Бичлэгийн тоо 3,329

Мэргэжлийн сүмогийн түүхэн дэх хамгийн “хар” башё өндөрлөж, сүмогийн холбоо цаашид яаж ажиллахаа шийдэх зав зай гарлаа. 1955 оноос тасралтгүй нөхөрлөсөн NHK телевиз энэ сарын тэмцээнийг дамжуулахаа больсноор ивээн тэтгэгч, спонсорууд нүүр буруулж, санх үүгийн хувьд хүнд цохилт амслаа. Цэнхэр дэлгэцээр компанийнхаа хаяг, барааг гаргаж чадахгүй хойно мөнгө өгөөд яах ч билээ.

Дээр нь бооцоонд оролцсон бөхчүүдээ барилдах эрхийг нь хассанаар тэмцээн ямар ч сонирхолгүй болон хувирсан гэхэд болно. Дэлхийн хоёрдугаар дайны үед америкчууд Токиог бөмбөгдөж байхад ч сүмогийн башё өнгөрсөн тэмцээний хажууд үзэгч ихтэй, сайхан болдог байсан гэнэ билээ.

Нагоя башёд ёкозүна Хакүхог зогсоох хүчтэн олдсонгүй. Болгарын Котоошюү, манай Харүмафүжи нар арай ядан 10 ялцгаасан бол озэки Барүто дөнгөж найм ялж, сүмогийн холбооны уурыг хүргэв. Харин таван тэмцээн дараалан 50 хувийн ам жилт үзүүлээгүй байсан Какүрюү 11 ялж, заан цолоо эргүүлэн авах тун дөхөөд байна. Хакүхогийн хувьд энэ тэмцээнд нэлээд хэдэн дээд амжилт шинэчлэн тогтоосон. Тэрбээр сүмогийн түүхэнд анх удаа гурван тэмцээн өвдөг шороодолгүй түрүүллээ.

Мөн 47 дараалан ялаад байгаа бөгөөд хэрэв намрын тэмцээнд үргэлжлүүлэн ялаад байвал тэмцээний зургаа дахь өдөр нь Чиёнофүжигийн 53 дараалсан ялалтын тоог давтах юм. Одоогийн байдлаар түүнд саад болох зүйл харагдахгүй байна. Харамсалтай нь энэ тэмцээнд шагнал байсангүй.

Хакүхо сэтгүүлчдэд “Хүртэх ёстой юмаа хүртэхгүй байна гэдэг хэцүү юм. Үндэсний спорт болохоор ядаж Эзэн хааны цом авах сан. Эзэн хааны цом гэдэг хэдэн удаа ч авсан дахиад авах хүсэл төрүүлдэг эд. Бодоод үз л дээ. Хэрэв энэ тэмцээнд хэн нэг бөх анх удаагаа түрүүлсэн бол цом ч үгүй яах болж байна” хэмээн гомдоллосон байна.

Нагоя тэмцээний дайчин бөхийн шагнал ыг Аран, Хоомашёо нар хүртсэн бол уран барилдааны шагналыг Какүрюү авлаа. Жюүрёод 13 ялалттай Масацүкаса, макүшитад ахмад бөх Жүмонжи, санданмэ зиндаанд Таканохана дэвжээний Такатоши, Жониданд Татэно, жонокүчид Монголын Аратоши хэмээх В.Цэрэндорж түрүүлсэн байна.

Ийнхүү хэл ам, хэрүүл шуугиан дагуулсан Нагоя башё дуусаж, ирэх сарын тэмцээнийг NHK дамжуулаасай гэж хүсэх л үлдлээ.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3439683/f91/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
29 УБЕГ-ынхан иргэдийн бүртгэлийг цэгцлэхээр хонон өнжин ажиллаж байна 2010-08-02 9450
28 СУИС-ийн оюутнууд галт зэвсэгтэй явж байсныг саатуулав 2010-08-02 9837
27 Монголчуудын хоёр дахь “байлдан дагуулал” [2] 2010-08-02 9454
26 FIDE WOMEN’S GRAND PRIX үргэлжилж байна 2010-08-02 9627
25 Л.Байгальмааг өөр шоронд шилжүүлжээ 2010-07-30 14953
24 Д.МАНДАХ: Үгсэн хуйвалдаж зохиомлоор үнэ өсгөсөн хоёр компанийг илрүүлсэн 2010-07-30 11347
23 ШАТРЫН ОРДНЫ шав тавилаа 2010-07-30 11116
22 Идлэг шонхор барихаар харийнхан орон нутгийг зорилоо 2010-07-29 11121
21 Шөвгөрсөн 16 бөх, сур харваачид СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭЭГҮЙ 2010-07-29 11311
20 ТЭРГҮҮН КОМИССАР Ч.САНГАРАГЧАА АЖИЛТНАА ЮУНЫ УЧИР ТАГНАВ 2010-07-29 12057
19 Нэг дээврийн дор 2010-07-28 11818
18 Хууль бус ажиллагаа иргэдийг эсэргүүцэлд дууджээ [1] 2010-07-28 13388
17 Эх орондоо ажиллавал 8000 доллараар цалинжина 2010-07-28 18230
16 Сүмогийн ордонд бөмбөг тавьсан гэв үү 2010-07-28 13194
15 Б.Чингүнжавын тэмцэл монголчуудын зүрхний хилэн байсан 2010-07-28 16256
14 Хүний биеийг хэрэн хэсэх цагаан биет бий болжээ 2010-07-27 18372
13 Цагаатгалын комисс ажлаа дүгнэв 2010-07-27 20405
12 ИХ ХАЛАЛТ, ИХ ГАМШИГ ДАГУУЛАХ БОЛОЛТОЙ 2010-07-27 18410
» Хакүхо:Хүртэх ёстой юмаа хүртэхгүй байна гэдэг хэцүү юм 2010-07-26 20041
10 Монгол Улс мөнгө угаадаг эсэхээ шалгуулна 2010-07-26 19479
배너신청
자생병원

배너신청