Ихэнх хүн ажлын өдрүүдийн дутуу нойр, ядаргаагаа амралтын өдрүүдээр тайлах үүднээс өдрийн хагасыг орондоо өнгөрүүлдэг. Гэвч энэ нь алжаал тайлах бус харин ч нозооруулдаг аж. Өөрөөр хэлбэл амралтын өдрөөр ханатлаа унтсан ч дутуу нойр нөхөгдөж бүрэн амралт болдоггүй байна.
Пенсильваны анагаахын коллежийн мэргэжилтнүүд энэ чиглэлээр туршилт явуулжээ. Тэд оролцогчдыг дөрвөн шөнө найм, үргэлжлүүлээд зургаан өдөр зургаа, сүүлийн гурав хоног арван цагийн нойр авахуулжээ. Ингэхэд бямба, ням гаригт урт хугацаанд унтах нь оролцогчдыг хагас нойрмог байдлаас гаргаж байсан ч бие махбодийн хүч сэргээх, сэргэлэн цовоо байдлаа эргүүлэн олж авахад нэмэр болохгүй байжээ.
Мөн энэ амралт эрчүүдээс илүү эмэгтэйчүүдэд эерэг нөлөөтэй нь анзаарагдсан байна. Гэвч амралтын өдрүүдийнхээ ихэнх цагийг нойронд зарцуулах нь ядаргаанаас бүрэн гаргана хэмээн найдах хэрэггүйг судлаачид анхааруулжээ.
Ядрахгүй, бүтээмж өндөртэй байх шалгарсан арга нь ажил, амралтаа зөв зохицуулах юм.