Бичлэгийн тоо 3,329
Нийтэлсэн: 2 өдрийн өмнө
Зайран, удгадыг байгаль дэлхийн хэлмэрч хэмээдэг. Тэд Монгол орныхоо нуур цөөрөм, нутаг нуга, уул ус, байгаль дэлхийгээ авран хамгаалахаар нэгэн дээвэр доор нэгдэж, ‘’Тэнгэрийн чуулган’’ нэртэй клубийг саяхан байгуулсан байна. Тэнгэр шүтлэгт монголчуудын язгуурын зан үйл болох бөө мөргөл сүүлийн жилүүдэд эрчимтэй дэлгэрч, айл бүрт өвгөд нь бууж, удам сударынхаа үүх түүхийг хүүрнэн, үрс хүүхдийнхээ энхэл донхолыг засан, бие сэтгэлийг ариусган цэгцэлж, сургаал юугаа айлдан, хүн бүр нэг нэгэндээ хүндэтгэлтэй, байгаль дэлхийдээ элэгсэг хандахыг зааж сургасаар ирсэн билээ.
Өнөөдөр МN мэдээллийн төвд тус клубийн гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, ирэх ням гараг буюу 2 дугаар сарын 15-нд Яармаг дахь Спорт цогцолборын зүүн дэнжид зохион байгуулах 200 гаруй бөөгийн буултынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Энэхүү арга хэмжээ нь төр түвшин амгалан, түмэн олон энх амгалан байж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын төлөө, тахилгат хайрхан уулуудаа хамгаалахын төлөө онгод тэнгэрүүдээ буулгах гэнэ.
Зайран удгад өвгөдөө буулгаад чамгүй хугацаа өнгөрч буй хугацаанд өөр өөрсдийн уг удмаа засаад зогсохгүй өөрийнхээ урцнаас гарч улс орны өмнө тулгараад байгаа, ард иргэдийн амьдралд учраад байгаа байгаль орчны доройтол, газар нутгийн бүрэн бүтэн байдал алдагдаж байгаад санаа зовнин ийнхүү нэгдэн, үйл ажиллагаагаа тогтмол явуулахаар сэтгэл шулуудан зориглон хөдлөхөөр шийдсэн байна.
Энд газар газраас ирсэн тэнгэрийн улаач нар хуран цуглаж, өөрийн амьдран байгаа нутагт үүсээд байгаа уул ус, газар нутгийг ухан сүйтгэхээр завдаж буй өнөөдрийн нөхцөл байдлыг ярилцан, энэхүү бусармаг үйл ажиллагаатай нэгдэн тэмцэхээр шийдсэн гэдгээ ч илэрхийлж байв. Тэд тэнгэр шүтлэгт монголчууддаа хандан үйл ажиллагаагаа дэмжихийг уриалаад, зохион байгуулж буй арга хэмжээнд нь идэвхтэй оролцохыг уриалсан юм. ‘’Тэнгэрийн чуулган’’ клубийнхэнтэй холбоо барих хүсэлтэй тэнгэр шүтлэгтэй хүн бүрт хандаж хэлэхэд, тэдэнтэй харилцаж, дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл 98989690,91019690 утсаар холбоо барих боломжтой юм.

Н.Тамир
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8481230/621/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2569 Азийн орнууд Цагаан сарыг ингэж тэмдэглэдэг 2015-02-18 2096
2568 Битүүний өдөр цээрлэх зан үйл 2015-02-18 2187
2567 Дэлхийн хамгийн намхан эр, хамгийн өндөр хүн болсон түүх 2015-02-17 2018
2566 Махлаг моделиуд загварын чиг хандлагыг өөрчилж байна 2015-02-17 2114
2565 Битүүлэх ёсон 2015-02-17 2172
2564 АНУ-ын телевиз Б.Обамаг хүчингийн хэрэгт сэжиглэв 2015-02-16 2223
2563 Гэртээ шүдээ цайруулах 5 арга 2015-02-16 2125
2562 Монгол залуу хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригджээ 2015-02-16 2102
2561  С.Баярцогтыг огцруулах хүсэлт гаргалаа 2015-02-15 2061
»  Тэнгэрийн улаачид газар нутгаа аврахаар нэгдэв 2015-02-15 2123
2559 Төрөх эмнэлэгт солигдсон охиноо 10 жилийн дараа олжээ 2015-02-15 2165
2558 3,5 сая ам.долларын үнэтэй ”Iphone 6” үйлдвэрлэжээ 2015-02-13 2058
2557 Турк улсын Истамбул хотноо Валентины баярыг тэмдэглэхээр очсон монгол залуус далайд живж амиа алджээ 2015-02-13 2605
2556 Таван настай хүү урьд насны амьдралаа тов тодорхой ярьжээ 2015-02-12 2353
2555 108 мянган ам.долларын үнэтэй ”Валентин меню” гаргажээ 2015-02-12 2089
2554 Эмэгтэй хүний нөхөрт гардаггүй 15 шалтгааныг та мэдэх үү 2015-02-12 2029
2553 Инчон хотын замд 68 автомашин мөргөлдөж, 28 хүн гэмтлээ 2015-02-11 2015
2552 Инчон хотын замд 68 автомашин мөргөлдөж, 28 хүн гэмтлээ 2015-02-11 2017
2551 Хүүхдийг өөртөө итгэлтэй болгох 10 арга 2015-02-10 2107
2550 Тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээ нэмэгджээ 2015-02-10 2000
배너신청
자생병원

배너신청