Өргөн монголын хатан гоо
Өнөр бүлийн эзэн гоо
Бүүвэй аялах уян
гоо
Бүхнийг шаглах уран гоо
Эрийг чимэх саран гоо
Энхрий
аальтай бүсгүй гоо
Эрхэмсэг тансаг хатан гоо
Энгүй орчлонгийн
эрхэм бүсгүй танд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр,
МАРТ-8-ны баярын мэнд хүргэе.
Сайхан баярлаарай


Эрийн түшиг-гэрийн чимэг Төрлийн язгуур-төрийн тулгуур болсон Эрхэмсэг Монголжингоо эхчүүд Эмэгтэйчүүддээ ирж буй “МАРТЫН 8”-ны Баярын мэндийг хүргэе. Дэлхий бүүвэйлсэн ээжээрээ бахархая Дэргэд түшсэн ханиараа бахархая Энхрий ялдам охидоороо гоёцгоое

Зовлон даах гэж бүсгүй хүн танхил төрдөг
юм
Зоргоороо амьдрах гэж бүсгүй
хүн гоёмсог төрдөг юм
Зовсон
нэгнийгээ жаргаах гэж бүсгүй хүн уяхан төрдөг юм
Зол жаргалтай амьдрах гэж бүсгүй хүн ихэмсэг
төрдөг юм

Бурхад ч хараад дурлам Монголын минь сайхан бүсгүйчүүд
Булиглах зүрхийг минь эзэмдэгч Монголын минь үзэсгэлэнт эмэгтэйчүүд
Үрийнхээ өмнөөс үхэхэд ч бэлэн Монголын минь зоригт ээжүүд
Үнэнчээр нэгнийг дурлаж хайрладаг Монголын минь халамжит эхнэрүүд
Хамаг монголын хатад Халуун сэтгэлийн шүтээн та бүхэндээ Мартын 8 мэнд хүргэе!!!