Бид Аръябалын номын цогцосоор бясалгах тусмаа улам илүү хүчтэй болно.
Дөнгөж эхлэж байгаа бясалгагчид эхлээд бурханы хүчийг шууд ихээр хүлээн авч чаддаггүй, 1 өдөрт 2-3 цаг бясалгавал болчихно. Аажимдаа нэмэх хэрэгтэй.
Зарим хүмүүс удаан хугацаагаар бясалгасныхаа дараа өдөрт 8 цаг суухад ямар ч асуудалгүй бүр 24 цаг сууж бясалгасан ч чадна. Харин дөнгөж эхэлж байгаа хүн ингэж олон цагаар бясалгаж болохгүй, дотоодын тэр их хүчийг шингээн авч чадахгүй асуудал үүснэ.
Тэр их хүч хэдийгээр бидний өөрийнх ч гэсэн бид хараахан өөрийгөө эмхлэн цэгцэлж амжаагүй, түүнд сайтар зохицож чадаагүй (нөхцөлд) үед гэнэт ихийг хүлээн авч чадахгүй асуудал гарна. Ийм учираас би та нарыг өдөрт 2-3 цаг бясалгахад хангалттай, дөхөм аргаар бясалгагчид өдөрт 30-1цаг хүртэл бясалгахад болно гэж хэлээд байгаа юм.
Хэдий их бясалгавал төдий сайн хэмээн шунаг сэтгэлээр хандах биш, их бясалгах нь мэдээж сайн ч гэхдээ аажим аажимаар ихэсгэх хэрэгтэй.
Гималайн нуруунд амьдардаг Их Багш нар өдөржингөө бясалгадаг. Тэд өдөрт 8, 18 цагаар бясалгадаг учраас төдий арвин их ид шидтэй! Тэд чиний өмнө илэрч чадна, төд удахгүй үзэгдэхгүй болно. Чи мэдэхгүй.
Мэдээж, тэр бол түүний хувилгаан бие биш юм. Гэвч зарим үед энэ хувилгаан биеийг яг л махан биеийг барьж авахтай адил барьж болно. Та нар хажуудаа сууж байгаа хамт бясалгагчаа бариад үзээрэй! (Багш болон хүмүүс инээлдэв).
Магадгүй тэр хувилгаан бие нь ч байж болно. (Хүмүүс инээлдэнэ) Яагаад гэвэл, тэдгээр их багш нар маш өндөр бясалгалтай иймээс үй түмэн хувилгаан биетэй. Тэд их бясалгадаг болохоор аяндаа ийм болдог.


үргэлжлэл ---♡♡♡БЯСАЛГАЛ♡♡♡ Blog


.Хайрын хоол .Blog