Бичлэгийн тоо 3,329

Орон сууцны 10 хувийн зээлд хамрагдах боломжийг ирэх сард бүрдүүлнэ


Засгийн газрын ээлжит хуралдаанаар ипотекийн зээлийн орон сууцны үнийн дүнгийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож 20 хувьд нь Засгийн газраас баталгаа гаргах асуудлыг шийдсэн. Тэгвэл энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Д.Цогтбаатар “Ирэх долдугаар сард багтаан иргэд орон сууцны зээлийн 10 хувийн урьдчилгааг төлж зээлд хамрагдах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Ипотекийн энэхүү зээлд иргэдийг хамруулах шалгуур үзүүлэлтүүд бүхий журмыг долдугаар сард багтаан боловсруулахыг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Сангийн сайд бид гуравт үүрэг болгосон. 200 тэрбумын баталгааг банкууд зөвшөөрч байгаа.  Тэдний томоохон харилцагчид бол барилгынхан. Энэ салбарын ажил хөдөлж байвал тэдэнд өөрсдөд нь хэрэгтэй. Засгийн газрын баталгаанд хамрагдсан иргэн орон сууцныхаа үнийн дүнгийн 10 хувийг бэлэн мөнгөөр төлж, 90 хувьд жилийн 8(+_1) хувийн хүүтэй ипотекийн зээл авна гэсэн үг . Зээлдэгчийн сар бүрийн төлбөрөөс нийтдээ 20 хувийн баталгааны хэмжээний төлбөр хийгдмэгц Засгийн газрын баталгааны дуусгавар болдог байхаар шийдсэн. Мөн урьдчилгаа 30 хувиа төлөөд орон сууцны зээл авах боломж хэвээрэй байгаа” гэсэн юм.

 

Ипотекийн зээлийн шалгуур үзүүлэлтийг хангасан иргэнд орон сууцны үнийн дүнгийн 20 хүртэлх хувь /урьдчилгаа төлбөр/-д 200 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг арилжааны банкуудад гэрээний үндсэн дээр Хөгжлийн банкнаас гаргах бөгөөд цаашид тус банкинд үүсч болзошгүй эрсдлийг хаах зорилгоор Засгийн газрын баталгаа гаргаж, 2016 оноос эхлэн жил бүрийн Төсвийн тухай хууль болон Засгийн газраас гаргах өрийн баталгааны дээд хэмжээнд тусган, санхүүжүүлэхээр болжээ.

Засгийн газрын тогтоолын төсөл батлагдсанаар дараах ач холбогдолтой гэж үзэж байгаа юм байна.

Үүнд:

  1.  Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхэд түлхэц болох;
  2.  Орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх;
  3.  Барилгын салбарыг санхүүгийн эрсдлээс хамгаалах;
  4.  Иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох боломжийг бүрдүүлэх;
  5.  Хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Түүнчлэн цаашид худалдан авах орон сууцны талбайн хэмжээг 80 м/кв-аас нэмэгдүүлэн ипотекийн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох боломжийг Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдалтай уялдуулан Монголбанкнаас судалж байгаа хэмээн БХБ-ын сайд Д.Цогтбаатар хэлсэн юм.

Г.Бат

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8630374/bc1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2809 7-р сарын 8 15 цаг 12 минут "Аюултай Монгол" гавьяат цолоо гардан авлаа 2015-07-08 2923
2808 7-р сарын 8 18 цаг 22 минут А.Сүхбатын 6 худал үг болон Д.Данзан нэлээн өндөрөөс хиймэл зүлгэн дээр унаж үзжээ 2015-07-08 2857
2807 Хойд Солонгос улсын төрийн өндөр албан тушаалтнууд Өмнөд Солонгос улсаас улс төрийн орогнол хүсчээ 2015-07-06 2962
2806 “Miss World Mongolia 2015” үндэсний ялагчаар Н.Ану тодорлоо 2015-07-06 3002
2805 Хамгийн анхны роботуудын хурим Япон улсад боллоо 2015-07-06 2866
2804 Өмнөд Солонгос улс ингэж мөхнө, эсхүл... 2015-07-03 3421
2803 Хоёр Солонгосыг хүссэн хүсээгүй эвлэрүүлэх шалтгаан бол шинэ төмөр зам 2015-07-03 2819
2802 Кейти хамгийн баян уран бүтээлч болжээ 2015-06-30 2752
2801 “Өндөр” аварга өмнө нь эрэмбэлэгдэх шалтгаанууд 2015-06-30 2845
2800 “Өндөр” аварга өмнө нь эрэмбэлэгдэх шалтгаанууд 2015-06-30 2793
2799 БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд 2015-06-30 2720
2798 Грекийн банкнууд хаалгаа барилаа 2015-06-29 2662
2797 Юу болоод өнгөрөв өө буюу Чингис хааныг “тодруулалт” 2015-06-29 2970
2796 Наадмын тоглолтыг ”Хөсөгтөн” нээнэ 2015-06-29 2644
2795 16 настай охин дэлхийн хамгийн залуу сайд боллоо 2015-06-27 3174
2794 Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй охиноор Орос охин нэрлэгджээ 2015-06-25 2958
2793 солонгос найруулагчийн чадварыг удахгүй үзнэ 2015-06-25 3100
2792 “МЕРС”Малайз, Филиппинд бүртгэгджээ 2015-06-24 2778
» Орон сууцны 10 хувийн зээлд хамрагдах боломжийг ирэх сард бүрдүүлнэ 2015-06-24 2842
2790 Наадмаар гадаадын дуучин авчрахгүй байх шийдвэр гарчээ 2015-06-24 2741
배너신청
자생병원

배너신청