Бичлэгийн тоо 39


Солонгосын Хөдөлмөрийн хуулин дахь

хөдөлмөрийн хөлсний талаарх заалтууд

 


Солонгосын хөдөлмөрийн хөлсний тогтолцоо нь жилийн нийт цалингийн багц хэмжээнээс гадна 13 дахь сарын цалин, сар, өдөр, цагийн хөлс зэрэг олон төрөлтэй. Өдөр, цагийн хөлсийг тухайн өдөртөө, эсвэл бүтэн сар, 7 хоног, 15 хоногт бөөнөөр нь нэг удаа тооцож олгох тохиолдол ч байдаг.  Ажиллагсдын амьжиргааны баталгааны хувьд цалин хөлс тооцож олгохдоо  дараах зарчмуудыг тогтоосон байдаг.

 

Хөдөлмөрийн хөлс олгох зарчим

/Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар бүлэг/

Шууд олгох зарчим: Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсийг шууд олгох ёстой. Гуравдагч этгээдээр дамжуулдаггүй.

Бүтнээр нь олгох зарчим: Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсийг бүтнээр нь олгох ёстой. Мөн ажил олгогч тухайн хүний хөдөлмөрийн хөлсийг өөрөө дур мэдэн, эсвэл албадан банкинд шилжүүлэх, биедээ шууд хадгалах ёсгүй.  Цалинг хагасалж болон бүтнээр нь албадан банканд хадгалуулах, гар дээрээ хадгалах ёсгүй.

Бэлэн мөнгөөр олгох зарчим: Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсийг мөнгөн дэвсгэртээр олгоно. Бараа материалаар орлуулан олгож болохгүй.

Хөдөлмөрийн хөлсийг тогтмол олгох зарчим: Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсийг сар бүрийн тогтсон өдөр олгох ёстой.


 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ

Ажил олгогч Солонгосын Хөдөлмөрийн хуулиар тогтоосон хөдөлмөрийн хөлсийг багасгаж олговол хууль зөрчсөнд тооцогдоно. Хөдөлмөрийн хөлсний доод түвшинг жил бүрийн 1 сарын 1-нээс шинэчлэн мөрддөг. Тухайлбал, 2007 оны хөдөлмөрийн хөлсний доод түвшинг цагт 3480 вон, өдөрт 27840 воноор тогтоосон бол, 2008 оныхыг цагийн 3770 вон, өдөрт 30160 воноор шинэчлэн тогтоожээ. Илүү цагийн хөлсийг 50 хувиар нэмж олгоно.


 

 Гэнэтийн яаралтай үед цалин олгох

/Хөдөлмөрийн тухай хуулийн 45 дугаар бүлэг/

Тухайн ажилчны төрөх, өвдөх, осолд орох зэрэг гэнэтийн яаралтай тохиолдолд ажилласан өдрийн хөдөлмөрийн хөлсийг урьдчилан олгож болно.

 


Сул зогсолтын мөнгө

/Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар бүлэг/

Ажил олгогч нь цахилгаан, ус тасрах, менежментийн алдаа, материалын хэмжээ багасах зэргээр байгууллагаас шалтгаалсан сул зогсолтын үед ажилчин хүнд дундаж цалингийн 70%-аас багагүй хэмжээний сул зогсолтын мөнгийг олгоно.

 


Хөдөлмөрийн хөлс нөхөн олгогдохгүй болох хугацаа

/Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар бүлэг/

Хөдөлмөрийн хөлсөө авч чадалгүйгээр 3 жил өнгөрвөл нэхэмжлэх эрх алдагдана. Иймд дээрх хугацаанаас өмнө шүүхэд хандах юм уу эсвэл авч чадаагүй хөдөлмөрийн хөлснийхөө нийт дүнд баталгаажуулалт хийлгэх шаардлагатай.

 


Ажлаас халагдсанаас хойш 14 хоногийн дотор хөдөлмөрийн хөлсийг тооцож
барагдуулах үүрэг

Ажилчин ажлаас халагдах тохиолдолд ажил олгогч нь халагдсан өдрөөс эхлэн 14 хоногийн дотор хөдөлмөрийн хөлс, ажлаас халагдсаны тэтгэмж зэрэг ажилчинд олгогдох бүх мөнгийг олгох ёстой. Олголгүй 14 хоног хэтрүүлсэн өдрөөс эхлэн жилийн 20%-ийн алданги нэмэгдэж тооцогдоно.

 

 

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/569501/130/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Уншсанsort
39 ЭСЯ-ны мэдээлэл ЭРЭЛ СУРАЛ Levi`s 15177
38 АЖЛЫН БАЙР СОЛИХ ЖУРАМД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТ Levi`s 18204
37 Олдсон баримт бичгийн жагсаалт file Levi`s 19062
36 шатрын тэмцээн file Levi`s 19673
35 АЖЛЫН БАЙРАА СОЛЬЖ БУЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ӨДӨРЛӨГ БОЛНО file GAHIT_KOREA 23720
34 근로복지공단 Үйлдвэрлэлийн ослын даатгалын талаар LABOR ATTACHE 25004
33 Сөүл глобал төвийн/Монгол Таун/ Солонгос хэлний сургалт [1] Korea News 25940
32 ЭЛЧИН САЙДЫН МЭДЭЭЛЭЛ Levi`s 28480
31 Нутаг буцаж буй иргэдэд зориулсан сургалт явагдаж байна GAHIT_KOREA 30146
30 Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалт Levi`s 30707
29 BNSU-d surch ajillaj amidarch bga Mongolchuudiin anhaarald file [5] Levi`s 32461
28 НХХЯ-ны сайдтай хийх уулзалт ярилцлага LABOR ATTACHE 33184
27 Барилгын салбарт хэрэглэгдэх ослын даатгалд өөрчлөлт орсон тухай LABOR ATTACHE 34646
26 Хөдөлмөрийн яамны салбар газар биржийн байршлын тухай LABOR ATTACHE 37498
25 ТА БҮХЭНД ОЙР ГЛОБАЛ ТӨВ LABOR ATTACHE 38763
24 Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр авах тухай LABOR ATTACHE 38939
23 Эрүүл мэндийн даатгал ба гадаад ажилчид LABOR ATTACHE 41183
22 Аж үйлдвэрийн хүний нөөцийн газар зөвлөж байна. LABOR ATTACHE 41493
21 Гадаад ажилчдыг авч ажиллуулах тухай хуулинд орох өөрчлөлтийн талаар LABOR ATTACHE 42911
20 Сургалт зохион байгуулах тухай LABOR ATTACHE 43140
19 Хөдөлмөрийн хуулинд орж буй зарим өөрчлөлтийн тухай LABOR ATTACHE 44629
18 Гадаад ажилчин урт хугацаагаар оршин суух эрх (F-2)авах журам(солонгос эх хувь) file LABOR ATTACHE 45152
17 Хос соёлт гэр бүлийнхэнд чиглэсэн үйлчилгээ LABOR ATTACHE 45376
16 Оюутнуудын ажиллах эрх LABOR ATTACHE 47779
15 "Зөвлөгөө өгөх явуулын үнэ төлбөргүй үйлчилгээ" LABOR ATTACHE 47905
14 АВТОМАШИН admin 48880
13 Биеийн байцаалт аяны тухайд file [1] LABOR ATTACHE 51616
12 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2009 онд LABOR ATTACHE 51864
» Солонгосын Хөдөлмөрийн хуулинд хөдөлмөрийн хөлсний талаар LABOR ATTACHE 52066
10 АЛГА БОЛСОН ЗАЛУУГ ХАЙЖ БАЙНА Эся. Levi`s 53712
9 Гэрээт ажилчдын хугацааг сунгаж ажиллуулах тухай LABOR ATTACHE 54088
8 ИРГЭДИЙН АНХААРАЛД LABOR ATTACHE 56518
7 Гадаад ажилчин урт хугацаагаар оршин суух эрх авч болох тухай file [1] LABOR ATTACHE 59279
6 НИЙТ ИРГЭДИЙН АНХААРАЛД!!! Levi`s 59338
5 Гадаад ажилчдыг авч ажиллуулах тухай хуулинд орох зарим өөрчлөлтийн талаар... [2] LABOR ATTACHE 59375
4 ЭСЯ нь ОНЦ БАЙДАЛ ҮҮССЭН ҮЕД LABOR ATTACHE 63088
3 Уг Хүмүүсийг БНСУ-д мэддэг болон харсан хүн байвал яаралтай Монгол Улсын ЭСЯ-нд мэдэгдэнэ үү. file Levi`s 68151
2 Иргэн ТАНАА- ЭЛЧИН САЙДАД хандсан Иргэн ТАНЫ захидалын хариу [7] LABOR ATTACHE 73680
1 Гэрээт АЖИЛЧИН E-7 ОРШИН СУУХ ЭРХ АВЧ БОЛОХ ТУХАЙ [9] Дэлдэн 74081
배너신청
자생병원

배너신청