Бичлэгийн тоо 39

  
                        
БНСУ-ЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН

                                           ГАЗРААС  ЗӨВЛӨЖ БАЙНА.

 

 

Саявтархан Солонгост гэрээгээр ирсэн гадаадын нэгэн ажилчин ажлын бус цагаар амь насаа
алдсан бөгөөд гэрээний ажилчдын хамрагддаг гэнэтийн ослын даатгалд хамрагдаагүйн
улмаас даатгалаас олгогдох тэтгэмжээ огт авч чадаагүй харамсалтай явдал гарлаа.
Ингээд талийгаачийн ар гэрт нь түүний шарилыг л хүлээлгэн өгөхөөс аргагүй болсон байна.
Энэ ажилчны хувьд гэнэтийн ослын даатгалын шимтгэлээ цаг тухайд нь төлж байсан бол тухайн
 холбогдох даатгалын газраас 30,000,000 / гучин сая / воны даатгалын төлбөр ар гэрт нь
нөхөн олгогдох байсан юм.

 

Солонгосын Хүний Нөөцийн Хөгжлийн Агентлаг болон Самсунг даатгалын газраас гадаадын
ажилчдыг гэнэтийн ослын даатгалд  хамруулахын тулд ажилд орох сургалтын үеэр та бүхний
банкны дэвтрийг шинээр нээлгэж өгдөг.

 

Гэнэтийн ослын даатгалын шимтгэлийг хилээр орж ирснээс хойш 2 долоо хоногийн дотор
төлж эхлэхгүй бол даатгалд хамрагдах боломжгүй бөгөөд Самсунг даатгалын газраас банкны
дэвтрийг шалган даатгалын шимтгэл төлөгдсөнийг баталгаажуулсан тохиолдолд даатгалд
хамрагдсан гэж үздэг. 

 

Тиймээс та бүхэн гадаадын ажилчдын гэнэтийн ослын даатгалд  хараахан хамрагдаагүй
байгаа бол өөрийнхөө нэртэй банкны дэвтрээсээ гэнэтийн ослын даатгалын шимтгэлийг
яаралтай төлснөөр та бүхний эрх ашиг хамгаалагдах болно гэдгийг анхаарна уу.

 

Баярлалаа.

 

 

                                                                     

             

                                   АЖ ҮЙЛДВЭРИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/569511/a2d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Уншсан
배너신청
자생병원

배너신청