Бурханы оронд байгаа эмээдээ Захиа1
Сайн уу? Миний хайртай эмээ минь. Охиндоо хэлэлгvй хаашаа ингэтлээ яарч яваа вэ? Таны байгаа газар чинь манай гэрээс хол юм уу? Vргэлж л дагуулж явна гэдэг байсан хэрнээ орхиод явчихсанд тань гомдож байна шvv. Гэхдээ яахав ээ! Амттай юм аваад ирвэл уучилж болох л юм. Та минь хурдан хvрээд ирээрэй! Охин нь хичээлээ сайн хийгээд хvлээж байна. Vнсэе. Хайрт Охин нь

Охины бодол...
Эмээгээс хариу ирээгvй л байна. Сvvлийн vед нэг л гунигтай санагддаг боллоо. Хvмvvс бvгд л дуугаа хураан, намайг эмээгээ асуухаар “буцаж ирэхгvй” гээд байх юм. Эмээ минь буруу газар оччихоод будилж тooрч яваа юм болов уу? гэж санаа зовоод байна. Хэрвээ тэр Бурхан орондоо очсон бол захиа авангуутаа л хариу бичих ёстой. Эсвэл шууданч нь эмээгийн байгаа газрыг олохгvй болохоороо цvнхлээд мартчихсан байх. Дахиад захиа бичнэ ээ.

Бурханы оронд очсон эмээдээ Захиа2
Сайн уу? Хайрт эмээ минь. Яагаад хариу бичихгvй байгаа юм бэ? Охин нь сайн байгаа. Одоо таныг уучилсан болохоор амттан авчрахгvй ч гэсэн хурдан хvрээд ирээрэй! Наашаа ирэх унаа олдохгvй байгаа юм уу? Танд зoндoo их санаа зовоод байна. Ганцаараа явж чадаж байна уу? Хэлэхгvй ч гэсэн энд бас зoндoo хvмvvс таныг санаж байх шиг байна даа. Та намайг сайхан бvсгvй болно доо гэж дандаа магтдагсан. Бас би “том болохоороо бэлэг авч oгн oo” гэж танд амласнаа санаад юу бэлэглэхээ баахан бодсон. Гэхдээ ирэхээр чинь хэлье за. Тvр баяртай! Vнсэе. Хайрт Охин нь

Охины бодол...
Дахиад л хариу алга. Эмээ минь зvгээр л байгаа даа! Ээж бид хоёр саяхан зoндoo юм ярилцсан. Бас эмээгийн байгаа газар нь их сайхан газар болохоор тэндээ амьдарна гэж эмээ хэлсэн гэнэ. Ингэж хэлэхдээ ээж минь зoндoo их уйлаад л байсан. Би ч гэсэн эмээгээ санаад уйлмаар байсан ч ээжийнхээ санааг зовоохгvй гэсэндээ хажууд нь уйлаагvй ээ. Хэрвээ эмээ минь ooрoo тэнд байх дуртай байвал би заавал ир гэхгvй л дээ. Гэхдээ яагаад надад хариу бичихгvй байгаа юм бол оо! Ямар нэг юм болсон болоод л эмээ минь захидал бичиж чадахгvй байгаа байх. Хаана байдгийг нь мэдэх хvн алга юм байхдаа. Хайгаад ч гэсэн олж очоод, зvгээр байгааг нь хараад, ганц vнсvvлээд ирвэл л болно доо, уг нь… Захиагаа бичиж л сууя. Хариу удахгvй ирнэ биздээ. Эмээ минь нvд нь муудаад vсэг гаргахгvй, аягvйдвэл над шиг захиаг нь дуудаад oгoх хvн байхгvй болохоор хариу бичиж амжихгvй байгаа байхаа даа. Бурханы оронд суугаа эмээдээ Эмээ, таныг тэндээ бvvр байхаар болсон гэж дууллаа. Сувилалын газар шиг хvмvvсээ асарч, агаар нь хoдoo нутаг шиг уужимхан болохоор танд илvv хэрэгтэй байгаа юм уу? Та минь энх тунх сайн байвал болоо доо. Охин нь ээжийгээ аргадаад, таны захидаг шиг мундаг бvсгvй болохын тулд одооноос их юм сурч, хичээж байгаа. Бодвол таныг гэнэтхэн явчихсан болохоор ээж бас санаа нь зовоод уйлж байгаа биз дээ. Уг нь “уйлахгvй байвал эмээ чинь улам л сайн байна, уйлаад байхаар сэтгэл нь бид нарт зовоод очих газраасаа тooрчихдoг юм шvv дээ” гэж ooрoo хэлсэн юм. Охин нь тэгээд таныг тooрчихooгvй байгаа даа гэж санаа зовоод л байна.Очоод хурдан хариу бичээрэй. Эмээдээ хайртай шvv.Vнсье.Охин нь

Эмээгээс нь Захиа
-Хайрт охиндоо Миний охин сайн уу? Эмээдээ олон сайхан захиа бичээд их мундаг том болжээ. Ээжийгээ сайн харж байгаа бол их сайн байна. Эмээ нь саад бэрхгvй сайн явж ирсэн болохоор одоо битгий санаа зовоорой. Энд бvхэл юм нь гэрэлтээд, муу хvнгvй амар тайван сайхан газар байна. Миний охин заавал сайн сайхан хvн болоорой. Энэ газар хvссэн хvнийхээ тухай мэдээлэл авч болдог учраас эмээ нь охиноо vргэлж харж байх болно. Санах юм бол зvvдэнд нь очиж уулзаад, vvр цайхаас oмнo эргээд ирж болдог гэсэн. Хэзээ нэг oдoр эмээ нь охин дээрээ яваад л очно. Тэр vед чи хамгийн аз жаргалтай ээж хvн болно шvv дээ. Одоо дахиад захиа бичих хэрэггvй. Эмээ нь хариу oгч чадахгvй болохоор. Эмээ нь бvгдийг нь сонсоно. Охиныхоо захиаг эмээ нь хvнээр дуудуулж уншаад, хvнд хэлж бичvvлж сууна даа.. За охиндоо хайртай шvv. Vнсье Эмээ нь

Охины бодол...
За ашгvйдээ. Эмээ минь сайн л байгаа юм байна. Тэр хэлээгvй юу. ooрoo уншиж чадахгvй байсан байна. vргэлж бичиж oгooд байх хvн байхгvй болохоор хариу ч явуулаад байж чадахгvй байх нь. Эмээгийнхээ vгэнд орно оо. Нэг л oдoр над дээр ирнэ гэсэн юм чинь, сайн хvн болоод хvлээж сууя. Тэндээ амар тайван сайн л байгаа бол санаа амарлаа. Ээждээ очиж энэ баярт мэдээг дуулгана аа…
 ---------------------------------------------------------
“Очих хаяг нь тодорхойгvй захидлыг буцаах алба”-ны ажилтан нэгэн сонин хаягтай захиаг авч vзэв. Буцаах нь дэмий гэж vзээд хадгалсан байсан ч ийм захиа 3 дараалан ирсэн байсан тул дур мэдэн задаллаа. Хорвоогийн жамыг хараахан сайн ойлгоогvй жаахан охины “Бурханы орон”-д байгаа эмээдээ бичсэн гэх тэдгээр захидлууд шуудангийн ажилчны сэтгэлд нэгийг бодогдуулсан биз. Тэрээр цэвэр цагаан цаас авч ямар нэгэн юм бичээд “Бурханы оронд суугаа эмээгээс нь” гэж хаяглан шуудангийн хайрцаганд хийлээ. охиныг энэ захиа хичнээн их баярлуулахыг, бас тайвшруулахыг тэр сайн мэдэж байлаа.