Бичлэгийн тоо 372
Эрдэнэт”-ийн Ганзориг, “Ажнай”-н Бат-Эрдэнэ “түрүү, магнай”, жирийн ард иргэд “баян ходоод” нь болсон наадам

 

Энэ ертөнцөд юм бүхнийг худалдаж авч болдгийг Дэлхийн соёлын өвд дөнгөж бүртгэгдээд буй Монгол наадам яруу тод харуулав. Энэ тухай хэвлэлүүд ёс мэт л наадам бүрийн дараа бичдэг. Энэ удаа ч бичив. Олон начин төрөхөд начны ханш 100-200 сая хүрсэн тухай дуугараагүй биш дуугарсан. Гэвч бүгдийг худалдан авагчид, худалдагчид дүлий дүмбэ өнгөрч сурчээ. Наадамчин олны сэтгэлзүйг худалдаж наймаалцахыг гэмт хэрэгт тооцвал яасан юм. Тэгвэл өдийд “Ажнай” Бат-Эрдэнэ, “Эрдэнэт” үйлдвэрийн захиарл Ч.Ганзориг нарын улсын наадмыг хувийн мэт наймаалж наадагчид хууль хяналтын байгууллагын өмнө мэдүүлэг өгч суугаа. “Эрдэнэт” үйлдвэрийн боссыг тэрбум шахам төгрөгтэй ирж наадсаныг олны ортой яриа үгүйсгэхгүй байна. Түүний хүү хоёрын хоёр насанд түрүүлсэн хурдан хүлэг түүний эрх танхи хүү Г.Тэмүүлэнгийн нэрийг гаргаад өгөв. “Эрдэнэс монгол” компанийн дэд захирал залуу энэ зунжин морио сойгоод, уяа сойлгод нь анхаараад ажлаа хийлгүй хээр гадаа өнжив үү, аль эсвэл наадамд уралдах хурдан хүлгийг мөнгө цохин худалдаж аваад нэрээ гаргачихав уу гэдгийг тааж ядах нэг их хэцүү биш. Юутай ч энэ удаагийн наадам аав нь “Эрдэнэт” үйлдвэрийг атгасан, хүү нь “Эрдэнэс монгол”-ыг толгойлсон Монголын нэгэн том салбарт нөлөө бүхий гэр бүлийн түрүүвчний энгээр тодорхойлогдож өнгөрлөө. Хурдан морьдын үнийг бизнесменүүд тэнгэрт хадаасан ч гэлээ энэ наймаа жил жилийн наадмаар улам газар авах болсон гэдэг. Одоо ямар ч хурдан хүлгийг наймаалцахдаа “Уяатай нь юмуу?” гэдэг үг дагалдах болсон байна. Энэ нь тухайн морийг уяачтай нь, уяачийнх нь цалин хөлстэй худалдаж авахыг хэлдэг аж. Малаа зовж зүдрэн арчилж маллаад бүтэн жилийнхээ хөдөлмөрийг баячуудад худалдан тэдний нэрийг гаргаж байгаа жирийн малчид, цолоо ахиулж амжилтаа бататган наадамчин олноо баясгахаасаа мөнгийг илүүд үзэн бүтэн жилийн бэлтгэл хөдөлмөрөө начны даваанд тавьж өгч байгаа бөхчүүд хоёр адилхан болжээ. Дундговь, Булганы бөхчүүдийг мөнгөөр зодоод нутгаасаа хоёр начин төрүүлсэн “Ажнай”-н Бат-Эрдэнийг энэ наадамд хамгийн их мөнгө зарлагадан бэнчингээрээ эрдэж наадсан бас нэг эрээр тодруулцгааж байгаа. Түүний наадам худалдаж авсан мөнгөн дүн 250 саяд сонстох юм билээ. Өөрийн нутгаасаа ганц начин төрүүлчих сэтгэлээсээ Бат-Эрдэнийн мөнгийг илүүд үзсэн нутгийн бөхдөө Дундговийн Алтанхуяг машид гомдож харууслын нулимс унагасан сурагтай.
Юм бүхнийг худалдаж болдгийг харуулсан монгол наадмаар “Эрдэнэт”-ийн Ганзориг, “Ажнай”-н Бат-Эрдэнэ нар зуун зуун саяар морь, бөх худалдан авч энэ жилийн “түрүү, магнайнууд” болсон бол жирийн ард иргэд мянгатын цэнхэр дэвсгэртээрээ наадмын хуушуураа авч “баян ходоод” нь болсон шигээ нийт олноороо САЙХАН наадлаа.
Б.Эрдэнэ
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4878050/2fb/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21611
102 Жомолунгма уулыг хэмжиж эхэлжээ. admin 2011-07-22 4357
101 Хүн алсан МАН-ын дарга нар тэнсэн авчээ admin 2011-07-22 4731
100 Хөх толбоны учир admin 2011-07-22 5042
99 Солонгосын нарийн мэргэжлийн эмч нар үнэгүй үзлэг хийнэ admin 2011-07-21 4274
» Эрдэнэт”-ийн Ганзориг, “Ажнай”-н Бат-Эрдэнэ “түрүү, магнай”, жирийн ард иргэд “баян ходоод” нь болсон наадам admin 2011-07-21 4463
97 Невадагийн цөмийн хаягдлыг хэрхэн авч ирэх тухай туршлага судлахаар мордлоо admin 2011-07-21 4448
96 2020он хүртэл өрх бүр шуудангийн хайрцагтай болно admin 2011-07-20 4211
95 Шинжаанд дахин дажин болжээ 7,19нд admin 2011-07-20 4346
94 Нарны зам ашиглалтанд орно admin 2011-07-20 4296
93 Гаднаа гяланцаг дотороо? admin 2011-07-19 4375
92 ИХюРи хуримаа хийнэ? admin 2011-07-19 4456
91 Хойд Солонгосын сураг admin 2011-07-18 4345
90 Японы рок од таалал төгсчээ admin 2011-07-18 4455
89 Солонгос баячуудын сарын дундаж хэрэглээ 8сая320мянган вон admin 2011-07-15 5897
88 Япон-Солонгос арлыг тойрсон чимээгүй дайн admin 2011-07-15 4679
87 8настай хүүхдийг алаад цогцсыг 2хуваажээ [1] admin 2011-07-15 5597
86 Унтаж байгаад хүүхдээ төрүүлжээ [2] admin 2011-07-14 5665
85 Apple төлбөр төллөө admin 2011-07-14 4328
84 Сөүлээс Илсан орох шинэ зам ашиглалтанд орно admin 2011-07-13 4731
83 Японы АсахиTV, КимЁнА-гийн PT буруу орчуулсандаа хүлцэл өчлөө admin 2011-07-12 4466
82 Ажлын цаг ихтэй, амралтгүй орон admin 2011-07-12 5179
81 ПОП ОД "ЛЭЙДИ ГАГА" ХАМГИЙН ДОТНЫ НАЙЗ НЬ СОЛОНГОС admin 2011-07-11 5008
80 5настай террорист admin 2011-07-11 4585
79 ҮС АРЧЛАХ АРГА admin 2011-07-11 6255
78 2018онд ӨВЛИЙН ОЛИМП СОЛОНГОСТ admin 2011-07-07 4825
77 Америк `PartyMom' гэмгүй...иргэдийн эсэргүүцэл admin 2011-07-06 4239
76 МИАТ нэмэлт нислэг зөвшөөрөгдлөө [1] admin 2011-07-06 4908
75 몽골항공이 허가 없이 ....? "MK" 2011-07-06 4666
74 МИАТ нислэг хойшилсоор байх уу? [2] admin 2011-07-05 4760
73 Эрэгтэй хөгжөөн дэмжигч бүжигчин admin 2011-07-05 4237
72 Усан цэргийн ангид 4хүн нас баржээ admin 2011-07-05 4555
71 Усан цэргийн ангид буудлага гарч 3хүн нас барав. admin 2011-07-04 4334
70 ПакЖиСон 8.5тэрбум воны гэрээ хийнэ admin 2011-07-04 4305
69 Даяана гүнж 50 : Хэрвээ тэр амьд байсан бол.... admin 2011-06-30 4555
68 Хойд Солонгост түгшүүртэй байна admin 2011-06-30 4425
67 Сөүл Нувон гүд уул нуржээ admin 2011-06-29 4503
66 АМЬДРАЛ ҮНЭНЧ БАЙХААС ЭХЭЛЖ, ИТГЭЛ ДЭЭР ТОГТДОГ admin 2011-06-29 4436
65 Солонгос жүжигчинд 100тэрбум долларын бэлэглэжээ admin 2011-06-29 5040
64 Германы цус сорогч admin 2011-06-28 5556
63 Хөлбөмбөгийн тамирчин ШинЁнгРуг ухаан оржээ admin 2011-06-28 4303
62 Харри Поттер сүүлчийн анги file admin 2011-06-27 4598
61 ДӨРВӨЛЖИН ТАРВАС admin 2011-06-27 4517
60 Өөрийнхөө оршуулгыг харсан бүсгүй [1] admin 2011-06-24 6134
59 БИЕИЙН ЖИНГЭЭ БИШ ХАЛУУНЫГ ХЯНАХ ХЭРЭГТЭЙ admin 2011-06-24 5026
58 Авилгалд автсан FIFA admin 2011-06-24 4529
배너신청
자생병원

배너신청