт яваад л гээд 2 уул пижэгнэтэл инээд алдахад нь за жаахан хүүхдэд хамаагүй гэж чангахан загнаад цонхон дээрээ зогсоод цаашаа алхах Төвшөөг ажиглан зогсохдоо амьдралийн их зам тэднийг нэг хэсэгтээ л холбож өгөхийг төсөөлөхгүй байлаа,.
Туяа сургууль дээрээ болох давтлага шалгат гэж явсаар гэрийнхэндээ ч майл бичэх завгүй хааяа дүү нартаа мэнд хургэсэн майл бичээд ээж аавтайгаа хаая нэг ярихдаа ангийнхантайгаа хэрхэн гоё байгаа талаараа л ярина, үнэндээ гэрийнхэнтэйгээ хамтдаа Москва явж болох байсан ч угийн эрх дээр нь зөрүүд юм болохоороо би эндээ 10-р ангиа төгсөөд тэгээд хүссэн сургуульдаа орно гэж хэлээд аавийнхаа нэг хамаатныд үлдээд байх хугатцаандаа ээж аавдаа хэлсэн үгэндээ хүрэх гээд найз майз ч бодох завгуй хичээлээ л хийнэ гэж боддог байлаа,.
Үнэндээ Туяаг гуйсан банд нар гэвэл зөндөө өөрийнх сургууль, бас өөр сургууль байрний банди нар гээд л зөндөө хуучин сургуулийн найз нараас нь ч хааяа хайртай гэсэн захиа аваад л тэрийгээ найз охидууддаа чангаас чанга уншиж өгөөд хамтдаа энэ нь ч дээр тэр нь ч дээр гээд баахан шүүмж хэлэлтцүүлнэ, гэхдээ хэнтэй ч үерхэе гэсэн бодол төрдөггүй 10 аа төгстөл найзгүй байна аа гээд л найз охидууддаа амалчихсан байлаа,.
Харин Төвшинг өөртөө сайн гэдгийг мэдэрсэн тэр өдөр өөртөө сайн гэж захиа, өгсөн юм уу гуйсан хөвгүүдээс хар хурдаараа зугтаадаг тэр зан өөрт нь байхгүй байгааг мэдэхдээ нилээд олон охидийн харцийг өөртөө татсан энэ банди яагаад намайг гээд байгаа юм болоо гэж бодох тусам, надад сайн юм болов уу аль эсвэл зүгээр тоглох гээд байна уу гэж бодно.
Бас Төвшөөгийн хуучин найз охин Мөнгөө нь унэхээр хөөрхөн охин байдагийг мэдэх билээ, 6-р ангид байхдаа анх Төвшуөөэй зуслангийн нэг булэгт амарч байхад нь өрөөнийх нь эгч нар, эгч нар ч гэж дээ 8 р ангийн охидуудтай нэг тасагт хамт байхад тэдний янз бурийн хөвгууд яриад хайрийн дуу дуулахад нь ичэж үхэх шахдаг байсанаа бодохоор одоо инээдтэй, тэр үед Төвшөө түүнийг хардаг ч үгуй байсансан мэдээж тэр үед 5-р ангийн жаахан хуүүэд юу гэж охин энэ тэр харж явах вэ дээ, одоо бодоход инээдтэй,гэхдээ байнга тэдний тасгийн үүдээр гарахад нь түүнийг ажигладаг болсоноо бас зуслангийн сүүлчийн орой бүлгийнхээ хамгийн жаахан 2 нь болохоор бие биенээ халгайгаар ороолгож байсанаа Туяа сайн санадаг, тийм ч болохоор энэ өвөл анх Төвшөөг түүнтэй яриа өдөхөд нь хэзээний танидаг хүнтэйгээ яриж байна гэж бодоод огтхон ч санаа зовоогуйсэн, дараахан нь Төвшуөөэй уулзаад зуслангийн өдрүүдээ эргээд ярихад нь Төвшөө юу ч санахгүй байсанийг нь бодоход гайхмаар,. гэхдээ энэ одоо яахав өнгөрсөн бага насны дурсамж болж дээ,.Өнөөдөр хичээл ч жаахан миа байна доо, одоо юу ч хийдэг юм билээ, дандаа хичээл хичээл гэж явсаар залхаж дууслаа гэсэн шүү юм бодоод орон дээр цүнхээ шидчихээд гараа угаах санаатай алхаж явтал утас дуугарахад нь ашгүй нэг хийх ажилтай болж байх шиг байна гэж бодоод гүйн очиж автал Туяатай ярих гэсийн гэсэн өмнө нь ер нь сонсогдоогүй дуу гарахад би байна, хэн бэ гэснээ өө жаахан тоглодог байж гэж бодлоо,.
Аан би Төвшөө байна аа, гайхаж байна уу гэхэд нь аан нээрээ ямар сонин хүн бэ? чи манай утасийг хаанаас олсон юум гэхэд минь нэг найзаасаа гэхэд нь тэр найзыгаа хэлчих яасан хамаагүй хүнд хүний утас өгдөг хүн бэ тэр чинь гэхэд нь би тийм хамаагүй хун бол уучлаарай гэхэд ээ миний энэ ам уу хун гомдоочлоо гэж бодоод за уучилаарай шүү санаандгуй тэгээд хэлчлээ юу хийж байна даа тэгээд гэж асуухдаа цаашаа юу ярихаа мэдэхгүй хэсэг хулээзнэлээ,
Нэг л мэдэхэд тэр 2 ертөнцийн хамаг юмийг хамж шимэж ярисаар 2,3 цаг өнгөрсөнийг мэдсэнгүй түлхүүр дуугаран бэр эгч нь орж ирэхэд л Туяа гэнэт оройн хоол хийгээгүй, бас гэрээ янзлаагүйгээ саналаа, ээ тэгнэ ээ тэр хичнээн залгаад утас болохгуй байсан юум ямар их яридаг юм бүүр ажил дээрээсээ залгаад авахгүй болохоор нь гайхаад байсан юумаа гэж үглэсээр бэрийгээ ууртай нь аргагүй харахад манай нэг найз яриад гэж за баяртай эгч ирээд уурлаж байна гэж утсаа тависан Туяаг хараад Навчаа өөрийн эрхгүй аргагуй нас ьи мөндөө гэж бодлоо.
Маргаашнаас нь өдөр болгон ирэх Төвшөө нэг бодлын гоё ч юм шиг нэг бодлын яршигтай ч юм шиг санагдахдаа, сайн найз Болороодоо танай Төвшөө чинь надтай найз болсон ш дээ, удахгүй найз нь чамтай танилцуулна, тэгээд та 2 найзлахгуй юу гэхэд нь нээрээ юу, тэгээд чи яаж танилцуулах юм гэж баярлах найз охиноосоо Туяа уучлал гуймаар ч юм шиг санагдаж байлаа.
Би ямар азтай юм бэ, миний хайртай хүн надтай байнга уулзаад бас надад аягүй анхаарал тавиж байгаа юм шиг жижэгхэн гараараа сайнуу? гээд гар барих нь хүртэл хөөрхөн шүү гэж бодох бур Төвшөөгийн сэтгэл жаргалтай байлаа, Ганаа Золоо 2 тоо бараг өдөрт уулзаж юу ярисан, талаараа, яаж уулзсан гээд бүх юм ярина, хайрандаа согтоод бусад зүйлийг ч харах сөхөөгүй байгаа найздаа 2 найз нь битүүхэндээ санаа зовно, Туяа нээрээ чамтай найзлаж байгаа юм уу гэж асуухад арай ч найзлаагуй л дээ, би найзлий гээд хэлчихэж чадахгуй юм аа, тэгээд хэлчихээр надаас зугцтаадаг болчих болов уу энэ хэвээрээ сайн найзууд шиг байж байтал нэг өдөр хайртай гэдэг үгээ хэлэх боломж гарах болов уу гэж бодох юм, бид 2 ийн энэ харицаанаас илүү зүйл хүсэхээр би түүнийгээ алдчихмаар санагдах юм гэж хэлэхэд нь чи өөрөө л мэдэхгүй юу даа, тэгээд та 2 найзлаад миний найз жаргалтай байвал бид нар ч гэсэн баярлах л байх гэж Ганаа Золоо 2 хэлээд хавар болоод улсын шалгат ойртоод, байна ш дээ гэж найздаа сануулан хэлж билээ
Үнэхээр хаврын шалгалт ойртсоор л Туяагийн Төвшөөд зарцуулах цаг бага зэрэг хорогдсон ч тэдний хооронд үүссэн тэр сайхан харилцаа төдий л холдсонгүй ээ, найз охиндоо хайртай залууг нь танилцуулах ам өгөөд түүнтэй өдөр бүр уулзаж байхдаа Төвшөө өөрт нь улам их хайртай байгааг эмэгтэй хүнийхээ хувьд Туяа анзаарахгүй өнгөрөөгүй харин ч илүү ихээр анзаарч байлаа,
Үнэндээ Туяад хэрвээ өөрт нь хэн нэгэн залуу таалагдахад бусад охидийн адил ичэж зоволгүйгээр хэтэрхий чөлөөтэй илэн далангуй харицааг хөвгүүдтэй үүсэгж чаддаг бөгөөд гэхдээ өөрт нь иүүу дотно үг хэлэх боломжийг олгохгуй байхаа тэр мэддэг бас мэдэрдэг байлаа, Туяа чи том болоод юу болох вэ? гээд л олон олон асуултийн хариуг Төвшөө тодорхой авч чадалгүй үлддэг байж билээ,.
За тэгээд удаж төдөлгуй улсын шалгалт,бас конкурс гээд 10-р ангийнхний хувьд амьдралд хөл тавих анхны алхамууд нь ирж Туяа ´мэдээж хамгийн эхэнд суурь оноогоороо тэнцэж Улсын их сургуулийн Эдийн засгийн ангид ороход хөвгүүн миний бие Туяагийнхаа л орсон сургуульд орохыг хүсэж билээ.
Оюутан болохоор конкурс гэдэг хэцүүхэн зуйлийг өгч байхад нь түүнийхээ хажууд дэм болон хамтдаа байхаар Ганаа Золоо Мөнгөө 3 -ийгаа дагуулаад л, түүнийгээ хуваариа хүлээн зогсоход хамтдаа зэрэгтцэн зогссон тэр өдөр дөнгөж саяхан мэт,хамгийн хөгжилтэй нь бидний хажууд зогсох нэгэн эгч Туяагийн минь хараад за энэ ч арийн хаалганы муусайн юмнууд эхний хэдэн хуваарийг авч л байхгүй эхэнд зогссон тэр охин чинь сургуульдаа л муу сурлагатайд ордог юм гэнэ лээ. мэдээж хэн нэгэн томчуудийн л хүүхэд байж таараа гээд л амаа олохгуй бурахад нь бяцхан түүнийгээ өмөөрөн за та болиж үз гэж хэлэхдээ түүнийхээ хичнээн их хичээл зүтгэл хөдөлмөр шингээснийг нь ганцхан би л мэддэг юм шиг жаахан мөртөө дэндүү их хүч чадалтай түүндээ би тэнцэж тохирохгүй юм шиг санагддагсан. Тийм ч учраас тэнэг толгой би насан туршдаа зөвхөн дуүрийг нь хараад хайрлаж явахаас илүү ихийг хийж чадахгүй үлдсэнээ бодохооор хэтэрхий гомдолтой.
Сурагчийн тэрхэн хавар гитар тоглоод хуваарь хулээн тэр үдэш зогсохдоо орой сэрүүнд жаахан түүнийгээ тэвэрмээр байсан ч ангийнхан болон өөрийн сургуулийнхнаасаа үл холдох түүнийгээ алсаас харуулдан зогсохдоо тэдний анги ядаж хамтдаа төгсөж чадахгүй дээ хэтэрхий их харамссансан,.
Ашгүй тэр минь инээд алдан Төвшөө миний найз юу хийж байна даа, гэхэд өө зүгээр хэзээ ингээд та нар шиг хүссэн мэргэжлээ аваад зогсож байх бол гэхэд минь удахгүй ээ, манай ангийнхан ангиараа сургууль авлаа ш дээ ямар вэ? хэмээн найзуудаараа, ангиараа бахархсам дуугаар хэлэхэд нь би чиний орсон сургуульд заавал орноо гээд хайрын үгээ хэлэхээр аман дотроо бэлдтэл минь Туяа дуугуйхэн ажигласнаа,нээрээ найз нь чамайг нэг хүнтэй танилцуулах уу? танай нөгөө ангийн охин ш дээ, чамд аягуй сайн, би та 2-ийг найзлуулна гээд амалчихсан л даа гэхэд нь эр хүний нэрэлхүү зангаар за тэгж байтал танилтцах биз дээ гэж хэлсэн тэр үгээ одоо би санадаг ч үгүй юм, харин нилээд хэдэн жилийн дараа Туяатайгаа хамтдаа Бээр уугаад сууж байхад минь миний энэ л үгнээс түүнийгээ алдсанаа би мэдсэнсэн.
Удалгуй,сэтгэл хөдөлгөж,зүрх түгшээсэн тэрхэн хаврын сурагчийн улирал,анги дэвших болон улсын шалгалтийн үе өнгөрч би ч аав ээждээ туслаад зун хийх ажилаа бодон байхдаа Туяа минь одоо юу хийж байгаа бол гэж бодон утсаа шүүрэн түүн руүүээ залгатал миний Туяа ч утсаа авч байна аа, сайн уу Туяа юу хийж байна даа, хамтдаа салхинд жаахан алхах уу гэтэл Өө тэгий тэгий маргааш би хөдөө өвөөгийнх рүүгээ явлаа гэдэг юм байна,.
За тэгээд орой нь 2 уулаа уулзаад л энэ тэрхэнийг ярилцаад алхаж явтал манай ахийн Батболд гэдэг банди бас нэг охинтой урдаас алхаж явдаг юм байна. Би ч жаахан ичих аядаад л сайн уу гээд толгой дохин өнгөрөхөд, Туяа чи энийг танидаг юмуу? гэхэд нь танилгүй яхаав манай ахын хүүхэд гэхэд энэ чин жаахан бүтэхгүй муу хүүхэд,надад ерөөсөө таалагддаггуй юм гэж хэлэхэд батболдийн талаар жаахан яриад байж байтал чи нээрээ манай найз охин Болороо-г таних уу? гэж асуухад нь нээрээ нэг удаа аягуй дажгуй нэг охинтой би удэшлэг дээр танилцаж байсанаа санаад манай сургуулийн уу? гэхэд харин тиймээ тэр хөөрхөн охин тээн, чи туунтэй танилтцаж байсан гэсэн тээн,гэж ирээд л баахан юм яридаг юм байна,.
Үнэндээ Болороо бол үнэхээр хөөрхөн охин,бурхан туунд бүх зуйлийг хайрласан гэхэд болохоор нүд хөмсөг, уруул шүд гээд,. даанч гэм нь жаахан төрөлхийн доголон байсанийг нь би өмнө нь мэддэггүй байж билээ,Болороотой танилцаад удаа ч угуй би Туяагаа олоод харсан болохоор анхны хайр минь энэ жаахан сэргэлэн бүсгүйд насан туршид минь үлдэнэ гэж огтхон бодолгуй явж дээ хө хөвгүүн нас минь,.
Тэгээд Туягийнхаа асуултанд аан тийн нэг доголон охин гээд хариултал үгүй тэр чинь хөөрхөн байхгуй юу,.доголон нь ямар хамаатай юм гээд л цаанаа нэг ууртай дуугарлаа,. чи тэгээд өвөөгийндөө очоод хэзээ ирэх вэ гэхэд минь сарын дараа ирээд тэгээд аав ээж руугээ хойшоо явах байх аа, намраас сургуульдаа орж магадгүй эсвэл тэндээ ч улдэж магадгүй гэж хэлээд тэр оройг хамтдаа өнгөрүүлж удтал алхаж явахдаа,түүнийхээ гараас хөтлөөд авах зориг хүрэхгүй, хархан нүдэнд дээр нь үнсээд авах ч итгэлгүй гэрийнх нь үүдэнд хүргэж өгөөд чимээгүй шүүрс алдаад өнгөрсөн ч удалгүй сарын дараа явахаас нь өмнө хамаг л учраа хэлнэ гэсэн итгэлээр түүнийгээ үдэж билээ.
Нэг сар гэдэг ч нисэх мэт өнгөрч сарын дараа Зуслан явахаар найзуудтайгаа тохиролцоод байж байтал Туяа утасдаж хөдөөнөөс хүрээд ирсэн маргаашийн онготцоор явлаа,уулзий гэдэг юм даа харин ч,. хар хурдаараа гүйгээд очлоо,жаахан тэр минь инээд алдаад бов бор хөдөөний охин болчихсон байсан ч улам хөөрхөн базаад, авмаар санагдаж билээ, уул нь би ч нэг охин тэгж охидуудаас санаа зовоод байхааргүй бас чиг тэрүүхэндээ эр хүн болоод авчихсан, нэгэн үе охидийн нулимс дусааж л явсан билэг танхай банди нарийн нэг мөртөө энэ жаахан амьтаний дэргэд ямар ч сүр сүлдгүй болдог нь хайр гэдгийн хүч юм шиг ээ,.
Маргааш Ганаа Золоо бид хэд зусалан явна тийм болохоор найз нь чамайг гаргаж өгч чадахгуй нь ээ, гэхдээ чи надад нэг зураг өгөхгүй, би тэгээд 10 аа төгсөөд араас чин очно оо (аминдаа 10 төгсөөд л том эр болчих юм шиг санаж явж дээ,мөн ч гэнэхэн) гэж хэлээд л сүүлийн өдөр туунийхээ гараас зургийг нь аваад шөнийн 2 цаг хүртэл гэрийн гадаа нь сууснаа сандаг юм даа,. Гэтэл биднээс 2 жилийн өмнө төгссөн намхан бор залуу тэдний орцноос гараад Туяаг аярхан дуудахад нь би жаахан гайхсан боловч Туяагийн одоохон орлоо чи орж бай гэсэн сүүлийн дүр зураг нь миний сэтгэл үлдсэн дээ,.
Миний Туяа маргааш нь нутгийн тэнгэрт бороо дуслуулан нисэн одоход би аавийн машинаараа ангийнхаа хэдтэй зуслангийн бор өдрүүдийг угтахаар 2 тийшээ салан одсон тэр зуны тэр жилийн бороотой удшийн тэнгэр дор хэлж амжаагуй хайрын угээ бодон сэтгэлдээ сэм сэм шүүрс алдан нулимсгүй боловч нулимстай нүдээр нисэн өнгөрөх онгоц бүрийг ширтэн зогссон хөвгүүн цагийн минь анхний хайр ааа гэж,.
Энэ өдрөөс хойш 2 сар гариу болж байтал санаандгуй Туяагийн гэрийн дугаар руу залгаад зурх тугшин зогсохдоо мэдээж байхгуй л дээ гэж бодсон ч яагаад юм өөрийн эрхгүй хулээн зогсож билээ. Байна гэх Туяагийн дууг сонсоод өөрийн эрхгүй байна уу Туяатай ярих гэсийн гэтэл өөрөө хэн бэ? би байна гэх тэрээ Аан танихгуй байна уу Төвшөө байна, чи хэзээ ирсийн бэ? гэхдээ ирээд над руу залгадггуй байна шүү гэж гомдох сэтгэл төрөөд явтал, ирээд удаагуй ээ, удахгүй буцах байх л даа, гээд цаанаа л надтай ярих дургуй байх шиг, тэгснээ чи дараа ярих уу бид одоо завгуй байна л даа дараа ярих уу гээд утсаа таслан ,. Дийд дийд дийд гэх дуу харилтцуурийн цаана гарлаа,.
Ингээд туунийхээ ирсэнийг мэдсэн би гэдэг хүн ч яаж ийж байгаад түүнтэйгээ уулзлаа, нөгөө хөөрхөөн гэгч нь жиг жиг инээдгээрээ инээд алдаад нүүр дүүрэн баясал тодруулсан түүнийхээ царайг харж ханашгуй амьтан бараг мөнгөгүй шахуу байж 2 уулаа парк орий гээд түүнийгээ дагуулаад нөгөө муу хүүхдийн паркийнхаа хэдэн тоглоомон дээр суугаад цэцэрлэгт хүрээлэнгийн модон сандал дээр зэрэгцэн сууж хүйтэн мөхөөлдөс долоож сууснаа бодох бүүр ингээд чинийхээ дэргэд насан турш байхсан гэж бодсон тэр хүсэл тэр мөрөөдөл минь одоо ч хэвээрээ байж байна,
Ганцхан түүндээ хайртай гэсэн анхний хайрынхаа халуухан үгийг хэлэх гээд хэлж чадалгуй дулаахан зөөлхөн гараас зүрх алдан атгаад хөтлөн явахад нь аярхан бөгөөд эвтэйхэнээр гараа татаж аваад байсанийг нь одоо бодоход би гэдэг хүн огт анзаараагүй байж билээ, ер нь тэр үед хэтэрхий омголон ёстой л хориж болдоггүй хорин насний аагаар хусэл мөрөөдөл амьдрал гэдэг гарын салаагаар урсан алга болдогийг мэддэггүй мэдэрдэгүй явсан 18 хан нас минь дээ,. хэтэрхий гоё,хэтэрхий жаргалтай ч байж,.
Тэр өдрөөс хойш 2,3 удаа туун руугээ залгасан боловч тэр минь гэртээ байж таараагуй ч юм уу, эсвэл надад ярихийг бодоогуй байсан байж магадгуй ээ,тэгээд удалгуй Туяаг буцаад явсан гэсэн бүдэг бадагхан сурагтайгаар улдсэн би гэдэг хүн хонгорхон түүнийгээ санан санан бэтгэрч өвлийн амралтийг тэсэн ядан хулээхдээ туунийхээ араас очих хязгааргуй их хусэлдээ автан, хэл болон ер нь бүх хичээлдээ дэндүү их мэрийлттэй зутгэсээр өвлийн амралт болж Туяагаа хэзээ ирэх бол гээд гэрийн дугаар руу нь залгахдаа, түүндээ зориулан бичсэн шүлэг дууний дэвтэрээ энгэрээсээ үл салган.
Миний сэтгэл хэн болгонд ил байсан хэдий ч би бухнээс нууж байгаа юм шиг санагдаж байсан нь гэнэн цагаан зангийнх байсан бололтой,эгч минь анх бидний хамтдаа алхаж явахдаа таараад инээд алдан баригдсан даа гэж шоолон байсан нь үгүй болж яагаад ч юм,тэрний талаар надаас асуухаа ч байж бараг юм ярихгүй байсан аа, Төвшөө миний дүү нөгөө намар чамтай яваад байсан охин чинь удахгуй төрөх гэж байгаа гэсэн ш дээ гэсэн угийг сонссон тэр өдөр яагаад ч юм түүнийг хэн гэдэг ямар хүнд алдчихваа гэж уйлан дуугарсан сэтгэлийн гүндэх цочрол минь түүнд зориулсан бүх л дуу шүлгээ урж тасдан өөрөө өөртөө бахардан уйлсан тэр өдрийг би одоо ч тод санаж байна,.
Нээрээ ч удалгуй миний жаахан Туяа ээж болсон гэдэг мэдээ юу юунаас илүү намайг зовоосон ч гэлээ ,энэ бухнээ сэтгэлдээ нууж ангийнхаа нэг даруухан бор охинд үерхий гэдэг үгийг хэлж түүнийг найз охиноо болгон хөтөлж явах бурдээ Туяагаа ингээд хөтлөж явсан бол гэж бодож байсан би дэндүү тэнэг дэндүү ахархан бодолтой байж дээ,
Үнэндээ одоо миний хань.нялх жаахан охиний минь ээж болсон балчир насны минь бүтээгүй хайрын минь ургэлжлэл болсон бүсгүй чамайгаа гомдоож уйлуулж явсан би гэдэг амьтан хэтэрхий аминчхан өөдгүй зан гаргасан ч гэсэн Туяагийнхаа уужуу ухаан түүндээ өгсөн хайраасаа өрсуөж чадаагуй ч гэсэн ханьдаа, үрдээ үнэнч байх сэтгэлийг надад өгч чадсан сэргэлэн жаахан Туяагаа сэтгэл зурхэндээ насан турш хайрлаж түүндээ өгсөн амандаа хүрч хүний үрийг зовоохгуй эцэг шиг эцэг хань шиг хань байхийг би хичээч л явна даа.
Миний хань минийхээ сэтгэлийг бас мэддэг миний сэтгэлд Туяа л байгаад, Туяа л амьдарсаар байсанийг мэддэг ч би ч шулуухан хэлчдэг байлаа,.
За ингээд 10-р ангиа төгсөх жилээ хүссэн сургуульдаа орохийн төлөө өдөр шөнөгүй суусан би МУЙС-ийн электрөникийг ангийг аваад сэтгэл дуурэн цээж тэнэгэр гарч ирэхэд миний найз охин,одоо насний хань минь Ховдийн багшийн их сургуулийн хуваарь аваад амьдралийн хамгийн гэрэлтэй нас 10-н жилээ хамтдаа үдсэн найз охиноосоо холдох болсон ч яагаад ч Туяа хэзээ нэг цагт надад ирэх юм шиг бодсоор байсансан,.
Ингээд оюутан болж, оюутний ширээний араас номын дуу сонсож эхэлсэн би гэдэг хүн нэг удаа сургуулийн номийн сан орохоор Их сургуулийн шатаар гүйж гартал нэгэн таньдаг дүр зураг дүрс гээд өнгөрөхөд нь сэртэс хийн эргээд харвал хонгор жаахан Туяагийн минь сэргэлэн хар нуд над дээр тусан Хүүе ээ сайн уу ? гэж дуу алдахад нь сэтгэл гэдэг сэмрээд урагдчих шиг болсон би сайн сайн, чи хэзээ ирээ вэ? гэхэд минь Өө сая 9 сард хичээл эхлэхэд ирсэн энд харилцааний англи хэлний ангид сурч байгаа ш дээ гэхэд нь тийм уу? тэгвэл 2 уулаа нэг сургуульд сурах нь ээ, За тэгээд сонин сайхан гэхэд найз нь яарч явна аа, охиноо хөхүүлэх ёстой, манай хүүхэд одоо 5 сартай болж байгаа ш дээ, чи сонссон биз дээ найзыгаа найз нь ээж болсон ш дээ, гээд юу ч болоогуй юу ч өөрчлөгдөөгүй юм шиг хэлээд инээд алдан зогсоход нь аав нь хэн юм? аав нь гэж хашгирмаар, ямар азтай аавын хүү нь ийм байдаг байна аа, гэж цээжэндээ чангаас чанга бархирч билээ.
Аавын охин,хүний эх болсон чамайгаа ингээд хүний хүн болгоод алдчих юм чинээ төсөөлж явалгуй,сэтгэлийн нандин тэр л угээ хэлж чадахгуй явсаар хөөрхөн жаахан чамайгаа алдсандаа сэтгэл дотроо харууссаар үлдсэн тэр нэгэн өдрөөс хойш насны хань найз охин руугаа захиа гэдэг зүйлийг чинь өдөр шөнөгүй бичсээр нэг удаа Ховд хотийн онгоцний буудал дээр хүртэл хөл тавин хань чамайгаа тэвэрч зогсохдоо эр хүн миний зүрхэнд шал өөр сайхан бүсгүйг зүүдлэн,тэр хүний нэрийг сэтгэл зүрхэндээ шивэнсээр хайрт чинийхээ нүдэнд хурсан гомдлийн тэрхэн нулимсийг огтхон ч анзаарахгуй би ганцхан Туяадаа хайртай гэж хэлээд гарч явахдаа эр хүн гэдэг анхний нандин хайр, амраг сэтгэл 2-ийн өмнө ямархан өчүүхэн амьтан бэ? гэдгийг мэдэрч билээ.
Чи ганцхан тэр л хүнийг бодох юм даа, гэсэн цөхөрсөн дуугаар хэлж байсан чинийхээ үгийг сонсож суухдаа, сэтгэлтэй хайртай гэсэн хорвоогийн сайхан үг бүрийг хайр сэтгэлийн тухай ганц сайхан сонин болох Хонгорзул-сониноос үг үсэггүй хуулан явуулж байхдаа, Туяадаа бичиж байна гэж чамдаа илгээж байсандаа одоо би уучлал хүсэж байна хань минь ээ.
Салхи ширүүсэж намрын урь орсон тэр нэгэн сэрүүхэн өдөр хороололын замаар Сансрийн дээшээ өгсөж явтал санаандгүй урдаас цээжиндээ охиноо энхрийлэн тэвэрсэн,жаахан Туяа гэнэтхэн гараад ирэхэд цочих шиг баярлах шиг болж билээ, Сайн уу? юу байна даа, гээд одоо л нэг эр хүн шиг яриж дуугарч чадах болсон би хэлэхэд,өмнө нь үнэндээ туунийг харахаар ярих хэлэх үгс маань бүгд алга болдог байж билээ, харин одоо бол үгуй,тэртэй тэргүй минийх биш юм чин сайхан яриж хөөрч чадвал хэлэх үгээ ч гэсэн хэлий гэж бодож, Алив охиныг нь харий гэтэл манай охин надтай адилхан уу? хэмээх нөгөө цангинасан хүүхэд хоолой нь хэвээрээ тэр минь надаас асуухад үгуйсгэхийн аргагуй адилхан хамаг юм жаахан тэр хүний үрийн мишээн харах жаахан царай адтай сэргэлэн хар нүд яг л ээж мөн дөө, би л энэ ээжийн охин гэсэн шиг нуд гялалзан, хэл булталзах тэр жаахан амьтаний хаанаас нь гардаг ааш вэ гэмээр төрхийг хараад хайр харамсал зэрэг төрөх шиг,
Хаана хүрэх нь вэ? хамтдаа явах уу? гэж асуухад минь, охиноо өнөөдөр эмчид нь үзуулэх ёстой одоо бараг 6 сар хурэх гээд жинг нь үзуулдэг юм гэхэд минь, аан аавтай нь хамт явахгуй яасийн гээд, ямар хүнтэй суусан гэдгийг ядаж мэдэх санаатай асуутал, аав нь уу? аав нь байхгуй л дээ,гэж хэлэхэд нь сайн муу олон олон юм бодогдож цааш нь асууж чадахгуй болсон надад нөгөө шулуухан зангаараа тэр минь яагаав танай нөгөө дээд ангид байсан тэр байна ш дээ, гэхэд нь Аан гэж хэлэхээс өөр өггуй болж билээ, нээрээ түүнтэйгээ уулзах гээд очих бүрд тэр залуу тэдний байрны гадаа ч юм уу? сургуулийн үүдэнд хулээгээд сууж байдаг нь санаанд ороод тийн тэр .....() юм уу? гэхэд минь, тийн гэхдээ би тэрэнтэй суухгуй л дээ,хурим найраа хийх гээд л гуйж түүсэн нэртэй байгаа гэхдээ энэ хурим болохгуй байхаа, би тэр хүнд хайргүй юм чин гэж шулуухан хэлэхэд нь тэгээд хэнд хайртай вэ гэхэд би хайртай хүнтэйгээ л сууна, өөр хүнтэй суухгуй ээ гэж хэлээд эмнэлгийн хаалгаар орсон түүнийхээ төрхийг дахиад олж харалгуй 2 жил гаран өнгөрч билээ,.
Энэ хооронд цаг хугацаа өнгөрөн ямар ч байсан шинэхэн оюутан биш болоод 2,3-дугаар курсийн архаг оютнуудийн тоонд орсон, би найз охинтойгоо хааядаа очиж уулзаад л бас бус, наагуур нь дээд,доод курсийн али л аятайхан харагдан охидуудийг эргүүлэнхэн явахдаа хонгор жаахан Туяагаа мартсан нэг ч өдөр байсангуй, хичээлийн дэвтрийн эргэн тойрон хос хунгийн зурагтай, Туяа гэсэн нэр сийлээстэй хэн ч харсан миний хайр сэтгэл манай ангийнханд илхэн байж дээ, Үнэндээ Туяа минь хэлсэнээрээ охинийхоо автай суусангуй харин охинтойгоо 2 уулаа, цаг завгуй хөдөлмөрлөсөөр хичээл номондоо ч сургуулидаа толгой цохидог, хэнээс илүү хэний өмнө өөрийгөө хүлээн зөвшуөөүүлж чадсан тийм эх хун ээж болсон нь түүний багын адтай сэргэлэн, шулуухан зангийнх нь илрэл шиг санагдаж билээ.
2-р курс төгсөөд зуны амралтаа найз охинтойгоо өнгөрөөсөн надад найз нь хөл хүндтэй болсон шүү гэсэн зурвасийг онгоцонд суухийн өмнөхөн атгуулсан нь эр хүн гэж өөрийгөө бодож явдаг надад ямар их айдас, түгшуур, амьдралийн минь алдаа оноо бүгдийг харуулахад нь өөрийн эрхгүй миний хүүхэд биш байгаасай гэж дотроо залбирсан би бас л өчүүхэн хүн шуу.
За тэгээд аав болох гэж байгаа хүн чинь бас нэг талаар миний хүүхэд мөн болов уу? үгуй болов уу? гэж бодсоор,тэгээд тэсэлгүй үейин хэдэн хөвгүүдддээ өөрийн эрхгүй би аав болох гэж байгаа ш дээ гээд хэлээд тавичдаг байна шүү.
Тэрхэн үед манай ангид дээд курсээс Туяагийн маань найз нэгэн бүсгуй орж ирсэнээр надад түүний талаар яриж хэлж бас чиг амьдралийнх нь зах зухийг мэдэх хүн гарч ирсэнээр бас чиг сурагтай чимээтэй байх боллоо.
Сонсоод байхнээ Туяагийн охиний аав болсон залуу өнгөрсөн зун хуримаа хийгээд шинэхэн гэргийтэй болж удахгуй дахин нэг хуухэдтэй болох гэж байгаа гэдэг бодол надад нэг бодлийн түүнийгээ алдахгуй нь гэсэн итгэл найдвар төрүүлж бас нөгөө бодлийн аав болох гэж байгаа нь эр хүн миний урмийг хугалж байлаа, тэгээд хэтэрхий эрт аав болох гэж байгаагаа найзууддаа зарласан би гэдэг хүн ангийн найз бүсгүйдээ тэр миний хүүхэд бишээ, би тэр охинтой суухгуй л дээ, Туяа маань намайг гэвэл түүндээ очно гээд сэтгэлдээ бодож явсанийгаа тэсэлгүй яричдаг байгаа. Гэтэл нэг өдөр ангийн найз банди маани Төвшөө чамайг гадаа нэг согоо дуудаж байна гэхэд нь хэн юм болдоо гэсэн шуу юм бодон гартал Туяа зогсож байх нь тэр дээ, Хүүе ээ сайн уу? ямар сонин хүн бэ? гэхэд энэ харин танай анги уу? би чамайг хайгаад л за сонин сайхан? удахгуй шинэ жил болох гээд л байж байна, чи шинэ жилээр юу хийх вэ? гэхэд нь өө тэгээд бага зэрэг шоу парты хийнэ дээ, харин чи ямар төлөвлөгөөтэй байна даа, гэхэд минь би харин манай сургуулийн шинэ жил Драгонд болох сурагтай, чамайг надтай хамт явахгуй юу л гэж гуйх гэсийн гэхэд нь тэрхэн үедээ юу ч бодоогуй, бодох ч сөхөөгүй би гэдэг хүн өө тэгий тэгий, хэзээ хэдэн цагаас вэ? гэхэд 27-ний 17 тцагаас чи 16 гээд манайд хүрээд ир тэгээд хамтдаа явцгаая, за хичээл чин орох гэж байх шиг байна чи ор-доо гээд жаахан тэр минь эргэхдээ гэнэт Төвшөө аав болж байгаад чин баяр хүргэе,сайн аав болоорой гэж хэлээд зөөлхөн инээд алдсан даа хөөрхий.
Үнэндээ 27 болох хуртэл 10-аад хоног байсан ч тэр нэгэн өдрийг удтал хүлээх шиг болоод арайхийж 12 сарийн 27 болоход хайртай түүнийхээ гадаа хүлээн зогсож байх даа, Аав болсонд баяр хургэе гэсэн зөөлөн инээд чихэнд сонсогдсоор байж билээ. Удаа ч үгүй цагаан нэхий дээлний цаанаас туйлийн узэсгэлэнтэй харагдах миний жаахан Туяа гарч ирээд бид хамтдаа машин хөлслөн нэгдүгээр хороололын замаар давхиж явах тэр үед надад энэ хорвоод миний хүсэж хайрлаж байсан тэр л хайр, ер л зүйл бүтчих шиг санагдан,түүнийгээ харахаас илүү ихийг хийж чадахгүй байсаар сургуулийн шоу нь дээр очин түүнийхээ найз охидуудтай танилцан тэр нэгэн шинэ жилийн оройг дэндүү жаргалтай өнгөрөөсөн тэр нэгэн шинэ жил болж 98 оны цав цагаахан үдшийн орой байлаа.Чинийхээ дуу хоолойг сонсоод гараас нь хөтлөн бүжиглэж явахад минь энхрийхэн аргаггуй инээд алдан,сайхнаас сайхан удшийг бэлэглэж байхдаа чи минь нөгөө л 3,4 н жилийн өмнөхөн анх удаа танилцаж байхдаа миний ухаангуй хайрлаж байсан тэр л Туяагийн дүр төрхийг өөртөө агуулан байхдаа ямар ч хүний хүн болоогүй юм шиг, ямар ч хүүхдийн ээж байхгүй юм шиг санагдаж билээ,.
Тэгээд оройхон нь нэг жижэгхэн Кафэ-д орж суухдаа одоо л одоо л гэж бодоод, сэтгэлдээ байсан хэлж чадаагуй тэр үгээ хэлэхийн тулд жаахан өөрийгөө халаас хийгээд 2 уулаа Бээр шимэн суутал за тэгээд юу юуний өмнө аав болох гэж байгаа хамгийн сайн найзийнхаа амьдралд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэе цаашдаа юу хийх яах бодолтой байна даа, хэмээн яриа өдөхөд нь хэлэх гэж, ярих гэж, санаж бодож байсан бүхэн үгуй болчих шиг болоод,миний хүүхэд биш л дээ гэсэн тэнэгдүү ч гэмээр уг амнаас өөрийн эрхгүй унасан байлаа. Гэтэл Туяа над руу нэг цоргисон харцаар харж байсанаа,тэгээд чиний хүүхэд биш юм бол чиний найз охин байхийн хэрэг юу байна ааан, Төвшөө минь дээ Төвшөө минь найз нь чамайг уул нь овоо л сайн эр хүн гэж боддог,бас хүндэлж хайрлаж явдаг ш дээ, гэхэд нь хайрлаж гэдэг уг нь миний сэтгэл руу урсан орох шиг хайрлаж аа, яаж? гэж асуухад минь зөөлхөн инээснээ Төвшөө найз нь чамайг мэднэ ээ,чиний хайрыг ч мэднэ гэхдээ чи найздаа эргээд бод доо,чи нэг ч удаа тийм үг хэлээгүй, үнэндээ би чамаас шийдтэй үг сонсдог юм уу? гэж бодоод хамгийн сүүлд явахын өмнөхөн 2 уулаа уулзахдаа найз нь чамаас асуусан ш дээ, чи одоо санаж байна уу? нэг охин чамд гайгүй ээ чи танилцах уу? гээд манай нэг найз байгаа юм гэхэд минь чи тэгж байгаад болох байлгүй дээ, гэхэд чин би шийдээ гаргаад чамаас бүрмөсөн явсан шүү дээ.
Хэрвээ тэгж хэлээгүй бол би бас чамайг сонгож ч магадгуй, бас чиний талаар бусад хөвгүүдээс арай илүү дотноор боддог байсан болохоор тухайн үед арай л өөр байсан байх даа гэхэд нь ам нээвэл уушиг нээ, гэдэг болохоор нэг олдсон энэ завшаанийг ашиглан нэг мөсөн сэтгэл зүрхээ, уушиг юу л байна бүгдийг нь нээгээд авая гэж бодоод тийм уу? тэр үед би бас чиг гэж хүмүүстэй танилцаад орхивол танилцаад орхихоор юу ч бодохгуй л явдаг байж дээ, одоо тэгээд яахав дээ,өнгөрсөн юм өнгөрсөнөөрөө үлдээд 2-ууланд нь дахиад нэг боломж энэ удаа олдож байгаа ч юм билуу? Найз нь үнэндээ одоо ч чамайг хайрлаж явдаг,чинийхээ дуу хоолой,дур төрхийг бусад хэнээс илүү өдий болтол хайрласааар л байна,миний найз найздаа ирэхгүй юм уу, үнэндээ найз охиноо би цаашид чамайг хайрлаж байгаатайгаа адил хайрлаж чадаа ч уу? үгүй,ч уу? гэж бодох юм, сайн л охин л гээд л урсгаж гарахад минь Туяа чимээгүй харсаар л суулаа.
Төвшөө, хүний амьдрал янз бүр ш дээ, үнэндээ өнөө үдэш би чамтай уулзья чиний ярихийг чин сонсое, тэгээд ч сургуулийн шинэ жилд анх удаа орж байгаа болохоор ганцаараа ормооргуй санагдаад,бас дээрээс чи бид 2 хүүхэд наснаасаа хойш ингэж сууж байга анхний орой болохоор унэнийг хэлэхэд жаргалтай л байна, Даанч найз нь чамайг арай ч ингэж хэлнэ гэж бодсонгуй л дээ, би чиний хайрыг ,одоо болтол намайг хайрладагийг чи мэднэ ш дээ, дээр нь одоо би тэр үейин жаахан охин биш аль хэзээний хүний ээж, хүүхдийн эх болсон хүн тэгэхээр бас хамаагүй хайр зарласан бүхэнд сэтгэл алдрах нь ч хаашаа юм дээ, гэхэд ни Туяа миний найз одоо тэгээд цаашдаа яаж амьдрах вэ? гэхэд минь Туяа отхон ч бодолгуй сурна, ихийг мэднэ,цаашдаа монголдоо төгсөөд гадаадад нэг сургууль төгсөх санаа байна,тэгж байтал болох байлгуй гэхэд нь би ч гэсэн чамтайгаа хамт тэгээд л явж чадна ш дээ, чиний төлөө бүхнийг хийж чадна ертөнцийн аль ч булан хүрсэн хамаагүй гэхэд минь,Төвшөө чи бас нээрээ яаж хэлж чадаж байна аа, аан найз охин чин одоо чиний хүүхдийг гаргах гээд хаа хол гэрээсээ хол зүтгэж байна, бас хол газар хүний нутагт л сурах гэж байгаа хүн ш дээ тэр чинь тэгэхэд энд чиний амнаас миний хүүхэд биш гэсэн үг унагаад, эмэгтэй хүн хэзээ ч өөр хүний хүүхдийг чиний хүүхэд гэж хэлээд суудаггуй юм, бүүр яахаа алдсан хүн л,арчаагүй хүмүүс л тийм арга зам сонгодог байж магадгуй юм, би тийм юмийг үзэн ядддаг дээрээс нь миний хүүхэд биш гэж хэлэх эр хүнийг бүүр үзэн яддаг, тийм хүмүүс миний амьдралд битгий тааралдаасай гэж боддог,одоо миний найз найз охиноо бүхнээс илүү хайрлах ёстой,тэгээд чи хажууд нь байж чадаагүй учраас холоос байнга сэтгэл санааг дэмжиж байхгуй юу даа, тэгээд тэр охиноо хайрлаж хамгаалж яваарай за юу, чи бид 2 ийн хувьд өмнө нь ч байгаагуй одоо ч юу ч байхгуй, цаашид ч юу ч байхгуй байх байхаа гэж бодож байна,за тэгээд ухаантай л байгаарай, оройтчихож дээ 2 уулаа харих уу гээд инээхэд нь жаахан ярилций л даа гэхэд миний хэлэх юм дууслаа миний найз сайн бод,эмэгтэй хүнийг хэзээ ч битгий гомдоо,тэр охиноо л хайрла за сэтгэлд чин одоо л тэр хүн байх ёстой шүү, би чиний хайр одоо болтол байгааг санаандгүй мэдээд бүх зуйлээ,чиний найз охиноо хайрлах хайрийг чин хуваалцахийг хүсээгүй,тэр хүний аз жаргалаас хумсалмааргүй санагдаад хайрийг хайрла чи тэгвэл хожно шүү гэж хэлэх гэсэн юм, гэж тус ташан хэлээд өндийхөд нь надад бодох юм хэтэрхий их үлдэж билээ,.
Үнэхээр тэр нэгэн өвлийн үдшээс хойш би хэтэрхий олон зуйлийг, хэтэрхий ихийг бодож билээ, хонгор жаахан Туяагаа мартахийг хичээсээр түүнээс гадна миний үрийг хэвлийдээ тээгээд ганцаараа хичээлдээ гүйгээд гэрээсээ хол гүйж яваа хайрт Золоогоо хайрлах шиг удалгуй хаврын тэр нэгэн өдөр Золоогоос минь чи аав болсон шуу гэсэн цахилгаан аваад өөрийн эрхгүй догдлон тэр өдөрийнхөө маргааш Ховдын онгоцний буудлаас эмнэлэг руу гүйн тусан орж байх даа, нээрээ л миний хүүхэд байх гэсэн эргэлзээг өөртөө агуулж байсан би гэдэг үрчийж улайсан тэр жаахан амьтнийг хараад өөрийн эрхгүй өөрийн дүр төрхийг олж хараад инээхэд минь Золоогийн минь харцанд хайр, уярал нэгэн зэрэг гэрэлтэн 2 уулаа ингээд охинтой болсон ш дээ гэхэд нь найз нь чамдаа хайртай гээд үнсэхэд насан туршийн минь амьдралийн сонголт охин,Золоо 2 минь юм даа, өөрт олдохгуй тэр эрхэм хүнийг холын холоос л харж явах минь миний хувьд жаргал болж байгааг ухаарахдаа харууслийн ч юм уу, харамлах ч юм уу? нэгэн сэтгэгдэл төрөөд аав болсноо гэрийнхэндээ ч өөр хэн нэгэн ойр дотнийхондоо хэлэлгүй тас нуусан би бас нэгэн горидлогийг өөртөө агуулсан байсанаа хожим ойлгосон.
Туяагийн хувьд Төвшөөд хэлэх гэсэн үгээ хатуухан гэгч нь хэлээд босохдоо яагаад ч юм хуухэд ахуй цагаас нь түүнийг цоо ширтэн мөртөө зөөлхөн гэрэлтэх тэр нэгэн хонин бор нүдний харцыг мартаж чадахгуй өдийг хүрэхдээ яагаад Төвшөөтэй уулздаг байсанаа,яагаад туунийг огтхон ч хайрлаж чадддаггуйгээ одоо хүртэл ойлгож чадахгуй байгаагаа өөртөө гайхдаг байлаа.
Мэдээж хар багаас нь түүнийг хайрласан тэр олон олон хайрийг эргээд хайрлаж чадахгуйгээ мэдсээр би өөрийнхөө хайртай хунтэй л сууна гэж хэлээд нэг нас ч хүрээгүй охиноо аавийнх нь гараас булаагаад гарсан тэр нэгэн өдөрт яагаад ч юм өөрөө огтхон ч харамсаж байсангуй. Би юу хийх ёстой, яах ёстойг минь чи хэлээд өгөөч дээ гэсэн гуйлтийг үл хэрэгсэн би хайртай хунээ олоод тэр хунтэйгээ л хамт байхийг хүсэж бна, чамд хайргуй л дээ гэсэн уг одоо бодоход яаж амнаас нь багтаж гарч байсан нь сонин, Туяа одоог хүртэл хэнийг хайгаад байгаагаа, хэнийг хайрлах ёстойгоо өөрөө ч ойлгохийг хүссэнгүй,зүгээр л хүссэнээрээ амьдрана гэж бодож байсан нь түүнийг өдийг хүргэсэн юм шиг, ийм байж би яаж Төвшөөд хайрийг хайрлаач гэж хэлж чадаж байна аа, би өөрөө хайрийг хайрлаж чадахгуй л байгаа шүү дээ гэж бодохоос өөрө нэгэнт Төвшөөг хайрлаж чадахгүй, бас бусад хайртай гэсэн тэр үгийг хэлж байгаа хүмүүсээс хэнийг нь ч сонгохгуй гэдгээ хамгийн сайн мэдэж байсан нь Туяагийн зөв ч байсан байж магадгуй юм.
Одоо гэхдээ амьдрал чи үнэхээр хатуу юм, хайр байдаг гэж үү гэдэгт үнэн голоосоо эргэлзэж байгаагаа Туяа мэдэрч, түүндээ олон олон жилийн өмнөх өөрийнх нь дур төрх,хаана ч бие ээ авч явч чаддаг бардам сэхүүн зангаас нь туунд юу улдсэн бэ гэдгээ эргээд хайгаад ч олж чадахгуй байгаа нь нэг бодлийн харамсмаар ч юм шиг,үейин найзуудаас аль 10-аад жилийн өмнөх 10-н жилийн найзууд,үерхэж нөхөрлөж хайрлаж байсан бүхий хүмүүс нь аль хэзээний айлын эзэгтэй,хүний хань, хүүхдийн эх, эцэг, өрхийн тэргүүн болсон гэдэг мэдээг цаг үргэлж найз нөхдөөсөө сонсон харийн нутагт хэдэн жилийг өнгөрөөхдөө,хэн ч өмнө нь, цагийн сайханд бол тоож харахааргуй залуутай найзлан түүнээсээ сэтгэлийн зовлон, уйтгар гуниг ганцаардлийг мэдэрч суухдаа, хуний амьдралд энэ насанд тохиолдох тэр сайхан хайрийг хэзээ хаана яагаад алдсанаа ч мэдэж чадахгуй,эргээд бугдийг эрэгцүүлж суухад нь Төвшөөгийн зөөлөн бор нүдийг тодоос тод санадаг ч түүнд хандсан өөринхүү хандлагийг ямар ч байсан буруушаадаггуй юм аа, яагаад гэвэл зус хараагүй ч цаанаасаа л нэг энгийн тэр бүсгуйд хайртай хунийг нь аз жаргалийг нь алаг үртэй нь хамтад нь өгсөн болохоор би нэг сайхан хайранд садаа болохгуй байх алхамийг хийж чадсан шуу гэж бодоход сэтгэл тэнэгэр байдаг ч гэлээ хорвоо дээр өөрөөс нь өөр бүсгүйчүүд байдаг, тэр хүмүүст бусдийн аз жаргал, инээд хөөр юу ч биш чамайг хэн ч биш болгоод чиний аз жаргалийг үрэн таран хийх гайхалтай авьяс заядаг юм аа гэж мэдэрч мэдэж сэтгэл гансран хоосрох тэр үедээ сэтгэлд дулаахан тэр л нүдний харцийг эргэн дурсахдаа, насан туршид нь ургэлж ширтэж явах байсан ч юм билүү гэсэн зуравсхан бодлийн дунд харамсах сэтгэлийг наддаа төрүүлсэн Төвшөөдөө бас хайртай байдагсан.
1998-оны тэр цагаахан шинэ жилийн шөнө хамтдаа суусан тэр бяцхан кафэ баарнаас гараад гэрийн зүг алхахдаа 2 нүдэн дээр чинь цорийн ганц удаа анхний бөгөөд сүүлийн удаа үнсэе тэгэх уу гэсэн миний гуйлтийг тэр минь зөвшөөрөөд 2 жаахан нүдээ аярхан анисхийгээд дэрэвгэр хархан сормуус нь дэрвэлзэж байсан нь хаая нэг санагддаг ч үрчийсэн жаахан амьтанаа хараад би энэ жаахан эрдэнэ мэт амьтаны төлөө энхэрий хөөрхөн Золоогоо хайрлаж харамлаж хамтдаа амьдрах ёстой юм байна гэдэгээ ухааран хаврын анхний бороо орсон сэрүүхэн үдэш хотийн гудамжаар алхаж явахдаа залуу халуун насны аагаар хэн нэгэнтэй гар зөруулэнхэн сорви тогтоосон эрээн алаг нүүртэй амьтан чамтай самасаргүй таарах юм гэж санасангуй, Хүүе ээ чиний наад нүүр чинь яачаа вэ аан, гээд л цаанаасаа нэг өөриймсөн загнахдаа чи хэзээний би чиний өмнө бүрэн эрхтэй шүү гэж хэлээд байгаа юм шиг надад санагддаг ч, дараа жилийн өвлийн шөнө нутгийн зүг аавийнхаа машинаар бараа татан нурууний ус босом зэвэргэн шөнө хээрийн замд бусадтай мөргөлдөн, шүүх цагдаа сэргийлэх гэж явахдаа 20 иодхон насанд тохиолдсон энэ нэг шалгуурт өөрийн эрхгүй өвдөг сөхрөн сэтгэлийн хат дутаж явахдаа дахиад л чиний зөөлөн дулаан үгийг сонсохсон гэхдээ хэдэн цагаар ч хамаагуй чам руу залган´, орцний чин үүдэнд шөнө болзон зогсож чамайг хүлээхэд минь яагаад ч юм надад хандсан чиний сэтгэл чин нөгөө жаахан Туяа минь хаана байна даа гэж бодоход хүргэхдээ анхний хайрын унтарч дуусаагуй галыг минь нэг мөсөн үлээж унтраахаар чамайг шийдсэн гэж би яаж мэдэх билээ.
Чи тэгэхэд надад нэг ч удаа царай өгөөгүй, надтай ярихаас цааргалан, завгүй байна, уулзах гээд хулээж зогсоход минь цахилгаан шатнаас сэмээрхэн буугаад орцний үүдээр зугтах мэт гарч явсан чиний төрхийг одоо ч би санадаг, үнэндээ унаган багийн хайр унаган багийнх хэвээрээ үлддэггүй юм байна гэдгийг тэр үед би мэдэрсэн. Хайрийг хайрлаач гэж чи минь надад хэлсэн мөртөө өөрөө яагаад хайрийг хайрлахийг хүсээгүйг чинь би одоо болтол ойлгодоггүй юм Туяа минь. хүн жаргал даадагггуй зовлон даадаг гэдэг нь хэдий үнэн гэлээ чамд миний буруу байхгүй гэж, чамайгаа буруутгахгүй өдий хүрэхдээ, чи ч бас охинийхоо аавийг амьдралийн тэр хатуу давалгаан дунд шидэж орхичоод өөрөө бас л холын хол явсанийг чинь хожим би хүнээс сонсохдоо миний жаахан Туяа одоо хаана явааг би одоо мэдэхсэн гэж хүсдэг,ямар хүнийг хайрлаж, ямар хүнээр хайрлуулж яваа бол чи мини,.
ТӨГСӨВ Ж.. Найз нь чамдаа хайртай..
