Бичлэгийн тоо 3,329
Африк эмэгтэйчүүд Бритиш Эйрвэйзийг шүүхэд өгнө
Нисгэгчийн хүчирхийлэлд өртсөн Африк охид, бүсгүйчүүд Бритиш Эйрвэйзийг шүүхэд өгөх гэж байгаа тухай бие төлөөлөгч нь мэдэгдсэн байна. Нэгдүгээр нисгэгч Саймон Вүүд Африкийн орнуудруу нислэг үйлдэхдээ Кени, Уганда, Танзани зэрэг орнуудад түр зогсолт хийх хугацаанд бусдыг хүчирхийлдэг байсны хариуцлагыг ажил олгогч тал нь үүрэх ёстой гэж өмгөөлөгчид нь мэдэгджээ. Хэргийн эзэн 54 настай С.Вүүд нь бусдыг хүчирхийлж, бага насны хүүхдийг садар гэрэл зурагтаа ашигласан хэргээр шүүхэд очихоос хоёр долоо хоногийн өмнө буюу 2013 оны наймдугаар сард галт тэргэнд мөргүүлж нас барсан аж.
Гвардиан сонины мэдээлснээр гэмт этгээдийн хохирогч болсон наймаас 20 хүртэлх насны 16 охин одоогийн байдлаар гомдол мэдүүлээд байна. Харин хэргийн гол буруутан Саймон Вүүд нас барсан учир хэргийн хариуцлагыг Бритиш Эйрвэйз хүлээх ёстой гэж өмгөөлөгчид нь тайлбарлаж буй юм.