Бичлэгийн тоо 3,329

MN мэдээллийн төвд 15 настай Б охиноо бусдын гарт зэрлэгээр хөнөөлгөсөн аав хэвлэлийн бага хурал хийлээ.
Хэрэг явдал анх 2008 оны 7 сарын 12 –нд Дамбаржаагийн орчимд 15 настай Б охиныг  Ж.Хэрлэнчимэг гэгч 20 гаруй насны хүүхэн өөрийн найз Ж.Очбадрахтай хардаж, өмсөж явсан даашинзных нь бүсээр боомилж бүрэлгэн, хогийн цэг дээр хаясан нь мөрдөн байцаалтаар илэрсэн.

Хэрэг гарах үед Ө.Хэрлэнчимэг Б охины хөл, гарыг хамт байсан хүүхдүүдээрээ даруулж, “Дарахгүй бол та нарыг дараа нь ална” энэ тэр гэж сүрдүүлэн Б-г алсныхаа дараа найз залуудаа “Би чамд хайртайгаа нотлох гэж энэ охиныг аллаа” гэж хэлсэн нь гэрчийн мэдүүлэгт байгаа.
Хэрэг явдал болсноос хойш шүүх хурал ямар нэг шалтгаанаар таван удаа хойшилсон ба зургаа дахь шүүх хурал энэ сарын 13-нд болохоор болсон.
Харин талийгаач Б охины аав аргаа барахдаа 13-ныг хүртэл Сүхбаатарын талбай дээр сууж монголчуудынхаа сэтгэлийн дэмийг авахаар шийдээд байгаа гэдэг талаар бид та бүхэнд өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл зургаа дахь шүүх хурал мөн дахин хойшилж энэ сарын 27-нд болохоор болсон юм.

Тиймээс цөхрөнгөө барсан аав ийнхүү сэтгүүлчдэд хандан хэвлэлийн бага хурал хийлгэхийн хамт МУ-ын Ерөнхийлөгч энэхүү шүүх хуралд хүрэлцэн ирж шүүх байгууллагын үйл ажиллагаа яг яаж  бохир явагддагийг, зөвхөн би ч биш өөр олон хүн ингэж хохирч байгааг өөрийн биеэр ирж хараач ээ гэж хүслээ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3776067/2bd/trackback

sum123

2010.10.15 15:38:42
*.241.173.13

iim zerleg xereg garchixaad baixad yagaad shuux xural ni udaa daraa xoishilogddog bainaa 15xan nastai oxiniig naiz zaluutaigaa xardana gej yu gesen ug be?tegeed yanz buriin asuudaltai baisanch oxinii amiig xonoodog ni yasan zerleg arinshin be?yugii ni asuudal bolgodog yum shuud tsaazaar avbal taarna. emegtei xunees garamgui abir gargasan xun shiitgelee absan ni deer

xari

2010.10.15 22:19:46
*.77.107.178

монгол улс минь хаашаа явна даа. аймшигтай гэмт хэргүүд ар араасаа дуулдах юм. цөмөөрөө сэтгэхүйгээрээ эрүүл амьдарвал эрүүл улс орон болно шүү. нэг нэгнээ хайрлаж, ухаалаг, уужим байвал ийм гэмт хэргүүд гарахгүй байх байсан даа. хүмүүсээ! бас хүүхдүүдээ, дүү нараа зөв хүмүүжүүлээрэй. бид зөвхөн дээшээ төр төр гээд бүхнийг төрд чихээд байвал ийм завхрал, сүйрэл газар авч мөхөх болно шүү. ухаалаг амьдарцгаая. ямар нэгэн завхрал гарвал дуу хоолойгоо нэгтгэн таслан зогсоож байя. цаашид даамжруулахгүйн тулд урьдчилан сэргийлцгээе.

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
209 Эмэгтэй сүмоч дэлхийн аварга боллоо 2010-10-20 6629
208 БНХАУ-аас өндөг, хагас боловсруулсан бүтээгдэхүүн импортлохыг хориглолоо 2010-10-19 6589
207 Засвар хийж байсан машины ёмкость дэлбэрчээ 2010-10-19 7214
206 Зуд малчдыг амиа хорлоход хүргэжээ 2010-10-19 6896
205 Бага насны эгч дүүст халдсан хэрэгтнүүдийг 15 жил хорино 2010-10-18 6538
204 Лигийн тамирчин Д.Рагчаа ослоор амиа алдлаа 2010-10-18 6676
203 Д.Сүрэнхор, Ц.Жаргалсайхан нарын давж заалдах хурал нэг өдөр болно 2010-10-18 6988
202 Хулгайгаар гаргах гэсэн тарваганы 6000 гаруй арьс илрүүлэв 2010-10-16 7050
201 Солонгосын иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлйжээ 2010-10-16 8175
» Охиноо алдсан аав МУ-ын Ерөнхийлөгчийг шүүх танхимд хүрэлцэн ирэхийг хүслээ [2] 2010-10-15 9402
199 Хар тамхины хэргээр монгол залуу саатуулагдав [1] 2010-10-15 6382
198 Цахилгаан станц дэлбэлнэ гэж сүрдүүлсэн залууг баривчилжээ 2010-10-15 6544
197 “СЕНТЕРРА ГОУЛД”-ын хувьцааны ханш дээд амжилт тогтоожээ 2010-10-14 6673
196 Олон улсын музейн шилдэг бүтээлийн санд Монголын үзмэрүүд багтлаа 2010-10-14 8316
195 Камбож улс БНСУ-ын иргэнтэй гэр бүл болох бүртгэлийн ажлыг түр зогсоожээ 2010-10-14 6915
194 Сэлэнгийн галдагч дахин “ажлаа” хийв 2010-10-13 6350
193 Хүний аминд халдсан залууг өөр хэрэгт холбогдуулаагүй гэлээ 2010-10-13 6768
192 ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ, ХҮН АМ ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГО ХОЁР ЯЛГААТАЙ 2010-10-13 6942
191 ИРГЭД ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТИЙГ СОНИРХОЖ БАЙНА 2010-10-12 6636
190 Солонгосчууд гадаад хүнтэй гэрлэхээр суралцаж байна 2010-10-12 6379
배너신청
자생병원

배너신청