Энэ сайтын нэг гол зорилго нь гадаад оронд байсан болон одоо байгаа хүмүүсийн сурсан мэдсэн туршлагыг Монголд ажил хэрэг болгох юм. Бизнесээ амжилттай явуулж байгаа болон хөгжил дэвшилд хөтлөгч, хувьсгалч хүмүүсийн олонх нь гадаад оронд амьдарч Монгол улсаа бусад улс оронтой харьцуулж тэндээс санаа олсон хүмүүс байдаг. Коммунизмын үзэл сурталын  үед Орос оронд суралцсан сэхээтнүүд манлайлагчид байж Оросын соёл, хот төлөвлөлтийг нутагшуулсан. 90 оны хувьсгалыг барууны соёл, үзэл санааг туршлагаа болгосон залуучууд эхлүүлэн нэг л болохгүй байгааг хүмүүст ойлгуулан ухааруулсан. Энэ үеэс хойш Монгол улс илүү нээлттэй байж олон хүмүүс гадаад паспорттой болон газар үзэж нүд тайлсан.  Монгол улсын томоохон аж ахуйн нэгжийн олон удирдлага, бизнесмэнүүд анх ганзгын наймаагаар бизнесээ эхлүүлэн, түншээ олсон хүмүүс байдаг. Д.Нацагдоржийн бичсэнчлэн хөмөрсөн тогооноосоо гарч хүрээгээ тэлэх илүү их боломж бүхий хүмүүс бол гадаадад байгаа та нар минь билээ. Гадаад оронд зөвхөн орон сууцтай болохын төлөө ажиллаж болохгүй. Залуу насандаа хүссэнээ зоригтой хийж байвал сүүлд тэгдэг байж ингэдэг байж, залуу байсан бол их зүйл хийх байлаа гэж харамсаж суухгүй. Хүссэн үйлээ бүтээхэд танин мэдэхүй, мэдлэг, туршлага, сайн баг хэрэгтэй. Танин мэдэхүй гайхахаас эхэлдэг гэсэн. Гадны орныг үзээд гайхаж явсан та бүхний тэр танин мэдсэн бүхэн энэхүү сайтад байршин баримтжиж эх нутгын маань хөгжил дэвшилийн гарын авлага байгаасай гэж хүсч байна. Гадаад оронд байхдаа анх очсон үеийнх шигээ сониуч байж бүх зүйлийг баримтжуулж байхыг та бүхнээсээ хүсье. Бид нутагтаа ирээд засмал замын нүхнээс эхлээд бүх зүйлийн өөг анзаардаг шүү дээ. Энэ мэдрэмжээ удаан хадгалахын тулд сэргээж байхын тулд энэхүү сайтанд нэгдээрэй