Бичлэгийн тоо 3,329
Бурхан багшийн хөшөөнөөс учир битүүлэг зүйл илэрсэн байна


Нидерланд улсын эрдэм шинжилгээний ажилчид олон зуун жил хадгалагдан ирсэн бурхан багшийн хөшөөнөөс учир битүүлэг зүйл илэрсэн учир томографаар харахаар шийджээ. Гэтэл итгэмээргүй зүйл болж дотор нь занданшуулсан шарил байсныг илрүүлсэн байна. Уг бурхан багшийн хөшөөг өнгөрсөн жил БНХАУ-аас авчирчээ. Шинжээчдийг мэдэхээс өмнө Нидерландын Дрентс музейд тавигдаж байсан аж. Энэхүү бурхны хөшөөг музейд байрлуулснаас хойш анх цэвэрлэх гэж байхдаа сонирхолтой зүйлсийг шинжээчид олж харснаар томографаар харах санааг гаргаж Нидерландын төв эмнэлэг Mийндерт авчирсан юм.

Хөшөөн дотроос занданшуулсан шарилаас гадна эртний Хятадын дүрс тэмдэг бүхий цаас ч мөн гарч ирсэн аж. ДНК-ийн шинжилгээгээр энэхүү занданшуулсан шарил нь 1000 жилийн настай байх магадлалтай болохыг тогтоожээ. Тус занданшуулсан шарилыг 2015 оны 5 дугаар сарыг хүртэл Унгарын байгалийн түүхийн музейд тавихаар болсон байна. Энэ судалгааны удирдагч Эрик Бружин нь Роттердам дахь Дэлхийн музейд буддын урлаг, соёлын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн юм. Мөн тус багт элэгний эмч Рэйнод Вермэйждэн, дүрс оношлогооны эмч Бен Хэггелмэн нар өнгөрөгч оны есдүгээр сарын 3-нд уг хөшөөг хүлээн авч судалгааны ажлаа эхлүүлсэн байна.

Энэхүү занданшуулсан шарил нь XI-XII зууны үе, магадгүй тэрнээс ч өмнөх үеийнх байх өндөр магадлалтай аж. Рэйнод эмч уг занданшуулсан шарилын эдээс дээж авч, цээжний болон хэвлийн хөндийн хэсгийг судалсан аж. Мөн Бен эмч хөшөөний дотоод хэсгийг дүрс оношлогоогоор нэгд нэггүй оношлож харжээ. Одоогийн байдлаар Хятадын талаас уг асуудалд хариулт өгөөгүй байгаа талаар барууны хэвлэлүүд онцолжээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8487651/dbc/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2589 Бүсгүй минь, эхлээд өөрийгөө хүндэлж сураарай 2015-03-03 2126
2588 Тэнгэрээс харагдах нууцлаг дүрсүүд 2015-03-01 1998
2587 Тэнгэрээс харагдах нууцлаг дүрсүүд 2015-03-01 2022
2586 МУГТ Б.Сэр-Од Lake Biwa Marathon-оос хүрэл медаль хүртлэ 2015-03-01 2038
2585 Нурууны өвдөлтийн үед хийх дасгалууд 2015-02-28 2151
2584 Нүүрээ будаагүй ч сайхан харагдах 7 зөвлөмж 2015-02-28 2105
2583 Хулгай хийж байсан Монгол залуу эхнэр, хүүхдээ орхин зугтжээ 2015-02-28 2319
2582 Гоо сайхны төлөөх аймшигтай золиос 2015-02-28 2158
2581 Оросын арми дэлхийн хамгийн шилдэг винтовоор зэвсэглэж байна 2015-02-27 2133
2580 Жүжигчин Амбий бурханы оронд одлоо 2015-02-27 2022
2579 Америкт загварын блог хөтөлдөг хосууд 2015-02-25 3301
2578 Хамгийн махчин нь ч бас монголчууд биш юм байна 2015-02-25 2424
2577 Өмнөд Солонгосд 3 хүн буудуулан амиа алджээ 2015-02-25 2103
» Бурхан багшийн хөшөөнөөс учир битүүлэг зүйл илэрсэн байна 2015-02-23 2098
2575 Бурхан багшийн хөшөөнөөс учир битүүлэг зүйл илэрсэн байна 2015-02-23 2025
2574 Батганы сорви арилгах арга 2015-02-23 2008
2573 МУ-ын гавьяат тамирчин Баярсайханы модель охины халуухан зургууд эрчүүдийн харцыг булаав 2015-02-21 2290
2572 Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн засал 2015-02-21 2218
2571 Хөдөлмөрийн баатар М.Даваажаргалын тухай номыг монгол хэлнээ орчууллаа 2015-02-21 2042
2570 Цагаан сарыг хэзээнээс эхлэн тэмдэглэх болсон бэ? 2015-02-18 2225
배너신청
자생병원

배너신청