Бичлэгийн тоо 3,329

Түрээсийн орон сууц хөтөлбөр баталлаа

Ипотекийн зээлийн нөхцөл шаардлагыг хангаж орон сууц худалдан авах боломжгүй иргэдийг орон сууцжуулах зорилгоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталлаа.

Хөтөлбөрийг  2015-2021 онд хэрэгжүүлж, нийслэлд 16000, аймгийн төвүүдэд 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг хандивлагч орнуудын зээл, хөнгөлөлттэй зээл тусламжид хамруулах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.   

2014 оны байдлаар манай улсын нийт өрхийн 28 хувь нь инженерийн дэд бүтцэд холбогдсон орон сууцанд, үлдсэн хэсэг нь гэр хороололд, нийслэл Улаанбаатар хотын нийт хүн амын 60 орчим хувь нь гэр хороололд амьдарч байна.

Улаанбаатар хотод иргэдийн оролцоотойгоор гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцны хороолол болгох, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, дахин төлөвлөх, гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах ажлын хүрээнд иргэдийн түр амьдрах орон сууцны асуудлыг шийдвэрлэх шаардлага байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, харж хандах үр хүүхэдгүй ахмад настан, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр орон гэргүй болсон айл өрхүүд, ажил амьдралын гараагаа эхлүүлж байгаа залуу гэр бүлүүд, орон нутгаас төв суурин газарт түр хугацаагаар ирж ажиллаж, суралцаж буй оюутнууд, ажиллагсдын түр амьдрах орон байрны асуудлыг төрөөс шийдвэрлэх шаардлага байгаа юм. 

2014 оны байдлаар улсын хэмжээнд 22,9 мянган өрх орон сууц түрээслэн амьдарч байна гэсэн судалгаа гарчээ. Иргэдийн орон сууц худалдан авах чадвараас хамаараад орон сууц түрээслэх сонирхол өсөн нэмэгдэж байгаа боловч, түрээсийн орон сууцны хүрэлцээ хомс, үнэ өндөр байна. Мөн банкны зээлийн нөхцөл, шалгуурыг хангаж, ипотекийн зээл авч орон сууцтай болох боломжтой иргэдийн тоо буурч байна гэж салбарын яам үзэж байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8618247/ae3/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2789 Грект өрөө төлөх 7 хоног үлдлээ 2015-06-23 2863
2788 А.Сүхбат аварга энэ жилийн наадамд зодоглоно 2015-06-23 2734
2787 .Жавхлан Ц.Мөнхбаярыг хорих ангид эргэн очжээ 2015-06-23 2433
2786 Ч.Сайханбилэг: В.Путинтэй хийсэн уулзалт үр дүнтэй боллоо 2015-06-22 2842
2785 Нийслэлийн иргэд 0-1 хувийн татвар төлөхөөр болов 2015-06-22 2643
2784 20 наснаасаа амжилтаа эхлүүлэх 7 арга 2015-06-22 2484
2783 Еврэйчүүд хүүхдээ ингэж номонд дуртай болгодог 2015-06-22 2688
2782 Бүсээрээ ороолгоход охин минь уучлаарай ааваа гэсэн 2015-06-18 2808
2781 MERS-ийн эсрэг туршилтын эмчилгээг Өмнөд Солонгост хийж эхэллээ 2015-06-18 2746
2780 Хүүхдээ хазахыг нь яаж болиулах вэ ээжүүдээ 2015-06-17 2768
2779 Йогуртны 9 гайхалтай чанар 2015-06-17 2642
2778 Дэлхий дээрх эртний тайлагдаагүй 10 нууц 2015-06-16 2575
2777 Малайзад монгол эмэгтэйг 4 удаа бууджээ [1] 2015-06-16 2345
2776 Мерс вирусээр анх удаа залуу хүн нас барж, гадаадын иргэдийг тусгаарлалаа [1] 2015-06-16 2574
» Түрээсийн орон сууц хөтөлбөр баталлаа 2015-06-16 2502
2774 Элэгний С вирусийн СОВАЛДИ, ХАРВОНИ эмүүдийг ДЭМБ хэрхэн дүгнэсэн бэ? 2015-06-15 2723
2773 нас барсан хүний тоо 15 хүрлээ 2015-06-15 2550
2772 Угж удаан хөхүүлбэл нүүрний хэлбэрт өөрчлөлт орно 2015-06-12 2842
2771 Дугаарын хязгаарлалт иргэдийг бухимдуулж байна 2015-06-12 2691
2770 Цагдаагийн алба хаагчид хуурамч 17 сая төгрөгийг илрүүллээ 2015-06-12 2684
배너신청
자생병원

배너신청