Өөртөө итгэлгүй бол хайртай гэж бүү хэл Өрийг минь өвтгөж хагацал бүү үзүүл Дагуулаад алхахгүй бол харцаа бүү унага Дахиад хөглөгдөхгүй зүрхийг минь хайрла Дэргэд минь ирэхгүй бол энгэртээ бүү дасга Дэрээ нэвтэртэл уйлах нулимсыг минь сана Жаргааж чадахгүй бол амьдралд бүү яар Жараар тоологдох насыг минь бодоо

profile
Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.