од харвах болгонд орчлонгоос чамайг авмаар байна гэж шивнэдэг
оройтсон учралын төөрч будилсан сэтгэлээ намайг зовоолоо гэж зэмлэдэг
мянга мянган оддын чиний тухай зуу зуун бодол хөвөрдөг
мөнгөн сар цаснаа туяарах цагаан шөнөөр ч зүүднээсээ хүртэл би чамайг хайдаг аа.


profile

xорвоод би мэндлэхдээ бүүвэйн дуу нэмсэн

хонгор ижий минь наддаа уянгын бүүвэй дуулсан

эгэл заяа тэтгэж эгшиг хайрласан болохоор нь 

ээжийн бүүвэйнд шүтэж дуулж л явахын учиртай