Бичлэгийн тоо 3,329

Мобиком корпораци мэдэгдэл хийлээ

Мобиком корпораци мэдэгдэл хийлээ

Өнөөдөр үдээс өмнө мобикомын дугаараас иргэдэд улс төрийн агуулгатай мессежүүд ирсэн. Энэ асуудлаар Мобиком корпорацийн гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй болон тус корпорацийн дэд захирал М.Энхсайхан нар мэдээлэл хийлээ. Тэд мэдээллийнхээ түрүүнд  энэхүү болсон үйл явдалд маш их харамсаж буйгаа хэлээд тус компанийн хэрэглэгчдийн нэрийг ашиглан хууль бусаар иргэдэд мессеж илгээж буй гэмт этгээдүүдийг илрүүлэхийн тулд шуурхай ажиллаж байгаагаа дуулгасан юм.

Тэдний зүгээс энэхүү хэргийн талаар ҮАБЗ болоод бусад холбогдох бүх газруудад нь мэдэгдэн бусад үүрэн холбооны оператор компаниудтай хамтран ажиллаж байгаа аж. Хэрэглэгчдэд энэхүү мессеж ирж эхэлсэн  даруйд тус компанийн инженерүүд түргэн шуурхай ажиллаж уг мессежүүдийг Румын улс дахь Водафон , Мальт улсын үүрэн холбооны операторын сүлжээг ашиглан ирүүлсэн болохыг олж тогтоожээ. Ингээд энэхүү улстөрийн агуулгатай хууль бус мессежийг ирэхийг  зогсоосон байна. Энэ хэрэг явдал нь манай улсын бусад үүрэн  холбооны операторуудад нөлөөлсөн бөгөөд тэд ижил төрлийн арга хэмжээ аван ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар 20 орчим хүний нэрийг ашиглан иргэд рүү мессеж илгээснийг илрүүлсэн бөгөөд яг хэдэн хүнд уг мессеж очсон болохыг олж тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Тус компанийн зүгээс хэрэг явдалтай холбогдуулан:

1. Юуны өмнө уг үйл явдал нь манай компани дээр хадгалагдаж буй хэрэглэгчдийн хувийн мэдээлэлд халдсан, задруулсан. ил болгосон асуудал огт биш юм.

2.Мобиком Корпораци нь Олон улсын Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 27001 болон Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартуудаар баталгаажсан бөгөөд энэ жил Герман Улсын ISO байгууллагын шалгалтаар дахин баталгаажсан билээ.

3.Манай компанийн сүлжээ нь хамгийн найдвартай харилцаа холбоо болон мэдээллийн технологийн төхөөрөмжөөр тоноглогдсон тул хэрэглэгчийн хувийн мэдээллийг аюулгүй байдлыг бүрэн хангасан болно.

4.Манай компанийн сүлжээний мэргэжилтнүүд энэхүү мессеж нь Румын Улсын Водафон \үрэн операторын сүлжээнээс ирсэн болохыг тогтоосон бөгөөд одоогийн байдлаар Румын Улсаас ирж буй бүхий л хөдөлгөөнийг хязгаарласан болохыг дуулгахад таатай байна.

5.Юнител компанийн зүгээс тэдний хэрэглэгчдэд мөн ижил төрлийн мессежийг Мальта Улсаас илгээсэн болохыг бидэнд мэдэгдсэн бөгөөд бид Мальта Улсаас ирэх бүх хөдөлгөөнийг зогсоогоод байна.

6.Бид Румын Улсын Водафон болон Мальта Улсын үүрэн холбооны операторын үйл ажиллагааг судалж байгаа бөгөөд уг мэдээллийг МонгОл Улсын холбогдох хууль хяналтын байгууллагад мэдэгдсэн болно.

7.Уг үйл явдлын учир шалтгааныг бид дараах зүйлсээс үүдэлтэй болов уу хэмэн үзэж байна. Үүнд:
     1.Румын улс болон Мальта Улс лахь хэн нэгэн хэрэглэгч зарим гар утас үйлдвэрлэгчдийн сул талыг ашиглан. ямар нэгэн компьютерийн програмаар дамжуулан. мессеж бичиж буй жинхэнэ дугаарыг нууцлан, өөр дугаараас илгээж байгаа мэтээр харагдуулж байгаа.
     2.Дугаараа нууцлан мессеж илгээх боломжийг олгодог маш олон үйлчилгээ байдаг бөгөөд хэн нэгэн этгээд Монгол Улсад ямар нэгэн асуудал үүсгэх зорилгоор уг үйлчилгээг ашиглаж байна.

8.Энэхүү хууль бус үйлдлийг хийсэн этгээд Манай Улсын Хууль тогтоох дээд байгууллагад т иллаж албан тушаалтнуудыг олон нийтэд ил байдаг утасны дугаарыг сонгон, тэдгээр албан тушаалтнууд өөрийн утаснаасаа мессеж илгээж буй мэтээр харуулахыг зорьсон байна.

9.Мобиком Корпораци ийм төрлийн мессежийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үүсгэн, илгээх боломжийг хаасан бөгөөд одоогийн байдлаар Румын Улсаас ирэх бүх хөдөлгөөнийг зогсоосон. Мөн бид яг одоо Румын Улсын Водафон операторын чухам ямар дугаараас уг мессежийг илгээсэн болон Монгол Улсын үүрэн операторын сим карт, эсвэл ямар нэгэн өөр электрон төхөөрөмж ашигласан эсэх зэргийг тогтоохоор ажиллаж байна.

10.Мобиком Корпораци нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон бусад холбогдох хууль хяналтын байгууллагуудтай бүхий л талаараа хамтран ажиллахад бэлэн байгаа бөгөөд хууль ёсны дагуу олгогдсон өөрийн эрх үүргийн хүрээнд олон улсын сүлжээгээр дамжуулан шалгах ажлыг хийж. буруутай этгээдийг тогтооход дэмжлэг үзүүлэн ажиллах болно.

11.Румын Улсаас ирж буй хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг авахуулах зорилгоор бид манай улсын бусад үүрэн холбооны операторуудад энэхүү мэдээллийг илгээсэн. Мобиком компани нь бусад өрсөлдөгч компаниудтайгаа хамтран манай улсын нийт хэрэглэгчдэд ийм төрлийн асуудал үүсэхгүй байх чиглэлээр хамтран ажиллах бэлэн байгаагаа мэдэгдлээ.

- See more at: http://www.gonews.mn/post.php?id=19950#sthash.PaQpTXuy.dpuf
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8344079/d19/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2349 Дэлхийн аваргын мэргэн буудагч Клозег дуурайх гэж байгаад нас баржээ 2014-10-26 2167
2348 “Фэнүүдээсээ асууя” 2014-10-26 2183
2347 Хар арьст эмэгтэйчүүдэд хэлж болохгүй үгс 2014-10-26 2348
» Мобиком корпораци мэдэгдэл хийлээ 2014-10-25 2222
2345 Хойд Солонгос гадны жуулчдыг хилээрээ нэвтрүүлэхгүй 2014-10-25 2232
2344 Гэртээ орсон хулгайчийг бариад 1 жил 6 сар хоригдох ял авчээ 2014-10-25 2621
2343 энэтхэгийн тамирчин хийсэн үйлдлийнхээ төлөө шийтгэл хүлээлээ 2014-10-24 2414
2342 Гандан WiFi-тай болжээ 2014-10-24 2211
2341 Хятадын Сюрреалист уран бүтээлчийн барималууд шуугиан тарьж байна (фото) 2014-10-24 2755
2340 Ялгадсаар хүн эмчилнэ 2014-10-22 2481
2339 Тархины даралтгүй хүүхэд төрүүлье гэвэл... 2014-10-22 2525
2338 Том хөхнөөс болж 517 машин осолд оржээ 2014-10-21 2643
2337 Ким Ир Сен насаа уртгасгахын тулд залуу охидын цусыг ашигладаг байжээ 2014-10-21 2582
2336 LET ME IN хо еэ инь “түүний шинэ амьдралын 3дахь жил” 2014-10-21 2417
2335 Super Junior хамтлагийн гишүүн жүжигчин бүсгүйтэй гэрлэх гэнэ 2014-10-20 2504
2334 Шар айрагны мэргэжилтнүүд шилдэг 20 шар айргийг нэрлэж байна 2014-10-20 2233
2333 2014 оны хамгийн их таргалалттай 10 улс орон [2] 2014-10-20 2870
2332 Майкл Жексоны хүүд эцгийнх нь өвчин удамшжээ 2014-10-19 2487
2331 Дэлхийн хамгийн хачирхалтай хосууд 2014-10-19 2328
2330 Осло хотод 12 настай охин, 37 настай эртэй хуримлажээ 2014-10-19 2201
배너신청
자생병원

배너신청