Эрхлээд ханадаггүй зүрхийг чинь яалтай Энхрий цайлган бүсгүй минь Энгэрийн чинь үнэрийг мартаж чадахгүй Энэ л насаараа үгүйлж явхана дээ Асгараад тогтодгүй нулимсийг чинь яалтай Амьдралд даарсан бүсгүй минь Алхааг чинь хүртэл мартаж чадахгүй Ариухан дурлалдаа шатаж явхана дээ Хоргодоод салдаггүй зүрхээ би яалтай Хожимдож ирсэн бүсгүй минь Харцаа хүртэл нууж хайрласан Хатуухан тавиландаа гансарч явхана дээ

    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    profile
    Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
    Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.