
Египетийн шүүх лалын шашинт Ерөнхийлөгч асан Мухаммед Морсийг дэмжигч 529 хүнд цагдаагийн ажилтнуудын биед халдсан, амь насыг нь бүрэлгэсэн гэх үндэслэлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэх шийдвэр гаргажээ. БиБиСи агентлагийн дамжуулж буйгаар хэрэгтнүүдийн өмгөөлөгчид хавтаст хэргээ Миньягийн шүүхэд танилцуулж амжаа ч үгүй байхад ердөө хоёрхон удаагийн шүүх хурлаар дээрх туйлширсан шийдвэрт хүргэсэн гэж гомдоллож байгаа аж. Танхайрал, хүн амины хэрэгт нийт 545 хүнийг шүүсэн бөгөөд 16-г нь цагаатгасан байна. Харин үхлийн шийтгэл авсан 529 хүний 150 нь хоёр удаагийн шүүх хуралд оролцсон бол үлдсэн хүмүүсийг байлцуулалгүйгээр Миньягийн шүүх шийдвэрээ гаргасан гэнэ. Эдгээр хүмүүс нь өнгөрсөн оны наймдугаар сард экс Ерөнхийлөгч М.Морсийг дэмжигчдийн жагсаалын үеэр баривчлагдсан бөгөөд хэдэн өдөр үргэлжилсэн мөргөлдөөний улмаас зуу зуун цагдаагийн албан хаагч амь насаа алдсан юм байна. Тобби - See more at: http://world.time.mn/content/43222.shtml#sthash.vlExSvog.dpuf