♡ би чамдаа хайртай ♡
첨부이미지
Өнгөрсөн оны өвлийн эхэд сард л
Анх чамтай утсаар ярисансан
Өмнөх замаа огтхон ч ажиралгүй
Аль хэдийнэ татагдсан байлаа
Өмнө нь үнэндээ хэн нэгэнд
Хайртай гэж хэлж амжаагүй ч
Өнгөт орчлонд энэ удаад
Хонгор чамдаа хайртай гэж итгэсэн

би чамдаа хайртай

Ёс юм шиг 35 үсгээр толгой холбон
Сэтгэлийн үгсээ чамдаа илгээе
Ёроолгүй гүн далай мэт хайрыг
Сүжиглэн байж чамруу урсгая
Ёстой их татагджээ би чамд
Чи минь үнэхээр гайхалтай юм аа
Ёслон байж чамайгаа бүжгэнд уриад
Чимээгүйн дунд хоёул хамт бүжихсэн

Юмс үзэгдлийн чанарыг ухаарч байвч
Юу ч байсан даваад л гардаг
Ганшиг хатуу сэтгэл минь уярч
Юм л бол баярлах, гомдох гээд
Сэтгэл хөдлөлөөр бүхнийг шийдчихээд л...
Юунд ингэж энэ л зүрх нялхрав
Магадгүй чиний минь хайранд дэвтжээ