Бичлэгийн тоо 372



Монгол Улс хэмээх тусгаар тогтносон бүрэн эрхт улсыг харийн газар төлөөлж суугаа элчин, консулууд эх орондоо ирэхгүй хэмээн зугтаж байгаа тухай хачирхалтай мэдээлэл чих дэлсэх болсоор удав.

Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэсэн үг бий. Гэвч албан тушаал, эрх мэдлийг авсан шигээ өгч сураагүй Элчин сайд, Консулуудаас болоод өнөөдөр Монгол төрийн нэр хүнд, гадаад харилцаа газарт уначихаад байгааг сануулах хэрэгтэй болох нь.

Улс орныхоо төлөө ажиллахаар томилолт авсан эрхэм Элчин сайд, Консулууд гадаадад биеэ эмчлүүлэхээр явсан гэж өөрсдийгөө ойлгодог бололтой. БНСУ-д суугаа ЭСЯ-ны дипломат ажилтнууд гэхэд өвчин тусчихаад өндийж ч чадахгүй байгаа юм уу даа. Солонгос, Монгол хоёрын хооронд ердөө л хоёр цаг гаруйхан ниснэ. Гэвч тус улсад байгаа Монголын Элчин сайдын яамны ажилтан Ж.Шишмишиг, Д.Жаргалсайхан гэгч нөхөд өвчтэй гэдэг шалтгаанаар өдий хүртэл нутаг буцахаас татгалзаж байна. Худалдаа эдийн засгийн зөвлөх Ж.Шишмишиг, нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Жаргалсайхан нарын хугацаа 2012 оны дөрөвдүгээр сард дууссан боловч одоо хүртэл ирээгүй. Тэд өвчтэй, биеэ эмчлүүлж байна гэсэн зовлон тоочоод сууж байгаа гэнэ. Москвад суугаа ЭСЯ-ны дэд консул Л.Бямбацогт бас л янз бүрийн шалтаг хэлж хугацаагаа сунгуулжээ. Тэдний оронд томилогдсон хүмүүс баахан хүлээж, явж чадалгүй аргаа бараад өөр орон руу явах томилолт авсан сурагтай.

ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул А.Баатарцогтыг ч мөн дуудсан боловч тэрбээр бас л эх орондоо ирэхээс татгалзаж, баахан хэл ам хийж, хугацаагаа зургаан сараар сунгуулсан гэнэ. Тэгвэл Улаан-Үд хотод Ерөнхий консулаар сууж байгаа Л.Жавзмаа бас л эх орондоо ирэхээс татгалзаж, “Бие тааруу, эмчлүүлж байгаа” гэдэг шалтаг тоочжээ. Ер нь Гадаад харилцааны яаманд ийм маягийн хариуцлагагүйн зуд гаарч дипломатууд дуртай цагтаа ирж очдог болсон юм байх. Нэгэнт Элчин сайд, Консулын албыг авсан хүн нь өгдөггүй, буцаагаад авч чаддаггүй юм бол хуульдаа өөрчлөлт оруулаад “Дипломат ажилтанг хугацаагүй томилно” гэсэн заалт оруулах хэрэгтэй болох нь.

ЭХ ОРНООСОО ЗУГТАЖ БАЙГАА ДИПЛОМАТУУД ИХ МӨНГӨНДӨӨ ХОРГОДООД БАЙНА

Ийм хардлага газар сайгүй бий болчихоод байна. Буцаж ирэхээс татгалзаж, өвчтэй гэдэг нэр зүүж байгаа манай дипломатуудын цаана виз, мөнгөтэй холбоотой асуудал ч байдаг гэнэ. Тиймээс үүнийг хуулийн дагуу шалгуулах цаг нь ч болсон бололтой. Элчин сайд, Консул зэрэг дипломат ажилтнууд тухайн орны иргэд, тэнд суугаа монгол иргэдтэй хамтран виз, урилгын ченж хийгээд сууж байдаг нь нууц биш болсныг тухайн оронд суугаа монгол иргэд, зарим шударга дипломатууд шүүмжилж суух юм.

БНСУ-д дахь Монголын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга асан Лхагваагийн хүү Л.Тулга Солонгост компани байгуулж, байр сууцтай болчихсон, визний асуудал зохицуулан, их хэмжээний мөнгө олдог гэсэн мэдээлэл ирээд байна. Лхагва дарга ч мөн өөрөө Монголд Солонгосын виз гаргадаг компани байгуулчихсан ажиллаж байгаа гэнэ. Үүнээс гадна Бээжин, Хөх хот, Эрээнд ажилладаг Монголын ЭСЯ, Консулын газруудын дипломат ажилтнууд мөн л 1-2 өвөр монгол хүнийг дороо ажиллуулан хятад иргэдийн визний материалыг бөөнөөр нь авч, тэдэнд өндөр үнээр яаралтай виз гаргаж өгөх нэрээр мөнгө олж суудаг болсон. Монголын дипломатууд визний наймаа хамтран хийдэг өвөр монголчуудыгаа “морь” гээд нэрлэчихсэн. Гадуур явахдаа өнөөх “морьд”-оороо орчуулга хийлгэдэг. Монголоос ирсэн хүмүүст үйлчлүүлэх, орчуулга хийлгэх зэргээр визнээс гадна давхар мөнгө олцгоодог, ашгаа хуваадаг юм байх.

Улаан-Үд хотод дахь Монголын Ерөнхий консул тэнд хараар ажиллаж байсан Заяат гэж залууг туслахаараа авчээ. Улаан-Үдэд арваад жил ажиллаж байгаа энэ залуу үндсэндээ Консулын визний асуудлыг зохицуулдаг, жуулчны компаниудтай хамтарч виз дамлан, хөрөнгөжсөн, монгол иргэдээ муулж, матаж дипломат ажилтнуудад нэр хүнд олдог нэгэн гэнэ. Өөрөөр нь дамжуулж виз аваагүй гадаадынхныг дарамтлах, виз олгуулахгүй байх зэргээр хүндрэл учруулдаг. Архи ууж, Консулын газарт халамцуу явах нь энүүхэнд. Мөн Консулын мэдлийн хоёр өрөө байранд хөнгөлөлтэй үнээр амьдардаг тухай мэдээлэл ч бий. Түүний талаар байнга гомдол гардаг ч Улаан-Үдийн Ерөнхий консул Л.Жавзмаа түүнийг цээжээрээ хамгаалдаг. Тэр ч бүү хэл саяхан хууль бусаар виз олгож мөнгө авсан хэрэг сөхөгдөж, ажлаас нь халах гэсэн ч хамгаалаад өнгөрчээ. Ер нь Улаан-Үдэд туслах байх ямар ч шаардлагагүй байхад энэ нөхрийг ажилтай байлгахын тулд энэ орон тоог гаргасан гэнэ. Үүнээс гадна Ерөнхий консул Л.Жавзмаа Булганы гаралтай нэгэн бүсгүйг тогоочоор авчээ. Гэвч тэрбээр нөхрийнхөө хамт Консулын газарт байнга архи ууж согтуу явдаг тухай хэл ам гараад байна.

Өнөөдөр Монгол төрийн ууган яамдын нэг Гадаад харилцааны яам үндсэндээ уналтад ороод байгаагийн жишээ энэ мэт олон байна. ГХЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар саяхан томилогдсон Цогтсайханыг л гэхэд юу хийхээ мэдэхгүй, сул доройгоороо дуудуулсан хүн сууж байна хэмээсэн. Ер нь энэ Засгийн газрын шинэчлэл огт хийгдэхгүй байгаа ганц газар нь Гадаад харилцааны яам байж мэдэх юм. Тиймээс ажилтнууд нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, ЦЕГ-ын дарга Д.Билигт нар шиг зоригтой өөрчлөлт,шинэчлэлт үгүйлээд байгаа гэсэн шүү.

Б.ЧУЛУУНЦЭЦЭГ
Эх сурвалж: ӨДРИЙН ШУУДАН сонин

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6744365/74d/trackback

sum123

2012.11.17 23:21:15
*.236.158.207

mash unen bogood zov asuudal bichigdsen baina neeren ene elchingiin xeden medleg bolovsrolgui ulsiig solij yadaj ex orniixoo neriig tseverlex yumsaan neg l xudlaa ambarxag ooxolj zuzaarsan xumuus ex oron iregdiinxee toloo yu xiij baigaan estoi jonxuunuud
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
327 Хүүхдийн халдварт өвчин газар авч байна. file admin 2011-06-20 13263
326 "Big Bang" Тэсонг-ы хэрэг хэрхэн шийдэгдэх бол? file [1] admin 2011-06-20 5420
325 Шоколад үрчлээнээс сэргийлдэг гэнэ admin 2011-06-20 4811
324 Солонгос улсын шүүхийн шийдвэр нийтэд нээлттэй болно admin 2011-06-21 4420
323 Япончууд иргэддээ 1сая 500мянгын нөхөн олговор олгоно admin 2011-06-21 4423
322 Орост онгоц осолдож хамгийн багадаа 44хүн нас барсан байна file admin 2011-06-21 4852
321 НҮБ ерөнхий нарийн бичгийн дарга улиран сонгогдлоо file [1] admin 2011-06-22 4468
320 Метронд олон хүний нүдэн дээр зодуулжээ [2] admin 2011-06-22 5849
319 Цэвэр алтыг яагаад 24K гэж тэмдэглэдэг вэ? admin 2011-06-22 5741
318 Хурд хэтрүүлсний торгууль нэмэгдэх төлөвтэй байна. admin 2011-06-23 4324
317 499.000воны үнэтэй LCD TV file admin 2011-06-23 4669
316 ГАДААДАД АМЬДАРДАГ МОНГОЛЧУУДЫН ТУХАЙ admin 2011-06-23 5914
315 Авилгалд автсан FIFA admin 2011-06-24 4504
314 БИЕИЙН ЖИНГЭЭ БИШ ХАЛУУНЫГ ХЯНАХ ХЭРЭГТЭЙ admin 2011-06-24 5008
313 Өөрийнхөө оршуулгыг харсан бүсгүй [1] admin 2011-06-24 6104
312 ДӨРВӨЛЖИН ТАРВАС admin 2011-06-27 4503
311 Харри Поттер сүүлчийн анги file admin 2011-06-27 4578
310 Хөлбөмбөгийн тамирчин ШинЁнгРуг ухаан оржээ admin 2011-06-28 4282
309 Германы цус сорогч admin 2011-06-28 5532
308 Солонгос жүжигчинд 100тэрбум долларын бэлэглэжээ admin 2011-06-29 5020
307 АМЬДРАЛ ҮНЭНЧ БАЙХААС ЭХЭЛЖ, ИТГЭЛ ДЭЭР ТОГТДОГ admin 2011-06-29 4421
306 Сөүл Нувон гүд уул нуржээ admin 2011-06-29 4489
305 Хойд Солонгост түгшүүртэй байна admin 2011-06-30 4403
304 Даяана гүнж 50 : Хэрвээ тэр амьд байсан бол.... admin 2011-06-30 4537
303 ПакЖиСон 8.5тэрбум воны гэрээ хийнэ admin 2011-07-04 4282
302 Усан цэргийн ангид буудлага гарч 3хүн нас барав. admin 2011-07-04 4307
301 Усан цэргийн ангид 4хүн нас баржээ admin 2011-07-05 4529
300 Эрэгтэй хөгжөөн дэмжигч бүжигчин admin 2011-07-05 4215
299 МИАТ нислэг хойшилсоор байх уу? [2] admin 2011-07-05 4732
298 몽골항공이 허가 없이 ....? "MK" 2011-07-06 4644
297 МИАТ нэмэлт нислэг зөвшөөрөгдлөө [1] admin 2011-07-06 4892
296 Америк `PartyMom' гэмгүй...иргэдийн эсэргүүцэл admin 2011-07-06 4224
295 2018онд ӨВЛИЙН ОЛИМП СОЛОНГОСТ admin 2011-07-07 4809
294 ҮС АРЧЛАХ АРГА admin 2011-07-11 6230
293 5настай террорист admin 2011-07-11 4564
292 ПОП ОД "ЛЭЙДИ ГАГА" ХАМГИЙН ДОТНЫ НАЙЗ НЬ СОЛОНГОС admin 2011-07-11 4992
291 Ажлын цаг ихтэй, амралтгүй орон admin 2011-07-12 5162
290 Японы АсахиTV, КимЁнА-гийн PT буруу орчуулсандаа хүлцэл өчлөө admin 2011-07-12 4449
289 Сөүлээс Илсан орох шинэ зам ашиглалтанд орно admin 2011-07-13 4709
288 Apple төлбөр төллөө admin 2011-07-14 4297
287 Унтаж байгаад хүүхдээ төрүүлжээ [2] admin 2011-07-14 5633
286 8настай хүүхдийг алаад цогцсыг 2хуваажээ [1] admin 2011-07-15 5570
285 Япон-Солонгос арлыг тойрсон чимээгүй дайн admin 2011-07-15 4661
284 Солонгос баячуудын сарын дундаж хэрэглээ 8сая320мянган вон admin 2011-07-15 5882
283 Японы рок од таалал төгсчээ admin 2011-07-18 4442
배너신청
자생병원

배너신청