Сарны мөнгөн туяаг чамайгаа гэж бодно

                                                 Санаж бэтгэрэх сэтгэлийг минь сүүн 
                                                                         цацрагаар аргадна

                                                 Шөнийн тэнгэрт чамтайгаа эрхлэн жаргах ахуйд

                                                 Шүүдрийн дусалд чамайг минь үлдээн саран 
                                                                             авхай цааш одно
 

                                                 Цэцэгсийн мөнгөн шүүдрийг чамайгаа гэж
                                                                                    төсөөлнө

                                                 Цэвэр ариун энэ л дусал шиг чиний сэтгэл
                                                                          тунгалаг бас гэгээн

                                                 Цээжний гүнд орших ариухан хайрын нандин 
                                                                                         үгээ

                                                 Цэцэгсийн шүүдрийг ширтэж чамайгаа бодон 
                                                                            сэтгэлдээ шивнэнэ
 

                                                 Бор борын бялзуухай намайг тойрон эргэлдэхэд

                                                 Болзоот амраг чиний минь хайрын үгийг 
                                                                                    хэлэх шиг

                                                 Будант тэнгэр уяран бороон дуслууд унагаахад  

                                                 Борхон зүрх минь энэлэн ганцхан чамайгаа
                                                                                       санана
profile
Шат тавиад тэнгэрлүү авирч
Шаналсан түмэнд хайрыг асгамаар
Цангасан сэтгэлд нь хувингаар цутгачихаад
Цэцэрлэгийн хүүхэд шиг ход ход инээмээр......
                                                  
                                                       /http://krilleer.blogspot.com/