Бичлэгийн тоо 3,329
Хүн амжилт бүтэе гэвэл зорилготой байх учиртай. Ингээд таньд зорилгоо амжилттай төлөвлөх дүрэмээс хзргье.1. Таны тавьсан зорилго таныг идэвхжүүлэхүйц байх - зорилгоо биелүүлэх гол түлхүүр бол идэвхжүүлэлт гэдгийг мартаж болохгүй. Түүнчлэн таны зорилго таны хувьд анхадагч зүйл байх ёстой. Таны хувьд анхдагч байж чадсан цагт бүрэн биеллээ олдог юм. 2. Ухаалаг (SMART) зорилго тавьSpecific – бодитой өөрөөр хэлбэл маш тодорхой байх хэрэгтэй. Ерөнхий байдлаар тодорхойлсон зорилго бол таны үнэтэй цаг хугацааны дайсан болно.Measurable – хэмжигдэхүйц байх буюу хугацаа тавьж өгөх хэрэгтэй. "ирээдүйд тэрбумтан болно" гэсэн зорилготой бол яг хэдэн жилийн дараа, хэр их хугацаа зарцуулах вэ гэдгийг сайтар тооцоолох хэрэгтэй.Attainable – хүрэхүйц буюу та хичээл зүтгэлээрээ түүнд хүрч болохуйц байх хэрэгтэй.Relevant – тохриомжтой байх. Таны амьдралын чиглэл, таны сонирхол, хийж чадах зүйл гээд бүхий л зүйлтэй нягт холбоотой байх нь зүйтэй. Жишээ нь: ямарч урлагийн авьяасгүй, солгой хоолойтой хүн дэлхийд алдартай дуучин болох зорилго тавихгүй нь тодорхой шүү дээ.Time Bound – тодорхой хугацаатай байх зэрэг болно.3.Тавьсан зорилгоо цаасан дээр булга – таны нүдэнд харагдахуйц бүх газарт өлгө, наа. Мөн зорилгоо бичихдээ “на4 буюу тийм зүйл хийнэ, эсвэл тийм зүйл хиймээр байна” гэсэн үгнүүдийн ашиглаж болно. Жишээ нь: “энэ жил орлогын ашигаа 10% -иар нэмэгдүүлнэ” эсвэл “энэ жил орлогын ашигаа 10%-иар нэмэгдүүлэхийг хүсч байна”. Эхнийх нь илүү хүчтэй, алсад хийх зүйлээ олж харсан, бодитой, биелүүлэхэд илүү дөхөм мэт санагдана. Харин хоёдахь нь эргэлзсэн, итгэлтэй биш, зүгээр л мөрөөдөл, үлгэр мэт сонсогдоно”.4. Хувийн мөрийн хөтөлбөр зохио.5. Зорилго гэдэг бол хэрэгжиж буй үйл явц болохоос бүх зүйлийн эцэс төгсгөл гэсэн үг биш юм. Өөрийн хувь заяагаа өөрчилж, түүнийг төлөвлөж чадахгүй ч зорилгоо тодоройлж болох ба хүсснээрээ өөрчилж, хэрэгжүүлж чадах юм. - See more at: http://mlctraining.mn/rule/#.dpuf