Бичлэгийн тоо 3,329

Хоёр өөр төрлийн амьтныг хооронд нь хээлтүүлэгт оруулж дундаас нь гарсан үр төлийг нь “эрлийз” хэмээн нэрлэдэг. Энэ нь байгаль дээр маш ховор тохиолддог үзэгдэл юм. Эрлийзжүүлсэн амьтад ихэвчлэн устаж үгүй болдог жамтай. Учир нь тэд үрждэггүй. Шинэ эрлийз амьтныг ихэвчлэн хүмүүс туршилтын журмаар гарган авдаг. Дэлхий дахинд бүртгэгдээд байгаа эрлийз хэмээх тодотголтой 12 амьтныг та бүхэнд танилцуулъя.

1. Бар + Арслан

12 Төрлийн эрлийз амьтад 16Барслан нь арслангуудын адил сэлэх дуртай. Барууд шиг бусадтай харьцаа сайтай. Барслан хүний гарыг харж амьдардаг. Учир нь барслангийн нийлүүлэг байгальд биш, хүний амьдардаг орчинд хүний оролцоотойгоор явагддаг. Харин барслангийн эм нь муурын төрлийн бусад эрлийзүүдээс ялгаатай нь үр төл өгдөгт оршино. Барслангийн биеийн урт 4 метрээс илүү гарах ч удаатай. Жин нь 300 кг-аас дээш давдаг.

2. Хонь + Ямаа

12 Төрлийн эрлийз амьтад 15Байнгын хамт байдаг амьтад бол хонь, ямаа билээ. Магадгүй хэвийн үзэгдэл ч байж болох юм.

3. Чоно + Нохой

12 Төрлийн эрлийз амьтад 14Чоно-нохойн бие бялдар болон үйлдлийг нь урдаас таах боломжгүй байдаг. Зодоонч ноходыг чонотой эрлийзжүүлсэн нь жинхэнэ аймшгийн амьтан болгон хувиргажээ. Ихэнхдээ чоныг гадаад байдлаар нь төстэй амьтадтай эрлийзжүүлдэг. Жишээ нь, герман овчарк, сибирийн хаски, лайк, аляскийн маламутуудтай гэх мэт. 1998 оны байдлаар АНУ-ын нутагт 300,000 орчим чоно-нохой байгаа нь бүртгэгджээ. Америкийн мал эмнэлгийн холбоо гоё чамин үүлдрийн амьтад гаргаж авах хүсэлдээ хөтлөгдөн хүмүүсийг нохойг чонотой эрлийзжүүлэхгүй байхыг уриалсаар байна. Ийм аргаар гаргаж авсан амьтад маш хэрцгий байдаг. Сүрэглэсэн чоно-нохой хүмүүс рүү дайрахаас ч буцдаггүйгээрээ аюултай.

4. Зэрлэг муур + Тэжээвэр муур

12 Төрлийн эрлийз амьтад 13Саванна буюу гэрийн зэрлэг муур нь гэрийн муурыг Африкийн сервалтай нийлэгт оруулсны үр дүн юм. Энэ амьтан дунд зэрэг биетэй, том чихтэй. Ийм төрлийн амьтдыг XX зууны сүүлчээр гаргаж авчээ. 2001 онд Олон улсын муурын холбоо энэ үүлдрийг албан ёсоор бүртгэж авчээ. Гэрийн зэрлэг муур хүнтэй их нийцэмтгий, эзэндээ үнэнч байдлаараа нохойноос дутахгүй. Ийм төрлийн муурыг хөтөч болгох, эзнийхээ гээсэн юмыг олуулах зэрэгт нэн тохиромжтой.

5. Арслан + Ирвэс

12 Төрлийн эрлийз амьтад 12Толботой арслан нь эрэгчин ирвэс болоод эмэгчин арслан хоёрын хамтын бүтээл юм. Энэ амьтны толгой нь арслангыхтай төстэй бол бие нь ирвэсийнхтэй илүү төстэй. Хамгийн анх тэмдэглэгдсэн Leopon нь 1910 онд Энэтхэгт бүртгэгджээ. Leopon нь жирийн ирвэснээс том биетэй бөгөөд арслан, ирвэсний онцлог шинжүүдийг агуулсан байдаг ба жишээлбэл ирвэс шиг авирч дүүлэхдээ сайн бөгөөд арслан шиг сүргээрээ амьдрах хандлагатай байдаг гэнэ.

6. Халим + Дельфин

12 Төрлийн эрлийз амьтад 11Волфин нь эмэгчин дельфин болон эрэгчин халим хоёрын хоорондоос гардаг маш ховор эрлийзүүдийн нэг юм. Хэдийгээр тэд байгальд зэрлэгээрээ байдаг гэх боловч Хавай дахь “Sea Life” паркад гаргаж авсан хоёр Волфин байдаг байна. Анхных нь 1985 оны 5 сарын 15-нд төржээ. Волфиний хэмжээ, өнгө, хэлбэр зэрэг нь эцэг эхийнхээ шинжүүдийн дундаж гэж хэлж болно. Мөн нутгийн ардууд далайд загасчилж явахдаа Волфинтой таарах тохиолдол байдаг бөгөөд тэд түүнийг “саарал мангас” хэмээн нэрийддэг байна.

7. Саарал баавгай + Цагаан баавгай

12 Төрлийн эрлийз амьтад 10Туйлын баавгай эсвэл Гроллар баавгай нь зэрлэг байгальдаа ч мөн хүмүүсийн гарт ч 1964 оноос харагдаж эхэлсэн юм. Туйлын баавгай Саарал баавгай хоёр хоорондоо маш хол байдаг амьтад юм. Саарал баавгай нь ой мод, хөрст газарт амьдардаг байхад, туйлын баавгай нь мөс, усан дээр амьдардаг билээ. Үүнийг эрдэмтэд туйлын мөс хайлж туйлын баавгайнууд эх газар луу түрж байгаатай холбож тайлбарласан юм.

8. Тэжээвэр үхэр + Сарлаг

12 Төрлийн эрлийз амьтад 9Дзо эсвэл Яаков нь хивэгч амьтад болох сарлаг болон тэжээвэр үхэр хоёрын эрлийз юм. Энэ эрлийз нь сарлаг болон тэжээвэр үхэр хоёроосоо хамаагүй том байдаг ба илүү хүчирхэг байдаг юм. Манай оронд бас түгээмэл байдаг ба Хайнаг гэвэл андахгүй биз.

9. Нэг бөхт тэмээ + Лам гөрөөс

12 Төрлийн эрлийз амьтад 8Кама нь нэг бөхт тэмээ болон лам гөрөөсний хооронд зохиомол үр суулгалт явуулсны үр дүн дэх эрлийз юм. Энэ нийлүүлгийг тэмээ шиг биетэй, хүчтэй мөн лам гөрөөс шиг байгальдаа дасан зохицох чадвартай амьтан бүтээх зорилгоор Дубайд хийсэн байна. Нэг бөхт тэмээ нь лам гөрөөснөөс зургаа дахин хүнд жинтэй бөгөөд ийм учраас энгийн аргаар хээлтүүлэг хийх боломжгүй байсан ба харин эр лам гөрөөс эм тэмээтэй нийлээд үр тогтох боломжгүй гэдэг нь тогтоогджээ. Кама нь анх жирийн лам гөрөөсний тугалаас жижиг, тэмээ шиг жижиг чих, урт сүүлтэй төржээ. Анхны кама-ийн хувьд бүх зүйл сайхан байсангүй, урам хугармаар ноомой, залхуу амьтан болжээ.

10. Тахь + Илжиг

12 Төрлийн эрлийз амьтад 3Zebroid нь алаг тахь болон бусад морины төрөлтөн (морь, илжиг гэх мэт) амьтдын эрлийз юм. Анх 19-р зууны үед эрлийзжүүлж гаргаж авч байжээ. Чарльз Дарвин хэд хэдэн zebroid-ийг өөрийн ажилдаа ашигладаг байсан аж. Zebroid-ууд ихэвчлэн алаг тахь биш эцэг эхтэйгээ адилхан бөгөөд харин алаг тахь шиг судалтай байдаг байна. Эдгээр судлууд нь бүх биеийг бүрхдэггүй, ихэвчлэн хүзүү хөл зэргээр тархсан байдаг. Хэдийгээр Zebroid-ийг уналга, ачлаганд ашиглаж болох боловч догшин зэрлэг байдаг тул барихад нэлээд төвөгтэй аж.

11. Тэжээвэр гахай + Зэрлэг гахай

12 Төрлийн эрлийз амьтад 2

 

12. Гахай + Хонь

12 Төрлийн эрлийз амьтад 1Хүн бүхний анхаарал татсан эрлийз амьтан бол энэхүү Гахай-хонь билээ. Маш ховор тохиолдол юм.

Энэ мэдээ танд таалагдаж байвал найзууддаа хуваалцаарай.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8249529/238/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2189 Сураггүй болсон онгоцны хохирогчдын данснаас их хэмжээний мөнгө хулгайлжээ 2014-08-19 2850
2188 Улаанбаатар-Бээжин хотууд ах дүү хотын харилцаа тогтоолоо 2014-08-19 2776
2187 Хамгийн дур булаам 5 эмэгтэй программист 2014-08-18 2724
2186 Ажлын байрыг тань булаах 17 робот 2014-08-18 2252
2185 Шүдний сойзоо хэрхэн зөв сонгох вэ? 2014-08-18 2843
2184 Рианна “Крис Браун би чамтай хуримаа хийнэ” 2014-08-17 2797
2183 Долоо хоног аялах гэж гараад 16 жилийн дараа гэртээ ирсэн хос 2014-08-17 2842
2182 Шараа тайлах хамгийн шилдэг арга 2014-08-17 2903
» 12 төрлийн эрлийз амьтад 2014-08-14 5944
2180 Дотно харилцаанд орох үед эмэгтэйчүүдийн гаргадаг 10 алдаа 2014-08-14 3012
2179 Р.Уйлльямсын учир битүүлэг үхэл тайлагдаж эхэллээ 2014-08-14 2717
2178 Нүцэглэлтийн “хохирогчид” 2014-08-13 2978
2177 ДэлхийБНХАУ-Д НОХОЙНЫ МАХЫГ ИХЭЭР ХУДАЛДААЛЖ БАЙНА 2014-08-13 2624
2176 Google-ээр тодруулсан дэлхийн хамгийн сайхан 20 бүсгүй /фото/ 2014-08-13 2569
2175 Монгол Бекхэм, магадгүй тэр төгс эр 2014-08-11 2931
2174 “Арлын орон дахь Монгол тэрбумтан” М.Даваажаргалын хөрөнгийг Япончууд дэлгэлээ 2014-08-11 2804
2173 Анхаараарай!!! Фэйсбүүк Мессенжер таны мэдээллийг цааш нь дамжуулдаг 2014-08-11 2716
2172 Нийслэлийн таван байршилд 181514 хүн өргөдөл гаргажээ 2014-08-10 2300
2171 Харвинтай, том гэдсээ алга болгох алтан жор 2014-08-10 2916
2170 Орос улс 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-нд 30 тэрбум евро төсөвлөжээ 2014-08-10 2267
배너신청
자생병원

배너신청