Зарлал |
Dance
♣♣..**~~~Гишvvдэд ~~~**..♣♣
|
Админ |
2010-12-12 |
249005 |
625 |
Candy Shop- 50 Cent
1
|
mgldevochka |
2009-06-28 |
5122 |
624 |
Michael Jackson Dangerous
1
|
mgldevochka |
2009-06-26 |
5054 |
 |
Michael Jackson - Who Is It ?
1
|
mgldevochka |
2009-06-26 |
5258 |
622 |
Michael Jackson - Dirty Diana
1
|
mgldevochka |
2009-06-26 |
5325 |
621 |
Big Bang & Wonder Girls ЁFunny DramaЁ SBS
1
|
mgldevochka |
2009-06-23 |
5056 |
620 |
Maroon 5 this love Clip
1
|
mgldevochka |
2009-06-23 |
7222 |
619 |
BIG BAG, Haru Haru
1
|
mgldevochka |
2009-06-23 |
5129 |
618 |
Cristiano Ronaldo - Top 10 goals !!!
|
mgldevochka |
2009-06-23 |
5096 |
617 |
The Crisp Bread Dance
|
mgldevochka |
2009-06-21 |
5202 |
616 |
Jingle Bells Laughing
|
mgldevochka |
2009-06-20 |
5487 |
615 |
Live From Volkerball (Mein Teil) Rammstein
|
mgldevochka |
2009-06-19 |
5221 |
614 |
Rammstein - Links Live from Volkerball
|
mgldevochka |
2009-06-19 |
5364 |
613 |
Rammstein - Sonne Live from Volkerball
|
mgldevochka |
2009-06-19 |
5325 |
612 |
Rammstein - Rosenrot
|
mgldevochka |
2009-06-18 |
5188 |
611 |
Rammstein-Ich will Volkerball
1
|
mgldevochka |
2009-06-18 |
5359 |
610 |
Rammstein - Du hast Live Aus Berlin
|
mgldevochka |
2009-06-18 |
5410 |
609 |
Wonder Girls V.S. Wonder Baby
|
mgldevochka |
2009-06-18 |
6277 |
608 |
sarah connor
2
|
sarmisxan... |
2009-06-18 |
5089 |
607 |
just one last dance
1
|
sarmisxan... |
2009-06-18 |
5549 |
606 |
PAMMSTEIN
1
|
mgldevochka |
2009-06-17 |
5704 |
Дэлхийн поп хөгжмийн хаан Майкл Жексон Лос Анжелес дахь гэртээ нас баржээ. Энэ тухай мэдээлэл аянга цахилгаан аятай дэлхийн улс орнуудад тэр дороо түгэж, олон сая хүн энэ мэдээг дуулаад харамсан гашуудаж байна. Дэлхийн хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн халдашгүй орон зайг бий болгож, хөгжмийн амьд домог болсон дуучин та бидний дунд байхгүй болсон мэдээ сая сая шүтэн бишрэгчдийг нь өнчрүүлжээ.
Үнэхээр ч Жексонтай хамт дэлхийн хөгжмийн түүхийн нэгээхэн хэсэг үгүй болжээ. Гэхдээ Майкл бидний дунд байхгүй болсон ч түүний орон зай хэзээд эзэнтэй, түүний бүтээл хэзээд хүмүүсийн зүрх сэтгэлд хоногшин, он удаан жил наслах нь гарцаагүй.
Америкийн Лос Анжелес хотын түргэн тусламжий албанд Белл Эйр дахь эдлэнгээс дуудлага иржээ. Түргэн тусламжийнхан тэр даруй цаг алдалгүй очсон ч нэгэнт оройтсон байна. Лос Анжелесын нэр хүндтэй дүүрэгт байрлах Майкл Жексоны гэрт очсон эмч нар дуучинд яаралтай тусламж үзүүлсэн ч тэднийг очиход поп хөгжмийн хааны зүрх нэгэнт цохилохоо байсан байна. Майкл Жексон 50 настайдаа өөрийн сая сая шүтэн бишрэгчдийг орхин явсан байна. Түргэн тусламжийнхан орон нутгийн цагаар 12 цаг 30 минутад дуудлага аван Жексоны гэрт очжээ. Түргэн тусламжийнхан Жексонд тэр даруй эрчимт эмчилгээ хийн, зүрхнийх нь үйл ажиллагааг сэргээхийг оролдсон ч Лос Анжелесын төв эмнэлэг рүү авч явах замд дуучин амьсгал хураан, түүний зүрх дахин цохилоогүй байна.
Майкл Жексон зүрх нь хаагдсанаас болж нас барсан гэсэн эмнэлгийн урьдчилсан дүгнэлт гараад байна. Энэ мэдээллийг Лос Анжелесын Их сургуулийн эмнэлгийн эмч нар, мөн түүнчлэн Лос Анжелесын цагдаагийн албаны дарга албан ёсоор баталжээ. Лос Анжелесын шүүх эмнэлгийн шинжээч Фред Коралл дээрх мэдээллийг CNN сувагт өгсөн ярилцлагадаа баталж, Майкл Жексоны үхлийг орон нутгийн цагаар пүрэв гаригийн 14 цаг 26 минут гэж бүртгэснийг мэдэгджээ. Дуучны цогцсонд баасан гаригт задлан шинжилгээ хийхээр болсон байна. Жексоныг аваачсан Лос Анжелесын их сургуулийн эмнэлгийн гадна түүнийг шүтэн бишрэгчид цуглан, эцсээ хүртэл сайн мэдээ дуулна гэж найдаж байсан ч харамсалтай нь эмч нар Жексоныг нас барсныг албан ёсоор мэдэгдсэн юм. Их Сургуулийн эмнэлэгт Жексоны ах дүү нар цуглаж байгаа талаар орон нутгийн эх сурвалжууд дамжуулж байна.
Майкл Жексон дэлхийг тойрох аялан тоглолтынхоо хүрээнд ирэх сард Английн нийслэл Лондон хотод хэд хэдэн тоглолт хийхээр төлөвлөөд байсан. Аялан тоглолт хийх шийдвэр гаргахаас нь өмнө эмч нар Жексонд эмнэлгийн бүрэн үзлэг шинжилгээ хийж, түүний эрүүл мэнд аялан тоглолтын ачааллыг даана, сайн байгаа гэсэн дүгнэлт гаргаж байсан юм. Гэхдээ Жексоны эрүүл мэндийн байдал сүүлийн жилүүдэд нэлээд доройтож, түүнийг хорт хавдар, уушиг, мөн арьсны өвчнөөр шаналж байгаа гэж мэдээлж байсан юм.
Поп хөгжмийн хаан хөгжмийн урлагт үнэхээр их зүйл хийж бүтээн, өөрийн гэсэн халдашгүй орон зайг бий болгон, амьд домог болсон уран бүтээлч байсан. Майкл өөрийн хөгжмийн гараагаа ердөө 12-хон настай байхдаа гэр бүлийнхээ Жексон Файв хамтлагт дуулж эхлүүлсэн. Хамтлагийнхаа хамгийн отгон гишүүн нь байсан тэрээр дуу хоолойгоороо олонд танигдаж, богино хугацаанд од болон гийж, дэлхийн хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа олж авч чадсан юм. Сүүлд Жексон бие даан уран бүтээл туурвиж, Билли Жийн, Бэд зэрэг дуунуудаараа олныг байлдан дагуулсан юм. 1982 онд гаргасан Триллер цомог нь дэлхий даяар хэдэн сая хувиар борлогдож, Майкл Жексон Гиннесийн номонд бүх цаг үеийн хамгийн амжилттай уран бүтээлч гэж нэрээ мөнхөлсөн юм. Түүний Триллер цомог 65 сая хувиар борлогджээ. Майкл Жексон хөгжмийн ертөнцөд маргаангүй поп хөгжмийн хаан гэж өөрийгөө тунхаглан, дэлхийн хэмжээний од болж чадсан юм. Тэрээр Америкийн хөгжмийн дээд шагнал Грэммийг нийтдээ 13 удаа хүртэж, түүний дуунууд 13 удаа Америкийн хамгийн гүйлгээтэй хөгжмийн цомгийн жагсаалтыг тэргүүлж, түүний нэр хөгжмийн түүхэнд бүх цаг үеийн хамгийн алдар хүндтэй уран бүтээлчийн хувиар бичигдэн үлдсэн юм.
Гэсэн ч Сүүлийн жилүүдэд Жексон удаа дараа шүүх цагдаагийнхантай орооцолдож, энэ байдал түүний санхүүгийн байдалд ч ихээхэн сөргөөр нөлөөлсөн. 2003 онд Жексоныг Неверланд дахь эдлэндээ насанд хүрээгүй хүүг бэлгийн харьцаанд уруу татсан хэргээр шүүсэн ч 5 сар үргэлжилсэн шүүх хурлын дараа Жексоны буруугүй болохыг тогтоосон юм. Энэ бүх хугацаанд поп хөгжмийн хаан барагтаа бол хүмүүсийн дунд орохгүй, гэртээ бүгэн чимээ аниргүй амьдарч байсан юм. Хар багаасаа тайзан дээр гарсан Майкл Жексон сүүлийн бараг 12 жил ямарваа тоглолт хийлгүй, тайзнаасаа хөндийрөөд байсан. Тэрээр хамгийн сүүлд 2006 онд Лондонд хөгжмийн Уорлд Мюзик Эвордсын шагнал гардуулахаар тайзнаа гарч, шүтэн бишрэгчидтэйгээ уулзаж байжээ. Дэлхийн поп хөгжмийн хаан хоёр удаа гэрлэж байжээ. Түүний эхний эхнэр нь рок-н-роллын хаан домогт Элвис Преслигийн охин Лиза Мари Пресли байсан. Жексон хоёр гэрлэлтээсээ 3 хүүхэдтэй байсан. Том хүү Принс Майкл Жексон жуниор, охин Пэрис Майкл Кэтрин Жексон, мөн хамгийн бага нь болох Майкл Жозеф Жексон нар нь хоцорчээ.