Завхан аймгийн Тэлмэн суманд Могойн голын нүүрсний ордыг түшиглэн, дулааны цахилгаан станц барих концессын гэрээг өчигдөр үзэглэлээ. Уг гэрээ нь Концессын тухай хуулийн дагуу байгуулж бай гаа анхны гэрээ бөгөөд кон цессын барих, ашиглах, шилжүүлэх төрлөөр 22 жилийн хугацаатай байгуулжээ. Тус станцыг байгуулахад хоёр жил, ажиллуулж ашгаа олоход 20 жил зарцуулна. Гэрээний хугацаа дуусахад дулааны цахилгаан станцыг төрийн өмчид үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ.
Энэ хугацаанд улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг, баталгаа гаргахгүй, хувийн хэвшил 110 сая ам.долларын хөрөнгө оруулах аж. Могойн голын дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулснаар 300 хүн ажилтай болж, уг нүүрсний уурхайн борлуулалт жилд 15.000-200.000 тонн болж нэмэгдэх тооцоо гаргажээ. Түүнчлэн Завхан, Говь-Алтай аймагт дизель станц ажиллуулах түлш худалдан авахад зориулан жил бүр улсын төсвөөс олгож ирсэн 13 орчим тэрбум төгрөгийг хэмнэх юм.
Концессын гэрээнд гарын үсэг зурах ёслолд TӨХ-ны дарга Д.Сугар, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын газрын дарга Б.Заяабал, “Шинэ Азиа майнинг” компанийн ерөнхий захирал Л.Төрбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо.