Бичлэгийн тоо 25

  
                        
БНСУ-ЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН

                                           ГАЗРААС  ЗӨВЛӨЖ БАЙНА.551046.jpg

 

 

Саявтархан Солонгост гэрээгээр ирсэн гадаадын нэгэн ажилчин ажлын бус цагаар амь насаа
алдсан бөгөөд гэрээний ажилчдын хамрагддаг гэнэтийн ослын даатгалд хамрагдаагүйн
улмаас даатгалаас олгогдох тэтгэмжээ огт авч чадаагүй харамсалтай явдал гарлаа.
Ингээд талийгаачийн ар гэрт нь түүний шарилыг л хүлээлгэн өгөхөөс аргагүй болсон байна.
Энэ ажилчны хувьд гэнэтийн ослын даатгалын шимтгэлээ цаг тухайд нь төлж байсан бол тухайн
 холбогдох даатгалын газраас 30,000,000 / гучин сая / воны даатгалын төлбөр ар гэрт нь
нөхөн олгогдох байсан юм.

 

Солонгосын Хүний Нөөцийн Хөгжлийн Агентлаг болон Самсунг даатгалын газраас гадаадын
ажилчдыг гэнэтийн ослын даатгалд  хамруулахын тулд ажилд орох сургалтын үеэр та бүхний
банкны дэвтрийг шинээр нээлгэж өгдөг.

 

Гэнэтийн ослын даатгалын шимтгэлийг хилээр орж ирснээс хойш 2 долоо хоногийн дотор
төлж эхлэхгүй бол даатгалд хамрагдах боломжгүй бөгөөд Самсунг даатгалын газраас банкны
дэвтрийг шалган даатгалын шимтгэл төлөгдсөнийг баталгаажуулсан тохиолдолд даатгалд
хамрагдсан гэж үздэг. 

 

Тиймээс та бүхэн гадаадын ажилчдын гэнэтийн ослын даатгалд  хараахан хамрагдаагүй
байгаа бол өөрийнхөө нэртэй банкны дэвтрээсээ гэнэтийн ослын даатгалын шимтгэлийг
яаралтай төлснөөр та бүхний эрх ашиг хамгаалагдах болно гэдгийг анхаарна уу.

 

Баярлалаа.

 

 

                                                                     

             

                                   АЖ ҮЙЛДВЭРИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/569511/bf6/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
25 Хос соёлт гэр бүлийнхэнд чиглэсэн үйлчилгээ LABOR ATTACHE 2009-08-17 16690
24 "Зөвлөгөө өгөх явуулын үнэ төлбөргүй үйлчилгээ" LABOR ATTACHE 2009-08-06 21254
23 Сургалт зохион байгуулах тухай LABOR ATTACHE 2009-08-06 22208
22 ИРГЭДИЙН АНХААРАЛД LABOR ATTACHE 2009-06-29 25035
21 Иргэн ТАНАА- ЭЛЧИН САЙДАД хандсан Иргэн ТАНЫ захидалын хариу [7] LABOR ATTACHE 2009-06-24 25845
20 ЭСЯ нь ОНЦ БАЙДАЛ ҮҮССЭН ҮЕД LABOR ATTACHE 2009-06-24 21827
19 근로복지공단 Үйлдвэрлэлийн ослын даатгалын талаар LABOR ATTACHE 2009-05-19 10136
18 НХХЯ-ны сайдтай хийх уулзалт ярилцлага LABOR ATTACHE 2009-04-09 12305
17 ТА БҮХЭНД ОЙР ГЛОБАЛ ТӨВ LABOR ATTACHE 2009-01-07 14748
16 АВТОМАШИН admin 2009-01-05 18805
15 Гадаад ажилчдыг авч ажиллуулах тухай хуулинд орох зарим өөрчлөлтийн талаар... LABOR ATTACHE 2008-10-13 30573
14 Хөдөлмөрийн яамны салбар газар биржийн байршлын тухай LABOR ATTACHE 2008-10-13 15166
13 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2009 онд LABOR ATTACHE 2008-10-02 25617
12 Хөдөлмөрийн хуулинд орж буй зарим өөрчлөлтийн тухай LABOR ATTACHE 2008-09-30 22092
11 Оюутнуудын ажиллах эрх LABOR ATTACHE 2008-08-28 21009
10 Барилгын салбарт хэрэглэгдэх ослын даатгалд өөрчлөлт орсон тухай LABOR ATTACHE 2008-08-28 14781
9 Гадаад ажилчдыг авч ажиллуулах тухай хуулинд орох өөрчлөлтийн талаар LABOR ATTACHE 2008-08-28 19854
8 Биеийн байцаалт аяны тухайд file [1] LABOR ATTACHE 2008-08-01 26224
7 Гэрээт ажилчдын хугацааг сунгаж ажиллуулах тухай LABOR ATTACHE 2008-07-28 25152
6 Эрүүл мэндийн даатгал ба гадаад ажилчид image LABOR ATTACHE 2008-07-28 18472
5 Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр авах тухай image LABOR ATTACHE 2008-07-28 15593
4 Гадаад ажилчин урт хугацаагаар оршин суух эрх (F-2)авах журам(солонгос эх хувь) file LABOR ATTACHE 2008-07-28 20365
3 Гадаад ажилчин урт хугацаагаар оршин суух эрх авч болох тухай file [1] LABOR ATTACHE 2008-07-28 26334
» Аж үйлдвэрийн хүний нөөцийн газар зөвлөж байна. image LABOR ATTACHE 2008-07-28 18045
1 Солонгосын Хөдөлмөрийн хуулинд хөдөлмөрийн хөлсний талаар image LABOR ATTACHE 2008-07-28 20422