_♡ САЙХАН ГЭЖ ЧАМД ХЭЛЭХ БАГАДНА ♡_ Сайхан гэж чамд хэлэх багадна Саваагүй үг унагавал нүдэнд чинь гуниг бууна Хайртай гэж хэлсэн минь цөөдөхгүй Хяруу цайрах намар цагаар хуучрахгүй Бодлогоширонгүй хачин тунгалаг чиний ертөнцөд Богинохон даашинзтай хонгор нас минь үлдсэн Ангир намарын анирыг хөндөж Алтан үгээ чамдаа би хэлсээн Намуухан инээдэнд чинь гуниг минь оргүй хөвөрч Нялхын чинь үнэрийг үрийнхээ зулайнаас мэдэрдэг Эгэл намдуу төрхийг чинь би дээдэлдэг Эрхсийн дор чинийхээ л төлөө залбирдаг Яг л миний шүтэн дурладаг Яруу эрхэн хайр минь чи юм шүү
        
        
              
              
              profile
              Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
              Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.