Сайн байна уу? найз минь.
      Хэрвээ хойд нас гэж байдаг бол чи миний энэхүү
      захидлыг уншиж байгаа байхаа.Үнэнийг хэлэхэд
      уншаасай гэж хүсэж байнаа.Энэ бол чамд зориулсан
      миний анхны захидал...
      Цагаан цамц сурагч формтой өндөр хүү хүүхэд
      насны дурсамжтай хамт өнгөрсөн он жилүүдийг
      өртөөлөн миний сэтгэлд бууна.Хүүхэд насны
      дэврүүн зангаар үеийн найзуудтайгаа үймэн
      тоглосон сургуулийн танхимд бид танилцсан.Ангийн
      гадна,орцны үүдэнд чи дандаа сууж байдагсан.Би
      чамтай юм ярьдаггүй ч чи надад туслаад чимээгүйхэн
      инээмсэглээд дагаад л явж байдаг."Миний найз охин
      болооч" гэхэд чинь би юу ч бодолгүй зөвшөөрчихсөн.
      Удалгүй "Би чамтай найзлахаа болилоо: гээд би
      хэнэггүйхэн хэлхэд чи дуугараагүйч яг л урьдных
      шигээ хүлээгээд л сууж байдаг байсан.Тэр үедээ
      ховор байсан орос бохь,хүзүүний зүүлт,үсний гоёл
      гээд чиний илгээсэн бэлэг бүрийг авдаг ч чамтай
      дахиж дуугараагүй 4 жил болсон.Сүүлдээ чиний
      хүлээх газар манай гэрээс холдсон ч өдөр бүр
      тааралддаг байлаа.Чамайг эцэс төгсгөлгүй хүлээгээд
      чимээгүйхэн дагаж явхад би өөр хүнтэй анхны хайрын
      дуу аялж,тэр нэгэн нуурандахь хос хунгын нэг нь
      болж жаргахаар явчихсан.Гэвч чи хүлээж л байсан.
      Чиний дэргэдүүр би өөр хүнтэй хөтлөлцөөн гүйж,
      болзоонд явж,хайрлаж хайранд нь уусаж,хуримлаж
      хөөрхөн хүүхдийн ээж болсон.Чи юунд ч юм итгээд
      хүлээсээр байсан.Тэр нэгэн өдрөөс хэдхэн хоногийн
      өмнө"Надтай ярьж болдоггүй юм байх даа"гэж ярьж
      байсаныг би дараа нь мэдсэн.Бас охины цаг зүүгээд
      гэж найзууддаа шоолуулан 4жил цагийг минь зүүж
      явсаныг ч сүүлд л мэдсэн.Тэнгэр газар нийлэх
      дөхсөн хаврын тэр нэгэн өдөр аймшигт осол болж
      чи үүрд явчихсаныг хүнээс сонсоод би чиний төлөө
      эхний бөгөөд сүүлчийн удаа уйлсан.Хожимдсон ч гэсэн
      чамруу зорин очихыг хүсэж байсан ч чамд гаргадаг
      байсан хэнэггүй зандаа хүлэгдээд чадаагүй.Харин
      бүх юм дууссаны дараа очсоон...Чиний төлөө олон хүн
      харуусаж шаналж байсан даа.Би харин нөгөө л
      зангаараа бараг мартчихсан.Хааяа нэг найз нөхдийг
      чинь харахаараа чамайг дурсаж тэднээс зугтааж
      явдаг байлаа.
      Тэр цагаас хойш багагүй хугацаа өнгөрч миний
      жаргахаар очсон нуур минь зайрмагтан хөлдөж
      хол нутгийн эрхээрүү хоёр бие алслагдсанаасуу
      амьдралын нэгэн нугачаанд бүдэрчихээд үзэн ядсандаа
      шаналсандаа би бараг галзуурах дөхөж явхад чи
      миний зүүдэнд ирсэн.Хэдэн шөнө дараалсан тэр
      зүүднээс эхэндээ айсан ч сүүлдээ ихийг ойлгож
      тайвширсан даа.Бас түүнийг уучилсан....
      Учир мэдэхгүй 16 насанд минь учирчихаад
      хорьж болохгүй 20хон насандаа холын нэгэн од
      болоод харвачихсан ч харуусал дүүрэн ганцаардмал
      амьдралын үед минь зүүдэнд минь ирж аргадан
      тайвшируулж,ухаарал хайрласан чамаасаа Ухаарч
      амжаагүй бүхний минь төлөө уучлаарай гэж хүсье.
      Хүсэл дүүрэн хүүхэд насны чинь хайрыг хайрлах нь
      бүү хэл хүндэтгэж ойлгож чадаагүйг минь бас
      уучлаарай.


        profile
        Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
        Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.