Бичлэгийн тоо 3,329
Итали жүжигчин тайзан дээр жинхнээр дүүжлүүлж амь алдахыг завджээ
Уншсан 5397 vote 0 2016.02.04 16:30:56Итали жүжигчин тайзан дээр жинхнээр дүүжлүүлж амь алдахыг завджээ

Жүжигчин дүүжлэгдэх үеэр энэ жүжигт оролцож түүнтэй хамгийн ойрхон байсан анагаахын сургуулийн оюутан жүжигчнийг хүзүүндээ хамгаалалтын зүйл хийгээгүй болохыг анзаарч түгшүүр зарласнаар Рафаэль арай амь тавчихсангүй, комд ороод амьд үлджээ.
Teatro Lux арт-театрын захирал Габриэль Де Лука энэ тухайд “Уг нь жүжиг дээрээ бол түүнийг буудаж цаазалдаг юм. Харин жүжиг эхлэхийн өмнө Шумахер найруулгыг өөрчилж дүүжлэх санал тавьснаар өөрчилсөн юм” гэжээ.
Цагдаагийнхан энэ хэргийг амиа хорлох гэсэн оролдлого гэж үзэхгүй байгаа юм байна. Жүжигчний ээж ч бас хүүгээ “Тэрээр үхэхийн өмнөх гэрээс, захидал үлдээгээгүй, тэгээд ч түүнд амьдралаас залхах ямар ч шалтгаан байхгүй” гэсэн байна.