Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Хонины орд. Алмааз, Бадмаараг

Алмааз эрдэнэ бол хамгийн гоёмсог үнэтэй чулуу. Эр зориг,тэсвэр хатуужил,цэвэр ариун ёс суртахууныг билэгддэг. Уур хилэнг номхотгож,зугаа цэнгэлээс  хөндийрүүлж,эрч хүч өгдөг. Ажил үйлсэд амжилт авчран,өвчин зовлонгоос сэргийлэн, хэл амнаас хамгаалж, урт удаан наслуулдаг. Алмааз эрдэнийг сахиус болгон зүүн гартаа буюу хүзүүндээ зүүх ёстой бөгөөд чулуу таны арьсанд хүрч байвал сайн.

Бадмаараг нь гал халуун хайр дурлалын бэлгэдэл болдог.Хайр дурлалд аз жаргал авчирна.Дурласан хүндээ бадмаарагтай эдлэл бэлэглэвэл та амжилт олно. Өгөөмөр сайхан сэтгэлтэй хүнд амжилт бүтээл,алдар гавьяа авчирдаг. Шархыг түргэн эдгээж,тархины наалдангийг анагаан цус алдалтыг тогтооход сайн нөлөөтэй.  

Үхэрийн орд. Оюу, Индранил, Перидот

Оюу нь хувирашгүй үнэнч сэтгэлийг бэлгэддэг. Хосуудад эв эе, аз жаргал авчирдаг. Аливаа дайсагнал, хэрүүл маргааныг таслан эвлэрүүлдэг. Баян тансаг болгодог. Мөнгөнд шигтгэсэн оюу зүүд, зөн эвгүйрхэхэд мөн шар өвчний үед ээлтэй. Эзнийхээ өвчин зовлонг авч муу юмнаас зайлуулан хамгаалдаг.

Индранил нь даруу төлөв зангийн бэлгэдэл болдог. Энэ чулуу нь хүний мэдэх,ухаарах хүслийг бадрааж ой тогтоолтыг сайжруулдаг. Атаа жөтөө, гүтгэлэг хэл амнаас хамгаалж, дээдсийн ивээлд багтахад сайнаар нөлөөлнө. Зүрх судас, багтраа өвчтэй хүн зүүн гартаа индранил шигтгээтэй бөгж зүүвэл сайн. Перидот нь цайвардуу ногоон өнгийн чулуу. Энэ чулуу эзнийхээ бие сэтгэлийг тайвшруулж, хүнийг ялдам сайхан болгож,залуу насаа урт удаанаар хадгалах боломжийг өгдөг. Энэ чулууг даралт ихсэх, цус харвах өвчнөөс сэргийлэхэд зүүж хэрэглэнэ.

Ихэрийн орд. Гартаам, Биндэръяа

  Гартаам нь уур хилэн, элдэв хэл амнаас холхон явах боломжийг бүрдүүлдэг. Нүдний хорноос хамгаална. Эзэндээ ээлтэй,хүмүүст цэцэн үг, ухаан хайрлаж нүднийх нь харааг сайжруулдаг. Хоолой,шүдний өвчин, архагшсан ханиадны үед гартаам зүүлт зүүвэл хурдан анагаана.

Биндэръяа нь цэнхэр өнгөтэй чулуу. Харилцаа холбоог удаан хугацаагаар бэхжүүлж өгдөг.Эзэндээ амьдралын баяр баясгалан, аз хийморь өгч байдаг.

Мэлхийн орд. Саран чулуу, Маргад, Барын нүд

Саран чулуу сарны нөлөөллийн ид шидийг агуулдаг. Тэргэл сартай өдөр болгон мэлхийн ордныхонд ивээл хайрладаг. Аливаа саад бэрхшээлийг давахад тусална. Хүнд хэцүү нөхцөлд ухаалаг шийдвэр гаргахад нөлөөлдөг. Мэдрэлийн өвчний үед мөнгөнд шигтгэж зүүнэ.

Маргад бол ирээдүйг зөгнөн харах боломж олгон муу бүхнийг хөөн зайлуулдаг. Зүрх сэтгэлийг чангатгадаг, нүдний харааг сайжруулж, нас уртасгана. Маргадыг зүүвэл бусдад хууртахгүй үнэнч сайн хань нөхөртэй байдаг. Мэлхийн ордныхонд номин,анар чулуу зохихгүй.

Барын нүд нь бусдын хар, цагаан хэл ам, гадны халдлагаас хагаалдаг. Эзнээ зүрх зоригтой байлгадаг эр хүний сүлд чулуу юм.

Арслангийн орд. Хув, Молор-Эрдэнэ, Мана

  Хувыг өвчин анагаах увидастай гайхамшигтай чулуу гэдэг. Арьс өнгөний болон хоолой,үе мөчний өвчинд хамгийн сайн нөлөөтэй. Хоолой боох, зүрх дэлсэх, цус алдахыг зогсоодог. Жирэмсэн эмэгтэй хуван зүүлт зүүвэл амархан нярайлдаг. Хүүхдэд хув зүүлгэвэл эрүүл энх бойждог. Нойргүйдвэл дэрэн доороо хув тавьдаг.

Мана нь бусдыг захирах эрх мэдэл олгон,ухаан санааг саруулсгаж бусдын бодолд  нэвтрэх боломжийг олгодог.Гэнэтийн зовлонгоос сэргийлдэг.Мөнгөнд шигтгэсэн мана нь зүрхний өвчин,нойргүйдлийг эмчилж,амьдрах эрч хүчийг бадраадаг.

Молор-Эрдэнийг зүүвэл дээдсийн ивээлд багтаж баяжина. Аян замын сахиус болдог.Эсрэг талынхаа санаа бодол,хүсэл зоригийг таньж мэдэхэд тусалдаг.Багтраа өвчнийг анагаан, эр хүнд цэцэн ухаан, эмэгтэй хүнд олон үр заяадаг.

Охины орд. Ногоолин, Малхаид замагт болор, Чон чулуу

  Ногоолин нь амьдралын чулуу гэдэг. Хүч тамир нэмж,өвчин зовлонгоос хамгаална. Тархины архаг үрэвсэл,элэг бөөрний өвчлөлийн үед сайн нөлөөтэй. Нүдний харааг сайжруулдаг. Мөрийтэй тоглоомд хожил, тэмцээнд ялалт авчирна. Хар цагаан хэл амнаас сэргийлдэг. Аянга цахилгаанаас зайлуулж, бусдыг эзэндээ үнэнч байлгах увидастай.

Замагт болор нь өвөрмөц сайхан ургадаг,цэвэрхэн тунгалаг чулуу юм.Энэ чулуу нь орчлонгийн цэвэр ариун бүхний бэлгэдэл болж,хүмүүст бие биенээ хайрлах,ирээдүйдээ итгэх асар их итгэл хүч хайрладаг. Замагт болор нь сав, бөөрний өвчинд нэн тустай бөгөөд хүүхэд энддэг гэр бүлийн хүмүүс хамтдаа зүүж хэрэглэвэл өлзийгөө өгдөг. Сэтгэл болоод нүдийг анхны цас мэт цэвэр ариун байлгана.

Чон чулуу нь арьсны өнгийг сэргээн засаж,шүдний өвчинд,мөн халуурч бүлээрэхэд ээлтэй сайн. Газар хөдлөхөд эндэх аюулаас авардаг. Эдгээр чулуунуудыг шар алтан дээр шигтгэж хэрэглэж болохгүй.

Жинлүүрийн орд. Гэрэлт чимэг, Номин

   Опал гэдэг нь солонгын өнгөөр туяарсан үнэт чулуу юм. Итгэл найдвар,үнэнч сэтгэлийн бэлгэдэл болдог. Аливаа шинэ эхлэлийг ивээдэг боловч эзэн нь хувиа хичээмтгий,шуналтай бол хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Тогтвор муутай олон ааштай хүмүүс энэ чулууг хэрэглэхээс болгоомжилвол зохино. Опалыг зүүсэн хүн бусдыг ховсдох чадвартай болдог. Энэ чулууг бусдад бэлэглэдэггүй. Учир нь атаа жөтөөг төрүүлдэг. Тахлаас хамгаалдаг. Алтанд шигтгэж хэрэглэвэл тийм ч сайн биш.

Номин нь энэ ордны хүмүүсийн сул дорой,тогтворгүй хуурамтгай занг зөөлрүүлдэг. Арьс өнгөний болон үе мөчний өвчтэй хүмүүс номин зүүлт зүүвэл сайн.

Хилэнцийн орд.
Шоргоолжин чулуу, Анар, Гранат, Барын нүд Шоргоолжин чулуу нь Анарын нэгэн төрөл бөгөөд цусан улаан өнгөтэй байдаг. Хүч чадал хайрладаг. Хутга мэсний шархыг эдгээж, цус алдахаас сэргийлдэг. Хүмүүст найрсаг сэтгэл төрүүлж, үл ойлголцох байдлыг зайлуулдаг. Яр шархыг эмчидж, ой ухааныг нь сайжруулдаг. Анар нь хэд хэдэн төрөл бүхий хагас үнэт чулуу юм. Барын нүд нь бусдын хар, цагаан хэл ам, гадны халдлагаас хамгаалдаг. Эзнээ зүрх зоригтой, шийдэмгий байлгадаг.

Нумын орд. Ягаан болор, Молор-Эрдэнэ Ягаан болор нь эзэндээ аз хийморь, амжилт авчирдаг. Хэрүүл маргааныг таслан зогсоодог. Энэ чулуун дээр нар, сарыг сийлэн зүүвэл хордох аюулаас хамгаална. Молор-Эрдэнэ дээдэст ивээгдэж, баяжихыг бэлгэддэг. Ажил албандаа зөв шийд гаргахад нөлөөлдөг. Нойргүйдэх болон багтраа өвчнийг анагаадаг. Уур хилэн, хүсэл тачаалыг номхоруулдаг. Алтанд шигтгэсэн Молор-Эрдэнэ ирээдүйг харах боломж олгож, сэтгэлийн тэнхээ хайрладаг.

Матарын орд.  Бадмаараг, Мана

Эдгээр чулуунуудыг зүүвэл хувь заяаны төөрөгдлөөс зайлсхийж чадна. Бадмаараг нь хайр дурлал, аз жаргал авчирдаг. Дурласан хүнээ өөртөө татъя гэвэл бадмаараг бэлэглээрэй. Аянга цахилгаан, үер усны аюулаас хамгаалж, муу юмыг зайлуулдаг. Эзэнд нь аюул заналхийлвэл өнгө нь харлана.

Мана нь бусдыг захирах эрх мэдэл олгон, ухаан санааг саруулсгаж, бусдын бодолд нэвтрэх боломжийг олгодог. Гэнэтийн үхэл, заналхийллээс сэргийлдэг. Мөнгөнд шигтгэсэн мана нь зүрхний өвчин, нойргүйдлийг эмчилж, элдэв муу бодлыг хөөн зайлуулж, амьдралын эрч хүч, хүсэл тэмүүллийг  бадраадаг. Энэ ордонд номин ээл муутай.

Хумхын орд. Анар, Циркон

   Анар нь хайр дурлал, үерхэл дотнослыг бэлгэддэг байна. Үргэлж дурсан санаж явахаа илэрхийлье гэвэл найздаа анар чулуутай бөгж бэлэглээрэй. Анар нь хоолой болон толгойн өвчинд сайн төдийгүй халуун буулгах үйлчилгээтэй гэнэ. Мөн анар чулууг зүүсэн хүн үргэлж хөгжилтэй цовоо,гэгээн бодол хүсэлтэй явдаг. Харин хулгайн замаар орж ирсэн анар зовлон авчирдаг ажээ.

Циркон нь дорно дахинд ихэд хүндлэгддэг чулуу. Циркон зүүсэн хүний оюун ухаан нь саруулжиж,сурах эрмэлзэл нь сэргэдэг. Хөхөвтөр туяатай циркон нь араатан амьтад болон могойд хатгуулах аюулаас сэргийлэх онцлогтой.

Загасны орд.  Сувд, Ягаан болор

   Сувд нь олон өнгөтэй бөгөөд урт наслуулж,аз жаргал авчирдаг. Сувд зүүсэн хүний нүд нь цоглог болж, ирээдүйгээ зөгнөн мэдрэх чадвартай болдог. Мөн хар цагаан хэл ам болон бүтэлгүй дурлалаас сэргийлдэг. Сувдны өнгө,өнгөний хувиралт нь эзнийхээ эрүүл мэнд, сэтгэл санааны байдлыг илэрхийлдэг. Хэн нэгэн хүн танд сувдтай эдлэл бэлэглэвэл таныг хүсэж байгаагаа илэрхийлж байна гэаэн үг.

Ягаан болор нь таныг амжилт, ялалт руу хөтөлнө. Согтохоос сэргийлж,ухаан бодлыг саруулсгана. Эзэндээ олз ашиг, аз хийморь авчирна. Харин хайртай хүнд тань хэн нэгэн ягаан болор бэлэглэвэл болгоомжлоорой. Таны хайрыг урвуулан авах гэж байна. Ягаан болор нь үнэнч дурлалын бэлгэдэл  болдог билээ.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210460
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
25986 <<<СОЛОНГОСЫН МЭС ЗАСАЛ ХҮҮХНҮҮД НЭГ ИЙМЭРХҮҮ !!!!!!!!!!!! [4] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-03-24 1941
25985 busguichuudee??plss [2] erchhuch_111 2011-03-24 722
25984 huruunii hee [2] byalzuhai 2011-03-24 805
25983 ***ILSAN PAJUD HOLDOOSON BUUZ PIDAL*** DVT 2011-03-24 504
25982 nu skin goo saihanii bvteegdehvvn borluuldag hvn bna uu nusnud 2011-03-24 617
25981 Жирэмсэн vеийн vтрээний vрэвсэл Ээж минь 2011-03-24 848
25980 Тєрсний дараа цус гарах нь хэвийн vзэгдэл мєн vv? Ээж минь 2011-03-24 626
25979 Ядаргаа магнийн дутагдлаас vvдэлтэй Ээж минь 2011-03-24 1148
25978 jin yaj nemeh ve ?????? [3] itgel.mn 2011-03-24 2762
25977 **ГОО САЙХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ БҮХ ТӨРЛИЙН ШИВЭЭС** 010-7218-7238 file hollys 2011-03-24 463
25976 vs unaad bnaa eejvvdee ynz bvriin mask arga hemjee awah yum bnuu [2] dalainus 2011-03-24 1024
25975 ondogoor mask yaj tawidag yum be [1] dalainus 2011-03-24 5345
25974 http://www.youtube.com/watch?v=sw59gi0n8I8&feature=related itgel.mn 2011-03-24 597
25973 ДОХ-ын 90 дэх тохиолдлоор гэр бүлтэй хүн бүртгэгджээ itgel.mn 2011-03-24 699
25972 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2011-03-24 455
25971 BANKNII BATALGAA GARGANA MONGOLD sormuusmaa 2011-03-24 455
25970 Хүүхдийн хэл ярианы согогыг эртхэн засаарай Ээж минь 2011-03-24 6806
25969 Бариа засал хийж байна МонголТв 2011-03-24 725
25968 Бага насны хүүхдийн хоол тэжээл Ээж минь 2011-03-24 4406
25967 asuult bna [2] gteba 2011-03-24 4464
25966 Хvрэн манжин гvрвэлзэх хєдєлгєєнийг сайжруулдаг Ээж минь 2011-03-24 533
25965 Хүүхэд хурхирах осолтой Ээж минь 2011-03-24 768
25964 Nulimsand ezen baidag (radio drama) *egelhen* 2011-03-24 620
25963 Загас шарах зөвлөмж Ээж минь 2011-03-24 5816
25962 Цусаар дамждаг халдвараас хэрхэн сэргийлэх вэ Ээж минь 2011-03-24 902
25961 xuuxdiin suu asuuy [1] duck duck 2011-03-24 739
25960 xuuxdiin suu asuuy duck duck 2011-03-24 523
25959 yaraltai zarna Cash 2011-03-24 570
25958 bas neg asuult bna busguichuudee [2] enkh___1021 2011-03-24 1053
25957 asuuh zuil bna!!! [2] enkh___1021 2011-03-24 840
25956 solongosiin irgentei ger bul bolhod [2] Ээж минь 2011-03-24 624
25955 Udahgui turuh gej bgaa eejuuded huuhdiin ulgiin daavuu bann, uurgevch,busad zuilsiig zarna.sale [2] hunter™ 2011-03-24 1592
25954 em jinsen omd hymd zarna ... [4] 귀염토끼 2011-03-24 821
25953 nemelt hoolnii talaar zuwulguu uguuch? [3] mcblog 2011-03-24 2661
25952 jiremsen hun unadag dugui unaj boloh boluu? [2] miniierdene 2011-03-24 942
25951 Orchuulaad ogooch [6] NEW elle 2011-03-24 1068
25950 ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БЭЛДМЭЛ .... Та өөртөө хөрөнгө оруулалт хий !!! Эрүүл явбал их мөнгө хураана MAKE-UP 2011-03-24 467
25949 <<< СОЛОНГОСТ ВИЗГҮЙ ЗОРЧИХ ЮМУУ ???????? МОНГОЛЧУУДАА !!!!!!!!! [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-03-24 802
25948 Eejuudee busguichuudee asuuh zuil bna [3] 미수 2011-03-24 727
25947 ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН ... ГОО САЙХНЫ ШИВЭЭС ...массажиндаа 50% SALE ЗАРЛАЖ БАЙНА ( хугацаатай ) MAKE-UP 2011-03-24 445
» Танд ямар эрдэнийн чулуу ээлтэй вэ? [3] fashing 2011-03-24 7625
25945 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2011-03-24 454
25944 huuhdiin vakcinii talaar asuuy [2] nymka0125 2011-03-24 885
25943 ASUUY [1] hvren har 2011-03-24 615
25942 EEJUUDEE HARIULAAD OGOOCH [1] MR ESUDER 2011-03-24 724
배너신청
자생병원

배너신청