Бичлэгийн тоо 3,329
БНСУ-д амьдарч буй асуудал тулгарсан эмэгтэйчүүдэд утсаар зөвлөгөө өгч эхэлжээ
Уншсан 7639 vote 0 2010.08.09 16:42:56Гадаадын иргэдтэй гэр бүл болох эмэгтэйчүүд нэмэгдсээр байна. Тэдний 65-70 хувь нь Өмнөд Солонгосын иргэнийг сонгосон судалгааг “Хүйсийн тэгш эрхийн төв”-өөс гаргажээ.
Тэд хэлний бэрхшээл болон нутаг орны зан заншил зэргээс үүдэн гэр бүлийн хүчирхийлэл, дарамт шахалт, хүний наймааны золиос болох тохиолдол цөөнгүй гарч байгаа.
Тиймээс дээрх байгууллагаас БНСУ-ын иргэдтэй гэрлэх гэж буй эмэгтэйчүүдэд өнгөрсөн жилээс эхлэн сургалт явуулж байгаа аж. Одоогоор 415 эмэгтэй сургалтад хамрагдсан гэнэ.
Мөн тус улсад амьдарч буй бэлгийн хүчирхийлэл, гэр бүлийн дарамтад өртсөн эмэгтэйчүүд болон ямар нэгэн асуудалтай тулгарсан иргэнд 7011-1112 тоот утсаар зөвлөгөө өгч эхэлжээ.
7011-1112 utas ruu zalaj bolohgvi bna asuuh yim bna