Бичлэгийн тоо 3,329

Дэлхийд харь гаригийн довтолгооноос сэргийлэх зорилготой байгууламж байдгийг та мэдэх үү

Өчигдөр 11 цаг 20 минут

Дэлхийд байгаа хөдөө аж ахуйн бүх ургамлын суулгацын материал болох дэлхийн үрийн сангийн агуулахыг 2006 онд НҮБ-ын ивээл дор байгуулжээ. Төслийг Норвеги улсын хөрөнгөөр хэрэгжүүлсэн бөгөөд 9 сая ам.доллар зарцуулсан байна.

Ургамлын энэ санд орон бүр өөрийн гэсэн хэсэгтэй юм. Энэхүү агуулахыг солир унах, эсхүл харь гаригийн довтолгоотой хүн төрөлхтөн нүүр учрах, цөмийн дайн болох юмуу дэлхий нийтийн хэмжээнд дулаарах зэрэг гарч болзошгүй сүйрлийн улмаас устах аюулд оруулахгүй байх зорилготойгоор олон сая ургамлын үр агуулдаг аж. Доторх орон зай нь 4,5 сая үр хадгалахад хангалттай гэнэ.

Дэлхийн үрийн сангийн агуулах Лонгйир тосгонд далайн түвшинээс дээш 130 метрийн өндөрт 120 метрийн гүнд байдаг байна.

Үрийн сан дэлбэрэлт болон уснаас хамгаалах хаалга, хаалтуудтай ажээ. Эндхийн нүүрсээр ажилладаг хөргөгч төхөөргүүд, түүнчлэн мөнх цэвдэг нь материалын бүрэн бүтэн байдлыг хангадаг байна. Хэрвээ тоног төхөөрөмж ажиллахгүй боллоо ч гэсэн,наад зах нь температур цельсийн 3 градус хүртэл дээшлэх хүртэл нэлээд хэдэн долоо хоног тэсэж чадна.

Үрүүдийг лацадсан дугтуйнд хийж, үүнийгээ төмөр тавиур дээр байх дөрвөн давхар хуванцар саванд хадгалдаг байна. Бага температур (цельсийн – 18 хэм) болон хязгаарлагдмал хүчилтөрөгч нь бодисын солилцооны идэвхжлийг бага байлгаж, үр хөгширөх үйл явцыг удаашруулах ёстой юм.

Газар хөдлөлтийн идэвхижил бага, мөнх цэвдэг байдаг учир, үрийн сангийн агуулахбайгуулахаар Шпиценбергийн олтрийг сонгожээ. Энэ нь Хойд мөсөн далайд байдаг туйлын хамгийн өргөн уудам арал юм. Норвегийн вант улсын хамгийн хойд нутаг. Энэ олтриг болон эрэг хавийн ус нь цэрэггүй бүс юм. Энэ арлын албан ёсны хэл нь норвег, орос хэл бөгөөд тэнд очиход виз шаардлагагүй ажээ.

С.Инда

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8365702/4cc/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2389 Эр хүн амьдралдаа 3 эмэгтэйд ухаангүй дурладаг 2014-11-16 2387
2388 Хамгийн алдартай хуйвалдаанууд 2014-11-16 2093
2387 Рондо гайхалтай байсан ч Клевленд Кавалерст хожигдлоо 2014-11-16 2242
2386 Алдартнуудын ховор зурагнууд 2014-11-14 2473
2385 Хүүхэд яагаад хөлөрдөг вэ? 2014-11-14 2719
2384 Гудамжны зар сурталчилгааны сонирхолтой шийдлүүд 2014-11-12 2141
2383 Санкт-Петрбургийн шивээсчин бүсгүйн гайхалтай шивээснүүд 2014-11-12 2192
2382 Хамгийн галзуу үс засалттай хүмүүс 2014-11-12 2023
2381 Хамгийн галзуу үс засалттай хүмүүс 2014-11-12 2069
» харь гаригийн довтолгооноос сэргийлэх зорилготой байгууламж байдгийг та мэдэх үү 2014-11-11 2248
2379 Хятадад замын ажилчид 700 жилийн настай хүний булш олжээ 2014-11-11 2069
2378 Гурван толгойтой мэлхий, амьтан шиг хөлтэй могой байна 2014-11-11 3049
2377 Саятан эр 11 жил гудамж шүүрджээ 2014-11-10 2537
2376 Нэг цагт 50 үг цээжлэх арга 2014-11-10 2323
2375 Гэрээ тохижуулах бүтээлч санаанууд 2014-11-08 3367
2374 Арьсны завсраас нь 20 гаруй амьд өтийг гаргажээ 2014-11-08 2417
2373 Орон сууцны үнэ нэг сарын хугацаанд 0.45 хувиар буурч, борлуулалт нэмэгджээ 2014-11-08 2039
2372 Хойд солонгосчууд наран дээр очжээ 2014-11-07 2165
2371 Чингисийн онгоныг Хэнтийгээс олсон гэв 2014-11-07 2064
2370 180 сая төгрөг хулгайлан газарт булсныг илрүүлжээ 2014-11-07 2245
배너신청
자생병원

배너신청