Урьд шєнє би ээжийгээ зvvдэлж хонолоо
Уужим их хайранд нь бялхаж
Ухаант ээждээ эрхлэнхэн
Уйлан байж аргадуулах юм

Энхрийхэн уруулаараа духан дээр минь vнсээд
Эвийдээ миний муу шоолгор хvv
Эр хvн болж дээ гээд
Энгэртээ намайг тэврэх юм

Баруун уулын хормойгоос
баахан аргал тvvгээд ээж минь
Хонины бэлчээрээс намайг ирэхэд
Хєєл цай хийчихсэн
Халvvн дээр нь идээрэй миний хvv
Хєрчихвєл хоол болохгvй гэх юм

Ар хайрхны энгэрээс
Араг дvvрэн аргал тvvгээд ээж минь
Ангаж цангасаж гэртээ ирэхэд
Аагтай цайгаа аягалж єгєєд

За миний хvv сонс
Замбуу тивд хvн тєрдєг нь vнэн, vхдэг нь vнэн
Заяа дутаж ээж нь хvvтэйгээ
Жаргал дvvрэн амьдрах хувгvй байж
Зvvд нойронд чинь ирж
Зєєлєн зулайг чинь илбэх шиг
Жаргал надад алга даа

Битгий уйл миний хvv
Бvv гутар хонгор vр минь
Бие минь явсан ч
Бусдаараа хvvтэйгээ vргэлж хамт байдаг юм ээж нь

Сэтгэл зvрхээ чагнаад vз
Сvvтэй ээж нь тэнд чинь байгаа
Судсаар чинь урсах цусандчин ч гэсэн
Салшгvй хамт байдаг юм шvv ээж нь

Ээжийгээбайхгvй гээд
Энэлж битгий шанлаарай
Эх хонгор vр минь
Ээж нь хvvтэйгээ цуг шvv

Хvвь тавилан ийм л байж
Хагацаж салах учиртай л байж
Хорвоо хэдий хатуу ч
Хvний хайранд уярдаг юм

Хайртай хvv минь ээжийгээ
Хамт байна л гэж бодоорой
Амьдралд битгий шантраарай
Аавыгаа хайрлаж яваарай

Ээжийнх нь оронд
Ээж чинь болсон
Эгч нараа хайрлаж яваарай миний хvv
Энэ биеэрээ тэд ээжтэй нь адилхан

За ингээд захих юм минь боллоо
Цаг хугацаа нь дуусчихихлаа
Цангинтал инээж ээжээ баярлуулсан
Цагаахан сэтгэлтэй эвий vр минь

Амьдрал гэгч хєлгvй далайд
Ачтай хvмvvс олон болохоор
Айх зvйлгvй ээж нь буцлаа
Амар амаглангийн орондоо явлаа...

Гэж хэлээд ээж минь
Гарч явах нь харагдлаа
Битгий яваач ээжээ, битгий яваач
Бяцхан зvрхэндээ ингэж хэлсэн ч

Дуугарч ээжийгээ араас нь
Дуудаж би чадсангvй ээ
Дэгэлзэн байж сэтгэл
Дэрээ нэвтэртэл уйлсан байлаа


Д.Мєнxбаатар
Ваа  надад таалагдаад оруулсан юм
profile

Жаргал цэнгэлийн замд хүн чанараа гээлгүй
Зовлон гунигийн далайд хөл алдан живэлгүй
Магтаал зэмлэл хоёрыг зэрэг даадаг болвол
"Би" хүн болжээ гэж чи өөртөө итгэ


http://krilleer.blogspot.com/