Бичлэгийн тоо 3,329

1000 хүнийг бөөнөөрөө амиа хорлоход хүргэжээ



AHУ-ын нутаг дээр олон янзын урсгал чиглэлийн, янз бүрийн ёс заншилтай шашны сектүүд ажилладаг. Эдгээр шашны сект нь дэлхийн бусад улс оронд нөлөөгөө бэхжүүлэх гэж оролддог. Шашны сектийн үйл ажиллаагаа нь улс орны нийгэм, улс төр, эдийн засаг, хүн амын ёс суртахуунд сөрөг нөлөөтэй гэж үзээд дэлхийн олон оронд хориглосон байна.

-1950 аад оны дунд үед АНУ ын зөгнөлт зохиолч, сэтгэл мэдрэлийн эмнэлгийн эмчлүүлэгч Лафайет Рон Хаббард “САЕНТОЛОГИ” гэдэг шашны сект үүсгэжээ. Рон Хаббард “Дианетика” гэдэг ном бичсэн нь гол үзэл баримтлал нь болжээ.

Саентологийн сект нь хүний сэтгэхүйд өөрчлөлт оруулах аюултай дасгал хийлгэж, улмаар хүмүүсийг мөнгө олох гол эх үүсвэр болгож хувиргадаг байна. Иймд саентологийн сүмийн үйл ажиллагааг АНУ-ын зарим муж, Европ, Азийн ихэнх оронд хориглосон байдаг.

-1919-1994 оны хооронд аж төрж байсан Дэвид Берг гэдэг хүн Калифорни мужид “Бурханы хүүхдүүд” (“Гэр бүл”, “Дурлалын гэр бүл” гэж бас нэрлэгддэг.) гэдэг сект үндэслэсэн байна. Хиппи хөдөлгөөний нэгэн давалгаа болсон энэ сект нь протестант шашны заншлыг үгүйсгэдэг.

-“Харе Кришна” гэдэг шашны сектийг 1965 онд Нью-Йорк хотод ирсэн энэтхэгийн бадарчин Прабхупада бий болгожээ. Түүний сургаалийн гол мөн чанар нь Кришна бурханд итгэх явдал юм. Кришна бурханд итгэснээр түүн шиг ухамсартай болно гэдэг байлаа. Хувраг өөрөө 1977 онд үхжээ. Прабхупада амьд сэргүүн байхдаа АНУ-ын нутаг дээр ойролцоогоор 40 гаруй сүм байгуулж амжсан байна.

-1954 онд Солонгосын иргэн Сан Мен Мун “МУНИТ” гэдэг шашны сект байгуулжээ. Түүний сүмийн албан ёсны нэр нь Христиан шашинтнуудыг нэгтгэх Ариун Оюун Санааны холбоо. Энэ шашны байгууллага 1950-аад оны сүүлээс АНУ-д элчээ илгээж эхэлсэн байна.

-“Христийн сүм”. 1979 онд Америкийн Бостон хотод номлогч Кип Мак Кинг өөрийн гэсэн шашны сект үүсгэсэн байна. Энэ бол хатуу дэгтэй, тоталитар тогтолцоотой харгис протестант шашны сект юм.
Тэд амьдралын бүх асуудалд Библийн судар л туйлын үнэн зөв хариулт өгч чадна гэж үздэг байна. Дэлхийн бүх улс орныг Евангелийн шашинд оруулах нь голд зорилго гэж үзсэн байна. Бас 1-р зууны үеийн сүмийн амьдралд эргэж орохыг чармайдаг.

-XX-р зууны нэгдүгээр хагаст АНУ-д сатанист сектүүд бий болжээ. Улмаар дэлхийн олон оронд үйл ажиллагаагаа дэлгэрүүлсэн юм. АНУ-д ойролцоогоор 1000 орчим сатанист сект байна гэсэн тоо баримт байдаг.

Сан-Франциско хотод "Трапезондагийн 1001 сүм", Лос Анжелос хотод "Эцсийн шүүхийн сүм", Вашингтон хотод "Асмодеусын нийгэмлэг", Нью-Йорк хотод "Чөтгөр шулмын олон улсын холбоо” Нью-Йорк хотод "Алтан нар мандалт”, мөн эртний африкийн овог аймгуудын шүтдэг байсан шашны сектүүд олон бий.

Сатанист сүм хийд нь хий үзэгдэл, далдын хүч, ид шид, сүнс, буг чөтгөр зэрэгт итгэж дээдэлж, хүний болон малын цус, хүний тархиний гавал яс, булууны ясыг гол шүтээнээ болгодог байна. АНУ-ын Сан Франциско хотод 2000 гаруй гишүүнтэй “Сатанагийн сүм” гэдэг сект ажилладаг байна.

Америкт хүнд рок хөгжмийн хамтлагууд сатанагийн сектийн ивээл доор оршин тогтнох нь түгээмэл. Бас сатана сектийн гишүүд хар тамхи мансууруулах бодист донтогчид юм. Сатанагийн сүмийн гишүүн байсан АНУ-ын зэвсэгт хүчний дэд хурандаа асан Майкл Акино “Сетагийн сүм” гэдэг сект байгуулжээ.

Сүүлийн үед энэ сүм өөрсдийгөө сатанистууд биш гэж нотлохоор хичээж байгаа юм.
1960 аад оны эхээр Миннесота мужийн сургуулийн сурагчид заавал сүмд очих ёсыг эсэргүүцэж “Хойд Америкийг шинэчлэгч Друид” нарын сектийг байгуулжээ.

АНУ-д ертөнцийг төгсгөл ирэхээс өмнө үхэхийг уриалдаг сект 2000 орчим байдаг. Тэднээс хамгийн нөлөө бүхий нь “Давидын мөчир” сүлжээ юм. Энэ сектийн тэргүүн Дэвид Кореша өөрийгөө хүн төрөлхтнийг аврагч гэж зарлаад амиа хорлохыг уриалж байлаа.

Түүнийг цагдаагийнхан эрэн сурвалжилж эхлэхэд тэр өөрийн байшиндаа өөрийн үнэнч гэсэн шавь нартайгаа бүгсэн байна. АНУ-ын Холбооны мөрдөх товчооны ажилтнууд байшинг бүтэн хоёр сар бүслэж байлаа.

1983 оны 2 сарын 28-нд тусгай албаныхан байшин руу дайрчээ. Анхны буун дуу гармагц Дэвид байшиндаа гал тавьжээ. Байшинд 76 хүн шатаж үхсэний 21 нь бага насны хүүхэд байлаа.

АНУ-ын Калифорни мужид “Ард түмний сүм” гэдэг сектийг Жим Жонс үүсгэн байгуулжээ.

Цагдаагийн мөрдлөгөөс зайлсхийж тэр Өмнөд Америк руу дүрвэсэн байна. <<Дэлхий удахгүй мөхнө. Дэлхий сөнөхөөс өмнө амиа хорлох хэрэгтэй. Ингэж чадвал сүнс чинь өөр гариг рүү хүрч чадна>> гэж тэрээр мунхруулдаг байв. 1972 онд тус сектийн насанд хүрсэн 638 хүн, 376 хүүхэд бөөнөөрөө амиа хорлож байлаа.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8292123/2ac/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2269 Хольж идэж болохгvй хvнсний зvйлс 2014-09-21 2296
2268 Азийн наадмын эхний өдөр дөрвөн медаль хүртлээ 2014-09-21 2651
2267 Амралтын өдөр ханатлаа унтсан ч ядаргаа арилдаггүй 2014-09-20 2462
2266 "Зүрхээр наадагч" 107 саяын ашиг орлогоороо тэргүүлж байна 2014-09-20 2683
2265 Мэргэн буудагчид эхний медалийг авчирлаа 2014-09-20 2430
2264 Хайртад чинь таалагдах гэр 2014-09-19 2931
2263 Жастин Бибер, Селена Гомез, нар хүүхэдтэй болжээ 2014-09-19 3116
2262 Оросууд НАТО-гийн генералын мэдэгдлийг уучлахгүй гэв 2014-09-19 2430
2261 Монгол Улсын төрийн далбаа Инчеоны тэнгэрт мандлаа 2014-09-18 2682
2260 Дэлхийн спортыг залуурдаж буй зангарагтай 13 өвгөн 2014-09-18 2566
2259 Японыг эзэрхийлсэн хориотой шашны бүлэглэл 2014-09-17 2686
2258 Ямар эмэгтэйг эдийн шуналтай гэх вэ? 2014-09-17 2465
2257 Дотрын эмч өөрөө тайчиж нүцгэлэн, өвчтөнүүдээ эмчилдэг 2014-09-17 2573
2256 Хүмүүсийн 99,6 хувь нь тааж чаддаггүй зурагт таавар [3] 2014-09-16 2868
2255 Э.Бат-Үүл цахилгаан машин унаж туршина 2014-09-16 2329
» 1000 хүнийг бөөнөөрөө амиа хорлоход хүргэжээ 2014-09-16 2602
2253 Дөнгөж төрсөн хоёр нярай халдаг гудсанд түлэгджээ 2014-09-14 2605
2252 Хүнтэй төстэй сармагчныг үржүүлнэ 2014-09-14 2158
2251 Шоовдорлогдсон спортын төрлүүдээ анхаараач 2014-09-12 2302
2250 Шоовдорлогдсон спортын төрлүүдээ анхаараач 2014-09-12 2032
배너신청
자생병원

배너신청