Бичлэгийн тоо 372

 

Ажилгүй иргэдийн тоо 51.7 хувиар өслөө

 

-Сайн уу, ажил төрөл тавлаг уу?

-Сайн. Гэр зуураа байна аа гэсэн  энэ яриа өнөөдрийн нийгмийн эмзэг сэдвийн нэгээхэн хэсэг. Өнөөдөр манай улсад бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 58.2 мянгад хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.8 мянган хүнээр буюу 51.7 хувиар өссөн гэсэн энэхүү судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргалаа. Ажил эрхлээгүй нийт хүн амын 72 орчим хувь нь 16-40 насны хүмүүс байна. Өөрөөр хэлбэл ид хийж бүтээх насныхан ажилгүй, гар хумхин сууж байна гэсэн үг. Гэхдээ энэ бол зөвхөн аймаг, дүүргүүдийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй байгаа ажилгүйчүүдийн тоо. Үүний цаана бүртгэлгүй хэчнээн ч мянган ажилгүй хүн байгааг хэлж мэдэхгүй юм.

Жил бүр орон нутгаас нийслэлийг зорьж ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөн тасрахгүй байгаатай холбоотойгоор ажилгүйдэл өсч байгаа талаар албаны хүмүүс хэлдэг. Үүнээс гадна жил бүр их, дээд сургууль, коллежийг 40 гаруй мянган залуус төгсч, ажилгүйчүүдийн эгнээг “сэлбэж” байна. Гэтэл Монголд ажилгүйчүүдээсээ олон ажлын байр байна гэх юм. Өнгөрсөн жилийг Засгийн газраас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” хэмээн сүржин нэртэй даржин биелэлттэй нэгэн оныг үдлээ. Бүтэн жилийн турш хийсэн ажлын хаалтын арга хэмжээ гээчийг зохион байгуулж энэ онд 60 мянган ажлын байр бий болгох зорилтыг тавьсан ч үүнийгээ давуулан биелүүлж 72 мянган ажлын байр шинээр бий болголоо хэмээн ярьцгааж байсныг санаж байна. Харамсалтай нь энэ тоо зөвхөн цаасан дээр л үлдэж, ажилгүйчүүдийн тоо жилээс жилд өссөөр л байна.

           

Ажилгүйчүүдээсээ олон ажлын зар байна

“Ажилд авна”, “Ажил хайж байна” гэсэн зар сонины хуудас, телевизүүдийн дэлгэц, автобусны буудал, цайны газруудын цонхонд ярайж байна. Үнэндээ энэ бүхнийг харахад монголд ажилгүй хүн байхааргүй л баймаар. Гэтэл ажилгүйчүүдийн тоо буурахгүй л байна. Учир нь эдгээр зарын цаана байгаа ажлууд цалин бага ихэнхдээ бидний нэрлэдгээр сүлжээний бизнес байдаг. Түүнээс гадна төсөв хөрөнгөө хэмнэх гээд нэг хүнээр хэдэн хүний ажил нугалуулдаг, дээрээс нь тэрэндээ тохирсон хөлс олгодоггүй гээд олон шалтгаан байдаг. Ажилд орохоор байгууллагын үүд татсан зарим нь ажил олгогчийн тавьсан хэтэрхий өндөр шаардлага эсвэл  нас, мэргэжил, өндөр нам, царай зүсны шалгуурт бүдэрч унасаар байдаг нь нууц биш. Түүнээс гадна нийт ажилгүй байгаа иргэдийн 30 орчим хувь нь ажил хийх сонирхолгүй гэх юм уу, эсвэл ямар нэгэн шалтгаанаар ажил эрхлэхийг хүсдэггүй гэнэ. Ажлын байрны зар өгөөд шалгуурт тэнцэх хүн алга хэмээн ажил олгогч нар хэлцгээдэг. Энэ нь нэг талаараа манай улсын дээд боловсролын тогтолцооны гажуудлын хор уршиг. Түүнээс гадна “Өдрийн 15-25 мянган төгрөгийн цалин өгье гэхэд ажилчин олдохгүй юм” хэмээн зам, барилгын компанийн удирдлагууд аргаа барж суудаг. Ийнхүү иргэд өөрсдөө ажилгүй байх замыг сайн дураараа сонгож байгаа гэлтэй.

Монголд төр нь ажлын байр бий болгох гэхээсээ илүүтэй  мөнгө тараах хоббитой болсон нь нэг талаараа ажилгүйчүүдийг даврааж байна. Үүний нэг жишээ нь “Хүний хөгжил” сангаас 2012 оны нэгдүгээр сард л гэхэд 32 тэрбум төгрөгийг иргэдэд олгосон байх юм.

Ажил хийгээд нэмэр байна уу

Ийм үг олон ч хүний амнаас гарах болж. Учир нь өнөөдөр манай улсад, ялангуяа нийслэлд ажил хийснээс хийгээгүй нь дээр байна гэж хэлэх хүн олон байна. Тэд яагаад ингэж хэлж байна вэ гэвэл. Өнөөдөр цалин хөлс нэмэгдэж байгаа ч манайд хөдөлмөрийг үнэлэх үнэлэмж хангалтгүй байна. Цалингийн доод хэмжээ л гэхэд ердөө 140400 төгрөг. Үүнээсээ нийгмийн даатгал, шимтгэлээ төлөөд үүнээс ч бага мөнгө гар дээрээ авч байгаа иргэд олон байгаа. Гэтэл өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр л. Автобус унаа, хоол хүнс, нүүрс түлээ, байр, түрээсийн мөнгө гээд ажил хийж байгаа нэг нь олсон хэдээ арай гэж амьдралдаа хүргэж, цалингаас цалингийн хооронд яваа нь хэчнээн байгаа билээ дээ. Гадаадад ажил олгогчид нь орлогынхоо 80 хувийг ажилчдадаа өгөөд, өөрсдөө 10-20 хувийг нь авдаг гэдэг. Харин манайд эсрэгээрээ. Хүмүүс хөдөлмөрөө шударга үнэлүүлж, ажилчин хүн ажлаасаа сэтгэл ханамжийг авдаг байх хэрэгтэй. Ингэж байж л ажлын бүтээмж сайжирч, үр дүнтэй ажилчидтай хүний бизнес цэцэглэнэ. Цалингаа голсон монгол залуус харь орныг зорьж, оронд нь өндөр ханшаар ажилладаг гадныхан ажлын байруудыг эзэгнэсээр л байна.

Д.Туяа

 

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5811063/cb2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21613
282 Нийгэмд зайлшгүй шийдвэрлэх ёстой хоёр зүйл бол хог, нөгөө нь хог түүж амьдардаг иргэд [1] admin 2012-06-08 6235
281 Болормаа бүдүүн бүсгүйд дургүй admin 2012-06-05 8038
280 Монголын намуудын типологи [1] admin 2012-06-05 5067
279 Х.Баттулгын анхны бөгөөд албан ёсны эхнэр Ц.Энхтуяа УИХ-д нэр дэвшинэ [1] admin 2012-06-05 7441
278 Нийслэлийн замын ачааллыг багасгах хурдны замын ажил эхэллээ admin 2012-05-17 6576
277 КАРИБЫН ДАЛАЙН ДЭЭРЭМЧДИЙН ҮНЭН ДҮР ТӨРХ admin 2012-05-17 6900
276 Сахиусан тэнгэрийн баг өмссөн чөтгөр admin 2012-05-03 7554
275 Эхнэрүүдийг нь шалгаач admin 2012-04-25 9722
274 Төр нь төрийнхөө эсрэг ажиллав admin 2012-04-16 6600
273 МАХН-ын ХМОНХА-аас мэдэгдэх нь: [1] admin 2012-04-16 6813
272 Авилгатай тэмцэх газрын албан ёсны мэдээлэл [1] admin 2012-04-16 6720
271 Сая төгрөгийг өнөөдрөөс олгож эхэлнэ admin 2012-04-16 7318
270 Girls Generation Биеийн өндөр admin 2012-04-13 6997
269 КОЛУМБИД 10 НАСТАЙ ОХИН, ОХИН ТӨРҮҮЛЖЭЭ. admin 2012-04-06 10022
268 Самандын Жавхлан элэглэл admin 2012-04-05 10824
267 Монголын баячууд яагаад филлипин үйлчлэгчийг сонирхдог вэ? [4] admin 2012-04-05 12192
266 “Голомт” банкны таван хувийг авсан “Трафигура” ямар компани вэ? admin 2012-04-05 6768
265 “Юнител” маягийн залилан №2 admin 2012-04-05 6376
264 Индонезд мини юбка өмсөхийг хориглоно admin 2012-04-04 6423
263 20настан уу? Хэт фотошоп NG admin 2012-03-28 7202
262 Харийн нутагт төрсөн Монгол бүсгүй хүүхдээсээ татгалзжээ [6] admin 2012-03-19 11960
261 Махлаг цагдаа нарыг ажлаас халж магадгүй admin 2012-03-19 7250
260 БИДНИЙ ТАРЬСАН ХОГ үхлийн тун болж байна admin 2012-03-15 8293
259 Цалин нэмэгдлээ. admin 2012-03-09 10937
258 *K-Поп стар* Toп8-д хэн үлдэх бол? admin 2012-03-09 6861
257 КОЛЛА ХӨЛДӨӨЖ БОЛОХГҮЙ admin 2012-03-06 7626
» Ажилгүйдэл нэмэгдэж байгаад хэн буруутай вэ admin 2012-02-16 7648
255 “Хүүхдийн утас 1979”-д 1031 хүүхэд ханджээ [1] admin 2012-02-16 8128
254 Зургаан хувийн хүүтэй зээлийг шийднэ [1] admin 2012-02-16 7424
253 Инчоны нисэх онгоцны буудал хамгийн шилдэг нь admin 2012-02-15 9879
252 Гүмид Монгол тамирчид ирнэ admin 2012-02-15 6205
251 Япончууд шоколадтай гоймон үйлдвэрлэв admin 2012-02-14 6256
250 Уитни Хьюстон - Сүүлчийн зоог admin 2012-02-14 8019
249 Утаагүй зуухтай зэрэгцэж утаанаас хамгаалах баг ашигтай бизнес болжээ admin 2012-02-09 7026
248 Ирээдүйд хамгийн эрэлттэй болох 10 мэргэжил admin 2012-02-09 11427
247 Гутал нь сугарсан ч.... admin 2012-02-02 7482
246 Ёидо-Бизнес Мэдээллийн Төв- Бизнесийн Солонгос Хэлний Сургалт /төлбөргүй/ file [1] business center 2012-01-26 7320
245 Ёидо-Бизнес Мэдээллийн Төв нээгдлээ. business center 2012-01-20 7669
244 OPEN MEETING 2012 Seoul, South Korea Korea News 2012-01-18 7272
243 Төрсөн бол......хихихи admin 2012-01-16 7609
242 Мэдээллийн дайнд Монгол үндэстэн ялж үлдэх ёстой [1] admin 2012-01-10 7024
241 Н.Золжаргал: Шатахууны үнэ валютын ханшнаас болж өсөөгүй гэдгийг баталгаатай хэлье admin 2012-01-10 5469
240 Шатахууны үнэ үндэслэлтэй нэмэгдсэн эсэхийг Д.Зоригт сайдаас асуулаа admin 2012-01-09 5683
239 Петровис шатахууныхаа үнийг нэмлээ admin 2012-01-09 4656
238 Арилжааны банкууд зээл олгохгүй гэдэг үнэн үү? admin 2012-01-03 5491
배너신청
자생병원

배너신청