Бичлэгийн тоо 6,515

Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болхоор
Алтан нар бидэнд гэрлээ ав адилхан хайрладаг болхоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж бодном.
Алтан нар бидэнд гэрлээ ав адилхан хайрладаг болхоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж бодном.
Алгаараа ч, харцаараа ч мэдэрч үзээгүй цэцэгс төчнөөн бий
Алдсанаа ч мэдэлгүй будилж одсон учрал зөндөө бий
Амьдралд авч болдоггүй зүйл гэж хичнээн олон юм бэ дээ
Амттай гэсэн дарс болгоныг бид уух албатай гэж үү
Өнгөтэй гэсэн цэцэг бүхнийг бид тасдах албатай гэж үү
Сарвайсан бүхнээ авах гэсэн зоргоор хүслэнт хүмүн бидэнд
Сар наран өгөөмөрөө дэлгэж цацрагаа ямагт илгээнэм
Алгасаж одсон хичнээн өртөөнд нөхөж буудаллах шиг
Алдаж оносон хичнээн буруугаа ухаарлаар гэмших шиг
Аяа, амьдрал гэдэг төгс бусын их далайн гүнд
Алдхан биеээрээ уусаад сувд болон мөнхөрнөм бид