Бичлэгийн тоо 3,329

Нэг айлын гурван хүү гурван өөр намаас нэр дэвших нь

                           


Сонгууль ойртож, улс төрийн намууд, УИХ-ын гишүүд ард түмэндээ хайр зарлаад жигтэйхэн. Тэрбумаар нь иддэг хэрнээ тал шуудай нүүрс, таван нэгж өгч, ихийг бүтээсэнээ гайхуулж, ирэх жил намайг дахин сонгоорой гэж нэг доль хаяна. Хөөрхий муу ард түмнийгээ хөөрхөн гэгч нь найрчихна гээд бедон, нүүрс, нэгж гэх мэт жижиглэнгийн бараа тараасан шиг суугаа тэдний араас олон хүн хөврөх нь байна шүү. Зарим нэг нь нутаг очоод тэрүүхэн тэндээ 25 кг-ийн гурилыг хоёр хуваагаад хожмын өдөр саналаа бидэнд өгөөрэй гээд явж байгааг харахад үнэхээр эгдүү хүрэм гээч...

За тэр ч яахав. Сонгуулийн дуу ойртох тусам улс төрийнхөн бужигнаж, нам намаараа талцах үзэгдэл хурцадмал шинжрүүгээ орж эхэлж байна. Танай нам ийм, манай ийм гээд л хийсэн бүтээсэн гэх жаахан ажлаа булаацалдах нь эгээтээ л тоглоомоо харамлалдах балчир үрс гэлтэй. Ийнхүү нам намаараа талцаж байх хооронд “айлын хүүхдүүд” улс төрийн гаргалгаагаа олж, айхтар төлөвлөгөө боловсруулсан байна.

Манай улс төр нийгмийн хүрээнд ах нь МАН-ынх байвал дүү нь МАН-ынх нь байх ёстой гэдэг бичигдээгүй хууль үйлчилдэг. Тиймдээ ч эхнэр нь АН, нөхөр нь МАН-д, дүү нь АН-д эгч нь МАН-д албан тушаал хашдаг эрхэмүүдийг тийм ч таатай хүлээж авдаггүй. Гэвч үнэн хэрэг дээрээ энэ бол зөв тактик гэдгийг өнөөгийн албан тушаалтануудын нэгээхэн хэсэг нь харуулсаар байгаа. Тэгвэл нэг айлын гурван хүү өнөөгийн улс төрд хүчин зүтгэж буй гурван намд нэг нэгээрээ элсч, ирэх сонгуульд нэр дэвших магадлал өндөртэй дүр зураг үзэгдээд явчихлаа.

Монгол Улсын Манлай заан Донровын Долгорсүрэн зааны хүү  Монгол Улсын аварга Д.Сумъябазар өнгөрсөн сонгуульд МАН-аас нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон билээ. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн МАН-ын даргын албан тушаалтай.

Гэвч дүү болох Д.Дагвадорж нь яг сонгуулийн үеэр Ардчилсан намд элссэн  олон хүний гайхширлыг төрүүлсэн. Зарим нэг нь ахдаа тус дэм болж МАН-д элсэхийн оронд өрсөлдөгчийг нь сонголоо хэмээн зэмлэсэн. Мэдээж түүнд ах шигээ улс төрд орох сонирхол лавтайяа байдаг биз. Тэгвэл Долгорсүрэн зааны дунд хүү Д.Сэржбүдээ мөн л улс төрд орохоор санаархаж, өөрийн сонголтоо хийжээ. Тэрбээр сүүлийн үед  утаагүй зуухны төсөл хэрэгжүүлээд байгаа.

Уг төслийнхөө хүрээнд бүх дүүргийн иргэдэд утаагүй зуухаа тарааж, өдрөөс өдөрт утаа нь ихэсдэг Улаанбаатар хотод тун ч их хэрэгтэй ажил боллоо хэмээн ам сайтай байх болсон. Гэтэл энэ ажил нь улс төрийн тодорхой зорилго агуулжээ. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр ирэх сонгуульд МАХН-аас дэвшихээр болсон гэнэ. Бүр батлахаа ч  авчээ. Харин хотод нэр дэвших үү, хөдөө нэр дэвших үү гэдгээ хараахан шийдээгүй бололтой. Ямартай ч Долгорсүрэн зааны гурван хүү ийнхүү улс төрийн гурван өөр хүчний гишүүнээр элсч, ямар ч Засгийн үед ар гэрийн бизнес, алдар нэрийн баталгаа нь газар шүргэхээргүй болж байна.    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8865623/2ef/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
3049 Караокены төлбөрөөс болж амиа алджээ 2015-12-28 5658
3048 Mongolian Judo Association 2015-12-28 5637
3047 22nastai 6n huuhdiin eej 2015-12-28 5606
3046 22nastai 6n huuhdiin eej 2015-12-28 5400
3045 Хулгайлах гэмт хэргээс сэргийлэхийн тулд хөршүүдтэйгээ холбоотой байгаарай 2015-12-24 5431
3044 Домогт жүдоч Ким Жэ-Бум Монголд бэлтгэлээ базааж байна 2015-12-24 5489
3043 Иргэдэд дутуу талбайтай орон сууц худалджээ 2015-12-24 5561
3042 Адель Их Британийн 30 хүртэл насны баян иргэдийн нэг болжээ 2015-12-22 5441
3041 Автобусны жолооч согтуу байжээ 2015-12-22 5673
3040 "Miss Universe 2015"-ийг шүүхэд өгнө 2015-12-22 5591
» Нэг айлын гурван хүү гурван өөр намаас нэр дэвших нь 2015-12-22 5126
3038 Алла Пугачева мөнхийн ус уусан мэт улам залуужаад л 2015-12-16 5952
3037 Ирак хүү амиа золиослогч хэрхэн бэлтгэдэг талаар ярьжээ 2015-12-16 5735
3036 Олныг баясгагч Зоригт сайдын ээлжит сельфиОлныг баясгагч Зоригт сайдын ээлжит сельфиОлныг баясгагч Зоригт сайдын ээлжит сельфиОлныг баясгагч Зоригт сайдын ээлжит сельфи 2015-12-16 5601
3035 ЛА Клипперс нэмэлт цагт Детройт Пистонс багийг хожлоо 2015-12-15 5558
3034 Оросын тэрбумтны хүү төрсөн эхийгээ боож алжээ 2015-12-15 5526
3033 Бекхэмийн гэр бүл эрхийн тэнэг хүүгээсээ болоод хэрүүлтэй байна 2015-12-15 5713
3032 Ева Лонгория сүй тавьжээ 2015-12-15 5465
3031 Эдгээр модод яагаад ингэж хачин ургасныг хэн ч тайлбарлаж чаддаггүй 2015-12-15 5302
3030 Тэрбумтнуудын анхны ажил 2015-12-14 5462
배너신청
자생병원

배너신청