Бичлэгийн тоо 39


Солонгосын Хөдөлмөрийн хуулин дахь

хөдөлмөрийн хөлсний талаарх заалтууд

 


Солонгосын хөдөлмөрийн хөлсний тогтолцоо нь жилийн нийт цалингийн багц хэмжээнээс гадна 13 дахь сарын цалин, сар, өдөр, цагийн хөлс зэрэг олон төрөлтэй. Өдөр, цагийн хөлсийг тухайн өдөртөө, эсвэл бүтэн сар, 7 хоног, 15 хоногт бөөнөөр нь нэг удаа тооцож олгох тохиолдол ч байдаг.  Ажиллагсдын амьжиргааны баталгааны хувьд цалин хөлс тооцож олгохдоо  дараах зарчмуудыг тогтоосон байдаг.

 

Хөдөлмөрийн хөлс олгох зарчим

/Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар бүлэг/

Шууд олгох зарчим: Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсийг шууд олгох ёстой. Гуравдагч этгээдээр дамжуулдаггүй.

Бүтнээр нь олгох зарчим: Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсийг бүтнээр нь олгох ёстой. Мөн ажил олгогч тухайн хүний хөдөлмөрийн хөлсийг өөрөө дур мэдэн, эсвэл албадан банкинд шилжүүлэх, биедээ шууд хадгалах ёсгүй.  Цалинг хагасалж болон бүтнээр нь албадан банканд хадгалуулах, гар дээрээ хадгалах ёсгүй.

Бэлэн мөнгөөр олгох зарчим: Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсийг мөнгөн дэвсгэртээр олгоно. Бараа материалаар орлуулан олгож болохгүй.

Хөдөлмөрийн хөлсийг тогтмол олгох зарчим: Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсийг сар бүрийн тогтсон өдөр олгох ёстой.


 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ

Ажил олгогч Солонгосын Хөдөлмөрийн хуулиар тогтоосон хөдөлмөрийн хөлсийг багасгаж олговол хууль зөрчсөнд тооцогдоно. Хөдөлмөрийн хөлсний доод түвшинг жил бүрийн 1 сарын 1-нээс шинэчлэн мөрддөг. Тухайлбал, 2007 оны хөдөлмөрийн хөлсний доод түвшинг цагт 3480 вон, өдөрт 27840 воноор тогтоосон бол, 2008 оныхыг цагийн 3770 вон, өдөрт 30160 воноор шинэчлэн тогтоожээ. Илүү цагийн хөлсийг 50 хувиар нэмж олгоно.


 

 Гэнэтийн яаралтай үед цалин олгох

/Хөдөлмөрийн тухай хуулийн 45 дугаар бүлэг/

Тухайн ажилчны төрөх, өвдөх, осолд орох зэрэг гэнэтийн яаралтай тохиолдолд ажилласан өдрийн хөдөлмөрийн хөлсийг урьдчилан олгож болно.

 


Сул зогсолтын мөнгө

/Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар бүлэг/

Ажил олгогч нь цахилгаан, ус тасрах, менежментийн алдаа, материалын хэмжээ багасах зэргээр байгууллагаас шалтгаалсан сул зогсолтын үед ажилчин хүнд дундаж цалингийн 70%-аас багагүй хэмжээний сул зогсолтын мөнгийг олгоно.

 


Хөдөлмөрийн хөлс нөхөн олгогдохгүй болох хугацаа

/Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар бүлэг/

Хөдөлмөрийн хөлсөө авч чадалгүйгээр 3 жил өнгөрвөл нэхэмжлэх эрх алдагдана. Иймд дээрх хугацаанаас өмнө шүүхэд хандах юм уу эсвэл авч чадаагүй хөдөлмөрийн хөлснийхөө нийт дүнд баталгаажуулалт хийлгэх шаардлагатай.

 


Ажлаас халагдсанаас хойш 14 хоногийн дотор хөдөлмөрийн хөлсийг тооцож
барагдуулах үүрэг

Ажилчин ажлаас халагдах тохиолдолд ажил олгогч нь халагдсан өдрөөс эхлэн 14 хоногийн дотор хөдөлмөрийн хөлс, ажлаас халагдсаны тэтгэмж зэрэг ажилчинд олгогдох бүх мөнгийг олгох ёстой. Олголгүй 14 хоног хэтрүүлсэн өдрөөс эхлэн жилийн 20%-ийн алданги нэмэгдэж тооцогдоно.

 

 

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/569501/2d5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Уншсан
39 ЭСЯ-ны мэдээлэл ЭРЭЛ СУРАЛ Levi`s 15459
38 Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалт Levi`s 30966
37 ЭЛЧИН САЙДЫН МЭДЭЭЛЭЛ Levi`s 28752
36 Олдсон баримт бичгийн жагсаалт file Levi`s 19324
35 АЖЛЫН БАЙР СОЛИХ ЖУРАМД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТ Levi`s 18423
34 BNSU-d surch ajillaj amidarch bga Mongolchuudiin anhaarald file [5] Levi`s 32685
33 Сөүл глобал төвийн/Монгол Таун/ Солонгос хэлний сургалт [1] Korea News 26163
32 Гэрээт АЖИЛЧИН E-7 ОРШИН СУУХ ЭРХ АВЧ БОЛОХ ТУХАЙ [9] Дэлдэн 74311
31 Уг Хүмүүсийг БНСУ-д мэддэг болон харсан хүн байвал яаралтай Монгол Улсын ЭСЯ-нд мэдэгдэнэ үү. file Levi`s 68379
30 АЛГА БОЛСОН ЗАЛУУГ ХАЙЖ БАЙНА Эся. Levi`s 53933
29 НИЙТ ИРГЭДИЙН АНХААРАЛД!!! Levi`s 59560
28 шатрын тэмцээн file Levi`s 19877
27 Нутаг буцаж буй иргэдэд зориулсан сургалт явагдаж байна GAHIT_KOREA 30351
26 АЖЛЫН БАЙРАА СОЛЬЖ БУЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ӨДӨРЛӨГ БОЛНО file GAHIT_KOREA 23918
25 Хос соёлт гэр бүлийнхэнд чиглэсэн үйлчилгээ LABOR ATTACHE 45565
24 "Зөвлөгөө өгөх явуулын үнэ төлбөргүй үйлчилгээ" LABOR ATTACHE 48096
23 Сургалт зохион байгуулах тухай LABOR ATTACHE 43330
22 ИРГЭДИЙН АНХААРАЛД LABOR ATTACHE 56710
21 Иргэн ТАНАА- ЭЛЧИН САЙДАД хандсан Иргэн ТАНЫ захидалын хариу [7] LABOR ATTACHE 73871
20 ЭСЯ нь ОНЦ БАЙДАЛ ҮҮССЭН ҮЕД LABOR ATTACHE 63280
19 근로복지공단 Үйлдвэрлэлийн ослын даатгалын талаар LABOR ATTACHE 25191
18 НХХЯ-ны сайдтай хийх уулзалт ярилцлага LABOR ATTACHE 33370
17 ТА БҮХЭНД ОЙР ГЛОБАЛ ТӨВ LABOR ATTACHE 38951
16 АВТОМАШИН admin 49070
15 Гадаад ажилчдыг авч ажиллуулах тухай хуулинд орох зарим өөрчлөлтийн талаар... [2] LABOR ATTACHE 59565
14 Хөдөлмөрийн яамны салбар газар биржийн байршлын тухай LABOR ATTACHE 37683
13 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2009 онд LABOR ATTACHE 52050
12 Хөдөлмөрийн хуулинд орж буй зарим өөрчлөлтийн тухай LABOR ATTACHE 44814
11 Оюутнуудын ажиллах эрх LABOR ATTACHE 47958
10 Барилгын салбарт хэрэглэгдэх ослын даатгалд өөрчлөлт орсон тухай LABOR ATTACHE 34831
9 Гадаад ажилчдыг авч ажиллуулах тухай хуулинд орох өөрчлөлтийн талаар LABOR ATTACHE 43103
8 Биеийн байцаалт аяны тухайд file [1] LABOR ATTACHE 51809
7 Гэрээт ажилчдын хугацааг сунгаж ажиллуулах тухай LABOR ATTACHE 54414
6 Эрүүл мэндийн даатгал ба гадаад ажилчид LABOR ATTACHE 41368
5 Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр авах тухай LABOR ATTACHE 39116
4 Гадаад ажилчин урт хугацаагаар оршин суух эрх (F-2)авах журам(солонгос эх хувь) file LABOR ATTACHE 45332
3 Гадаад ажилчин урт хугацаагаар оршин суух эрх авч болох тухай file [1] LABOR ATTACHE 59473
2 Аж үйлдвэрийн хүний нөөцийн газар зөвлөж байна. LABOR ATTACHE 41678
» Солонгосын Хөдөлмөрийн хуулинд хөдөлмөрийн хөлсний талаар LABOR ATTACHE 52249
배너신청
자생병원

배너신청