Бичлэгийн тоо 372

Хичээлийн шинэ жилийн нээлт боллоо. Зургаахан настай балчир багачууд томдсон цүнхэндээ үүртсэн шинжгүй баяр хөөртэйгөөр сургуульдаа явж байгаатай хүн бүхэн таарсан. Хүүхэд бол хүн бүрийн баяр баясгалан, аз жаргалтай амьдралын түлхүүр.
Манай томчууд харин ардынхаа хүүхдүүдэд нэлээн хатуу хандаж байна. Хүүхэд автобусаар явахдаа 200 төгрөг төлж явна. Шийдвэр гаргагчдын хүүхдүүд бол гоё ганган машинаар сургуульдаа хүргүүлнэ.Харин оюутан бол үнэмлэхээ үзүүлээд нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлнэ. Оюутан бас мөнгө авна. 500 мянган төгрөгийн тэтгэлэг бас дээрээс нь сар бүрийн 70 мянган төгрөг. Түүнийг нь оюутнуудын шоуны мөнгө гэж албан бусаар нэрлээд байгаа.
Төр засаг хүүхдэдээ юу өгч байна вэ. Өмнө нь хүүхдийн мөнгө гэж гурван мянган төгрөг сар бүр өгдөг байв. Одоо тэр мөнгийг өгөхөө больсон. Энхрий баяцхан үрсээсээ улам бүр л харамлах болжээ.
Учир нь хүүхдүүд сонгууль өгдөггүй. Сонгууль өгдөггүй учир хүүхдээсээ нүүр буруулсан байна, төр засаг.
Хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбайг ч бас булаадаг. Хүүхдэд зориулсан, хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зориулалтаар сүүлийн жилүүдэд юу барьж байгуулав. Аймгуудад спортын төв ордон нэртэй спорт цогцолбор байгуулжээ. Энэ ч  бас томчуудад зориулсан. Хүүхдүүдэд зориулсан номын сан байгуулагдсаныг би лав ойрын хугацаанд дуулж мэдсэнгүй.
Бүх зүйл томчуудад зориулагддаг болжээ. Сонгууль өгдөг томчуудад байдаг бүхнээ хамаад өгчихдөг болжээ. Сонгууль болоход нэг жил хүрэхгүй хугацаа үлджээ. Байдаг бүхнээ сонгуулийн дэнчин болгож байна. Тавантолгой, Оюутолгой байдаг бүхнээ сонгуулийн амлалтад тавиад туучихав.
Одоо бүр газар шороогоо цөмийн хаягдлын агуулах болгохоор бөөн мөнгөний сураг сонсон баярлаад гүйж байгаа томчууд ч байна. Үүний хор хөнөөл мөн л хүүхдүүдэд очно. Та бидний аймшгийн киноноос төрхийг нь олж хардаг тийм дүр төрхтэй ирээдүйг сонгуулийн амлалт буюу мөнгөөр худалдаж авах гэж байна.
“Хүүхдийн төлөө за гэж хэлье” гэдэг үг “Эрх мэдэл, эд хөрөнгийн төлөө за гэж хэлье” гэдэг үгээр солигджээ.
Хүүхдийн эрх манай улсад  түүнийг төрөөгүй, төнгөж л эс байхаас нь эхлэн зөрчигдөж эхэлдэг ажээ. Улаанбаатарын хорт утаа хүүхдийг хамгийн ихээр хордуулдаг. Утаа хүйгээр дамжин хэвлий дэх үрийг хордуулдаг онцлогтой. Хамгийн таатай орчинд торниж байгаа хүүхдийн эрүүл өсөх эрх ингэж зөрчигддөг. Дээрх хорт нөхцөлийн гайгаар суурь өвчтэй, наанадаж л тархины даралттай хүүхэд төрөх нь нэмэгджээ.
ЭМЯ-ны мэдээгээр өнгөрсөн жил улс даяар 10 мянга гаруй үр хөнджээ. Энэ бол албаны тоо. Хууль бусаар хэрхсэн талаар мэдээлэл алга. Албан бусаар 35 мянган үр хөнддөг гэсэн тоо бий. Ийнхүү цөөвтөр хүнтэй нэг аймгийнхаа оршин суугчидтай тэнцэхүйц иргэдээ бид эхийн хэвлийд нь жил бүр Ерөнхийлөгчийн зарлиггүйгээр "цаазалдаг" болж. Дээр нь тэжээж чадахгүйгээс хаягдах, харь, хар элгийнхэнд үрчлэгдэх, хүний наймааны золиос болох гээд хүүхдийн эрхийг маш бүдүүлгээр зөрчсөн хүмүүн бус үйлдэл захаас аван байна.
Та гудамжинд гараад хараарай. Хаа сайгүй л халтайсан жаалууд хүйтэн цементэн дээр суун гуйлга гуйж, тэрэг түрж байхтай таарч учиргүй өрөвдөж хайрлахгүй юм гэхэд өр өвтгөдөг. Тэдгээр балчир хүүхдүүдэд ямар ч буруу байхгүй. Тэднийг эцэг, эхийн хайр халамжинд өсгөх хатуу хууль эрхзүйн зохицуулалт манайд алга. Хүүхдээ хаясан эцэг эхэд ямар чхариуцлага тооцдоггүй учраас тэд ийнхүү өнчирч, золбирч, зовж, тарчилж байна. Тэр хүүхэд сонгууль өгөхгүй. Харин түүнийг өсгөх үүргээ биелүүлээгүй эцэг эх нь сонгууль өгдөг учраас тэдний толгойг илж байна гэж ойлгогдохоор эрх зүйн тогтолцоотой.
Томчуудыг дүн өвлийн хүйтэнд нимгэхэн хувцастай цементэн шалан дээр суугаад гуйлга гуй гэвэл миний эрхийг зөрчлөө, энэтэр гээл олон юм ярина. Бяцхан хүүхдүүд өөрсдийгөө хамгаалах чадваргүй.
Тиймээс манай томчууд хүүхэд багачуудынхаа эрхээ хамгаалах чадваргүйг нь далимдуулан үр хүүхдээ маш муухайгаар эрхийг нь хөсөрдүүлж байна.
Автобусны кондуктор бараг л том хүн болсон оюутнаас мөнгө авахгүй, харин жоохон хүүхдээс 200 төгрөг нэхэж чимхэнэ гээд та бод доо.
Ийм л бодлого, ирээдүйн төлөөх хууль, тушаал, шийдвэр, захирамж манай улсад үйлчилдэг. Ирээдүй чинь таныг их буугаар буудахаас айхгүй байна уу, сонгуульчид аа.
Б.Ёст
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5075024/e3e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21613
192 20.30настангууд Пак Вон Сүн-г сонгосон 10 шалтгаан admin 2011-10-27 4985
191 Линдсей Лоханы аав хүчингийн хэргээр баривчлагджээ admin 2011-10-27 4426
190 Хууль бусаар мөрийтэй тоглож байсан Вьетнам иргэд баригджээ admin 2011-10-24 4742
189 Туркэд газар хөдөлж, 500-1000аад хүн амиа алдлаа admin 2011-10-24 4467
188 Энэ долоо хоногийн шилдэг 20 улс төрч admin 2011-10-24 4631
187 Японд нэг гэр бүлийн 4 хүн цаазаар авах ял сонсжээ [1] admin 2011-10-19 5867
186 ГАЙХАМШИГТ ШОХОЙН УРЛАГ admin 2011-10-19 4421
185 1секундын дараа.... admin 2011-10-19 4628
184 Цагаан хэрэм нуржээ admin 2011-10-17 5788
183 Америкийн хамгийн азтай хотоор Сан-Диего нэрлэгдлээ admin 2011-10-17 4341
182 Засгийн газрын сайд улс орноо уландаа гишгэжээ admin 2011-10-17 4347
181 Насанд хүрснийхээ ойгоор нас баржээ. admin 2011-10-13 4978
180 ОРОН ОРНЫ ГЭРЛЭН ДОХИО. admin 2011-10-13 4838
179 Гялгар уут хэрэглэхийг хориглосон захирамж бас л.. замхрах вий admin 2011-10-10 5171
178 Хятад тарвас химийн бордоо ийм л аймаар даа [1] admin 2011-10-10 5155
177 Шакира Обамагийн зөвлөх болов admin 2011-10-07 4290
176 Харвардын сургууль номер нэг байхаа больжээ admin 2011-10-07 4531
175 Apple-г үүсгэн байгуулагч - Стив Жобс таалал төгслөө admin 2011-10-06 5236
174 Нэг ч төгрөгийн татвар төлөөгүй тэрбумтан зөвхөн монголд байдаг admin 2011-10-04 4858
173 Чулуун хутгаар хүний махыг идсэн байх admin 2011-10-04 4587
172 11жилийн турш алхаж дэлхийг тойрчээ admin 2011-09-29 4300
171 Ямар ч шалтгаангүйгээр зоджээ admin 2011-09-29 4484
170 Ядуу зүдүү амьдрал минь хандив өргөхөд саад болж чадахгүй admin 2011-09-28 4497
169 150мянган долларын үнэтэй жинсэн өмд admin 2011-09-28 4692
168 "Зөвхөн чамайгаа"(‘오직 그대만’)-7секундын дотор бүх билет зарагдлаа [1] admin 2011-09-27 4711
167 ПакШиЁн 11сарын 19нд хуримаа хийнэ admin 2011-09-27 4383
166 AUE : Авана автын ослоор нас барлаа. admin 2011-09-27 4378
165 Саудын Арабт эмэгтэйчүүд сонгуульд оролцох, нэр дэвших эрхтэй боллоо admin 2011-09-26 3972
164 УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ: Би “тэнэг” биш admin 2011-09-26 4744
163 Цэцэрлэгт унтаж байсан тэнүүлчин - тэрбумтан admin 2011-09-22 4894
162 КАРА хамтлаг- будаггүй зураг "Хэн нь хэн бэ?" admin 2011-09-22 5234
161 Итгэмээргүй нүүр будалтын техник admin 2011-09-22 5778
160 Кейт Миддлтон Диана гүнжийн замаар оров admin 2011-09-21 4298
159 “Хүн төрөлхтний гоо бүсгүй” Роналдиньод татгалзжээ admin 2011-09-21 4346
158 Америкт агаарын нислэгийн шоуны үеэр онгоц осолдож, гурван хүн нас барав admin 2011-09-19 4294
157 Тайландад үерийн улмаас 112 хүн амь үрэгдээд байна admin 2011-09-19 3990
156 Хорт хавдар үүсгэдэг буруу зуршлууд admin 2011-09-15 4932
155 Дөрвөн хүнийг сүхдэж хөнөөжээ admin 2011-09-15 5436
154 Хүний хөгжил сангийн сая төгрөгөө орон сууцны урьдчилгаанд өгч болно admin 2011-09-15 4944
153 Оросын шилдэг хоккейчид онгоцны ослоор нас нөгчив admin 2011-09-08 4898
152 Эр нөхрийнхөө үүргийг гүйцэтгээгүй хэмээн торгуулжээ [1] admin 2011-09-08 4878
151 Хүүхдээ хэт таргалуулбал өсгөн хүмүүжүүлэх эрхээ алдах магадлалтай admin 2011-09-07 4760
150 13инч бэлхүүстэй загвар өмсөгч admin 2011-09-07 5178
149 Өвөрхангайд анхны цас орлоо admin 2011-09-06 4454
» Хүүхдээс 200 төгрөг авна бас өлсгөнө, гуйлгачин болгоно, учир нь тэд сонгууль өгдөггүй admin 2011-09-06 4498
배너신청
자생병원

배너신청