Бичлэгийн тоо 3,329
Э.Бат-Үүл цахилгаан машин унаж туршина
           

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 100 хувь цахилгаанаар ажилладаг автомашин үйлдвэрлэдэг Япон Улсын “Митсубиши моторс” корпорацид хамтран ажиллах санал тавьсан. Нийслэлийн Засаг даргын саналын дагуу өнгөрсөн 6-р сард тус корпораци 2 цахилгаан автоамшиныг Хотын захиргаанд хандивлаж, туршилтын шугамаар албан хэрэгцээнд  ашиглаж байна.

Туршилтаар ашиглах явцад нэг сарын хугацаанд 60 000 төгрөгийн цахилгааны зардлын тооцоо гарчээ. Уг автоамшиныг бүтэн цэнэглэсэн тохиолдолд хэрэглээнээсээ хамаарч 4000 төгрөгөөр 130-150 км зам туулах хүчин чадалтай бөгөөд утаагүй, хүлээмжийн ялгаруулдаггүй давуу талтай.
Тус корпорациас 3 дахь цахилгаан автоамшиныг Хотын захиргаанд хандивлаж, хүлээлгэн өгсөн юм. Уг үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаата хотын Захирагч Э.Бат-Үүл, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Такенори Шимизу, “Митсубиши моторс” корпорацийн Хойд Азийн оффисын Ерөнхий менежер Ёойчи Шимизу нар оролцлоо.
Энэ үеэр Хотын дарга “Агаарын бохирдлын багагүй хувийг эзэлдэг автомашинаас ялгардаг утааг багасгах, иргэдийн төсвийг хэмнэх зорилгоор цахилгаан автоамшиныг бид туршилтаар ашиглаж байна. Манайд өмнө нь хандивласан 2 автомашиныг Үндэсний их баяр наадмаар иргэдэд үйлчлэхэд их таатай хүлээж авсан. Сард 60 мянган төгрөгийн зардал гарна гэхээр манайхан огт итгэж өгөхгүй байсан юм. Гэтэл энэ цахилгаан автомашиныг Канад Улсад амжилттай туршсан бөгөөд манай улсын эрс тэс уур амьсгалд хэрхэн зохицох уу гэдгийг бид энэ өвөл турших гэж байна. Хэрэв туршилт амжилттай болвол хамгийн түрүүнд нийслэлийн харъяа агентлагуудыг цахилгаан автомашинаар хангахаар төлөвлөж байгаа. Ингэснээр нийслэлийн иргэдийн татварын багагүй мөнгийг хэмнэнэ. Харин өнөөдөр хүлээн авч буй энэ автомашиныг би албан хэрэгцээнд ашиглахаа мэдэгдэж байна” гэлээ. “Митсубиши моторс” корпорациас Хотын захиргаатай цаашид хамтран ажиллахдаа үргэлж таатай байх болно гэдгээ илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8292171/615/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2269 Хольж идэж болохгvй хvнсний зvйлс 2014-09-21 2296
2268 Азийн наадмын эхний өдөр дөрвөн медаль хүртлээ 2014-09-21 2651
2267 Амралтын өдөр ханатлаа унтсан ч ядаргаа арилдаггүй 2014-09-20 2462
2266 "Зүрхээр наадагч" 107 саяын ашиг орлогоороо тэргүүлж байна 2014-09-20 2683
2265 Мэргэн буудагчид эхний медалийг авчирлаа 2014-09-20 2430
2264 Хайртад чинь таалагдах гэр 2014-09-19 2931
2263 Жастин Бибер, Селена Гомез, нар хүүхэдтэй болжээ 2014-09-19 3116
2262 Оросууд НАТО-гийн генералын мэдэгдлийг уучлахгүй гэв 2014-09-19 2430
2261 Монгол Улсын төрийн далбаа Инчеоны тэнгэрт мандлаа 2014-09-18 2682
2260 Дэлхийн спортыг залуурдаж буй зангарагтай 13 өвгөн 2014-09-18 2566
2259 Японыг эзэрхийлсэн хориотой шашны бүлэглэл 2014-09-17 2686
2258 Ямар эмэгтэйг эдийн шуналтай гэх вэ? 2014-09-17 2465
2257 Дотрын эмч өөрөө тайчиж нүцгэлэн, өвчтөнүүдээ эмчилдэг 2014-09-17 2573
2256 Хүмүүсийн 99,6 хувь нь тааж чаддаггүй зурагт таавар [3] 2014-09-16 2868
» Э.Бат-Үүл цахилгаан машин унаж туршина 2014-09-16 2329
2254 1000 хүнийг бөөнөөрөө амиа хорлоход хүргэжээ 2014-09-16 2602
2253 Дөнгөж төрсөн хоёр нярай халдаг гудсанд түлэгджээ 2014-09-14 2605
2252 Хүнтэй төстэй сармагчныг үржүүлнэ 2014-09-14 2158
2251 Шоовдорлогдсон спортын төрлүүдээ анхаараач 2014-09-12 2302
2250 Шоовдорлогдсон спортын төрлүүдээ анхаараач 2014-09-12 2032
배너신청
자생병원

배너신청